×
Улс төр 8 Наймдугаар сарын 2010
Зөвлөлтийн намын дарга нар болон одоогийн төрийн тэргүүнүүд ямар хоолыг илүүтэйд үздэг байсан бэ? ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын, шеф тогооч Анатолий Галкин, Москвад хэвлэн гаргах гэж байгаа хоолны жорын номондоо Кремлийн ордны гал тогооны нууцыг дэлгэх гэж байна.
Дэлхийн 2-р дайны яг төгсгөл дээр америкчууд, Пандорын хайрцаг гэж чухам юу байгааг ч өөрсдөө бүрэн ойлголгүйгээр, 1945 оны 8-р сард хэн ч мэдэхгүй японы Хиросима, Нагасака хоёр хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн билээ.
Кавказд болсон «тав хоногийн» дайнаас хойш хоёр жил өнгөрлөө. Тухайн үед Орос улсын авсан арга хэмжээ зөв байсан гэдгийг батлаж өглөө. ЕХ-ны орнуудын удирдлагуудын байр суурь ч өөрчлөгдлөө. Хэрвээ 2008 оны 8-р сард Москва, Тблиси руу халдан довтолсон гэж Европт хашигарч байсан бол өнөөдөр Гүрж улс, Өмнөд Осет улс руу халдан довтолсон бодит үнэнийг хүлээн зөвшөөрч байна.
Одоогоос 65 жилийн тэртээ 1945 оны 8-р сарын 8-нд, Японыг уг дуугуй буулгаж авах тухай АНУ, Их Британи, Хятад улсуудын байгуулсан  Подстамын гэрээнд ЗХУ нэгдэж байгаагаа зарласан билээ. Улаан арми 8-р сарын 8-наас 9-нд шилжих шөнө Манжуурт байрлаж байсан эзэн хааны Квантуны армийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхэлсэн билээ.
Болгар, Серб улсуудын нутаг дэвсгэрээр «Өмнөд урсгал» хийн хоолой тавих төслийн маршрутыг София, Белград хоёр зөвшилцлөө. Энэ тухай Болгарын ерөнхий сайд Бойко Борисов мэдэгдлээ. Хийн хоолой болгартай хил залгаа сербийн Димитровград хотоор дамжиж гарна. «Өмнөд урсгал» нь Төв болон Өмнөд Европын орнуудад оросын хийг Хар далайгаар хүргэх шинэ маршрут болох ёстой.
Москва орчимд сүүлийн хоёр долоо хоногт анх удаа ой, хүлрийн түймрийн байдлыг хяналтандаа авч чадлаа гэж Оросын ОБЯ сэтгүүлчдэд мэдэгдлээ. Москвагийн хоолой барих батальоны цэргүүд, шатаж байгаа хүлрийн цооногт ус цутгах 170 км урт хоолой тавьсан байна. Хэт халуун, ган гачигаас болж ОХУ-ын 17 нэгжд байгалын түймэр дүрэлзэж байна. Албан ёсны мэдээгээр 50 хүн амь насаа алдаад байна.
Абхазын ерөнхийлөгч Сергей Багапштай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Орос улс, Абхаз улстай аюулгүй байдал, эдийн салбарыг оролцуулаад бүх салбарт харилцааны цогц хэлбэрийг хөгжүүлнэ гэж мэдэгдлээ. Д.Медведев ням гаригт богино хугацааны ажлын айлчлалаар Абхазад хүрэлцэн ирсэн юм. Тус улс тусгаар тогтносоноос хойш Орос улсын төрийн тэргүүний хийж байгаа анхны айлчлал энэ юм.
5-р сарын 31-нд шилжих шөнө Израилийн ТЦХ-нийхний Газрын дундад тэнгист баривчилсан «Эрх чөлөөний цувааны» манлайлагч хөлөг онгоц болон өөр 2 хөлөг онгоц түркийн Искандерун боомтод эсэн мэнд хүрэлцэн ирлээ гэж Ассошейтэд пресс агентлаг уламжиллаа.
Тус улсад хийж байгаа бүх байлдааны ажиллагааг хянах эрхийг иракын аюулгүй байдлын хүчинд бямба гаригт АНУ шилжүүллээ. Иракт байгаа америкийн цэргийн тоог хорогдуулах процесс амласан хугацаандаа явагдаж байгааг энэ нь харуулж байна.
Залуучуудыг барилгын салбарт татан оролцуулахыг  Д.Медведев уриаллаа. Барилгын салбарын ажилчид өнөөдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байгаа тул Орос улсын ерөнхийлөгч баярын цахилгаан утас илгээжээ. Орчин үеийн сургууль, эмнэлэг, орон сууц, аж үйлдвэрийн барилга зэргийг барихдаа тэргүүний технолог, орчин үеийн экологийн хувьд цэвэр, эрчим хүчний үр ашигтай материалуудыг ашиглах хэрэгтэй гэж Медведев онцлон тэмдэглэлээ.
Энэтхэгт аялаж байгаа оросын 20-н жуулчидад тус улсын хойт нутагт болоод байгаа үер, хөрсний гулгалтаас болж амь насаа алдах аюул тулгараад байна. Яг одоо энэ хүмүүс Лех хотын ойролцоо байна. Энэтхэгийн Жамму, Кашмир мужид болсон йогийн практик семинарт оросууд оролцсон байна.
Өнөөдөр Аляскад орос, америкийн «Хурц нүдэт бүргэд» нэртэй алан хядагчдын эсрэг анхны хээрийн сургууль эхлэнэ. Энэ хээрийн сургуульд, хоёр улсын иргэний агаарын диспетчерийн алба болон агаарын цэргийн хүчин оролцож байна. Сценарийн дагуу, олон улсын нислэг үйлдэж байсан америкийн нисэх онгоцыг алан хядагчид барьцаалсан байна. Энэ аврага нисэх онгоц Аляскагаас Алс Дорнод хүрээд энэ маршрутаараа буцах ёстой юм.
Орос улсын 22 газар нутагт түймэр дүрэлзэж байна. Москва, Воронеж, Нижегород, Рязань мужууд болон Мордов улсын нутаг дэвсгэр дээр байдал хүнд байна. 160 мянган хүн гал түймэртэй тэмцэж байна. Түймэр унтраах ажилд ДХЯ-ны ажилтнууд, цэргийнхэн, дэлхийн олон орны мэргэжилтнүүд оролцож байна. Түймэр унтраах зориулалттай онгоцоо Франц улс илгээлээ. Болгарын 100 аврагчид газар дээр нь ажиллаж байна.
Орос, Өмнөд Осет улсуудад, 2008 оны 8-р сард гүржийн түрэмгийлэлд хэлмэгдсэн хүмүүсийг дурсаж байна. Москвагийн Аврагч Христосын сүмд, Цхинвалыг хамгаалж амиа алдсан хүмүүст зориулж буяны ном хурна. Тус хотын төв талбайд «Дурсамжийн амьд зул» цуглаан боллоо. Хоёр жилийн өмнө 8-р сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Гүрж улс Өмнөд Осетийн эсрэг байлдааны ажиллагаа явуулсан билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31