×
Улс төр 13 Наймдугаар сарын 2010
Израиль сансрын гүрэн болох бодолтой байна. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху сансрын салбарын олон улсын зах зээлд гарах төлөвлөгөөг ойрын үед батална гэж "Жерузалем пост" сонин уламжлав. Удахгүй Израиль жил тутам дотоодод үйлдвэрлэсэн 8 тэрбум доллар хүртлэх өртөгтэй сансрын аппарат худалдана. Тулгуур судалгаа тухайлбал бичил хиймэл дагуул бүтээхэд их хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байна.
Мьянмын төр засаг сүүлийн 20 жилд анх удаа ирэх 11-р сарын 7-нд бүх нийтийн сонгууль явуулахаар боллоо. Сонгуульд сөрөг хүчний удирдагч, Нобелийн шагналтан Аун Сан Су Жи оролцох боломжгүй гэж тэндхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурджээ. Тэрээр гэрийн хорионд байгаа юм. Шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа этгээд сонгуульд оролцохыг хуулиар хоригложээ.
"Викиликс" интернет вэб хуудас "афганистаны илтгэл"-ээс үлдсэн нууц баримтыг дэлгэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Тус сайт 7-р сарын эцэст Афганистан дахь НАТО-ийн сүүлийн 6 жилийн цэргийн үйл ажиллагааны талаарх 92 мянган нууц мэдээллийг олонд дэлгэсэн юм.
Киргизийн өмнөд хэсэгт байрлуулахаар төлөвлөж байгаа Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын цагдаагийн зөвлөх бүлгийн бүрэлдэхүүнд Орос улс 7 төлөөлөгчөө илгээх бодолтой байна. 52 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг тэндхийн Дотоод хэргийн яамны хүчний ажлыг ажиглаж, нийтийн хэв журам сахиулах, хурцадмал байдлыг намжаахад зөвлөлгөө өгнө.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31