×
Улс төр 9 Наймдугаар сарын 2010
Японы үндсэрхэг үзэлтнүүдийн 8-р сарын 8-нд хийсэн өдөөн хатгалагыг Москва үл ойшоолоо. Милитарист Японы эсрэг дайнд ЗХУ оролцсны 65 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байгааг тохиолдуулан Токиод хэт барууны үзэлтнүүд жагсаал зохион байгуулж оросын эсрэг гүтгэлэг үйлдлээ. Үүнийг үл хайхран, 65 жилийн тэртээ Нагасакад америкийн хаясан атомын бөмбөгдөлтөнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд, өнөөдөр орос улсын төлөөлөгчид оролцлоо.
Киргизийн засгийн газар, нутгийн өмнөд хэсэгт цэргийн бааз нээхээр ямарч улстай гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж засгийн газрын төлөөлөгч өнөөдөр «Интерфакс» агентлегт мэдэгдсэн байна. 6-р сард угсаатан хоорондын цуст мөргөлдөөн болсон нутгийн өмнөд хэсгийн Ош хотод АНУ цэргийн бааз барьж байгуулах гэж байна гэж зарим нэг ОНХМХ-үүд мэдээлснийг тэр ийнхүү тайлбарласан байна.
Япон тэнгисийн хойд хэсэгт саатуулсан загас агнуурын хөлгийг даруй суллахыг хойд хөршөөсөө Өмнөд Солонгос улсын засгийн газар шаардлаа. Урьдчилсан мэдээгээр «Даесеунг 55» хөлөг БНАСАУ-ын усан хилийг зөрчсөн байна. Энэ онгоцон дээр Өмнөд солонгосын 4 иргэн, хятадын 3 иргэн байсан байна гэж РИА Новости агентлаг уламжиллаа.
Герман, Чех, Польш, Литва улсуудад болсон усны үерээс болж 15 хүн амь үрэгдлээ. Үерийн шалтгаан нь үргэлжлэн орж байгаа бороо болжээ. Литвад олон зам, Клайпеда томоохон боомтын гудамжуудын нэгэн адил усанд живжээ. Чех улсын олон газар усанд автагдсан бөгөөд 200 орчим хүнийг тэндээс нисдэг тэргээр нүүлгэсэн байна.
Орос улсад 170 мянган гектар талбайд 550 ойн болоод хүлэрийн түймэр шатаж байна гэж ОБЯ мэдээллээ. Гал сөнөөгчид, хүчний байгууллагын ажилтнууд, сайн дурынхан гээд 160 мянга гаруй хүн гал түймэртэй тэмцэж байна. Гадаадын улсууд Орос улсад тусалсаар байна. Уляновск, Белгород, Владимир, Липецк мужууд болон Мордов, Татарстан улсуудад түймэр намжиж байна. Москва, Нижегород, Киров мужуудад түймэр намжихгүй, байдал хүнд байна.
Москвагийн онгоцны буудлуудаас 8-р сарын 9-нд, 2010 оны хамгийн олон зорчигч буюу 104,44 мянган хүн энэ ням гаригт ниссэн байна. Нийслэлийн онгоцны буудлууд өтгөн утаанаас болсон хүндрэлийг даван туулж чадаж байгаагийн гэрч гэж «Росавиации» компанийн төлөөлөгч өнөөдөр РИА Новости агентлагт уламжилсан байна.
Москвачууд болон Москва орчмын оршин суугчид, ойрын хоёр өдөр тэвчихийн аргагүй халуун, утаа униараас гадна соронзон урсгалын шуурганд нэрвэгдэх нь ээ! Геофизикийн байдлыг тандах төвийн удирдагч Сергей Гайдаш «8-р сарын 9,10-нд соронзон урсгалын шуурга болж магадгүй» гэж өнөөдөр ИТАР-ТАСС-д мэдээллээ.
Москвад ажлын шинэ долоо хоног, ой, хүлрийн түймрийн өтгөн утаа, бараг хоёр сар үргэлжилж байгаа хэт халуун хоёроор эхлэж байна. Москва орчимд хүлрийн түймрийг унтраахад дахиад долоо хоног шаардлагатай гэж Оросын ОБЯ-ны сайд Сергей Шойгу өчигдөр мэдэгдлээ. Уляновск, Белгород, Владимир, Липецк мужууд болон Мордов, Татарстан улсуудад түймэр намжиж байна гэж тэр тэмдэглэлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31