×
Улс төр 7 Наймдугаар сарын 2010
Энх тайван тогтооход Гүржийг албадах үйлдэл зөв эсэхэд Орос улс эргэлзэхгүй байна гэж парламентын доод танхим буюу Улсын Думын дарга Борис Грызлов хэллээ. Орос улс иргэд, энхийн сахиулагчдаа хамгаалах цорын ганц сонголт хийж, дахин хүний амь эрсдэхээс сэргийлсэн гэж тэрээр тэмдэглэв. Юуны түрүүнд ийм үйл явдал дахин давтагдахгүй байх, энэ үйл явдлыг мартахгүй байхыг Борис Грызлов уриаллаа.
Зэвсэглэлд хяналт тавих, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх талбарт АНУ үүргээ биелүүлж байгаа тухайд Москва сэтгэл дундуур байна. Америкийн тал экспортын хяналтын дүрэм, хими болон биологийн зэвсэг хоргиглох тухай конвенц, ойрын болон дунд тусгалтай пуужин устгах тухай, Стратегийн давшилтын зэвсэг-1 /СДЗ-1/ хэлэлэцэрийг зөрчсөн баримтуудыг ОХУ-ын Гадаад хэргийн яамны тусгай илтгэлд дурджээ.
Орос улс Абхазид 700 сая рублийн улсын зээл олгоно. Сухуми хотод холбогдох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Абахазийн үндэсний банкийг шинэчлэхэд энэ хөрөнгийг зарцуулна. Одоо Орос улсын засгийн газар 2011 онд Абхаз, Өмнөд Осетид тусламж үзүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Энэ зорилгод бараг 10 тэрбум рубль зарцуулахаар Орос улсын ирэх жилийн төсвийн төсөвт тусгажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31