×
Улс төр 6 Наймдугаар сарын 2010
Бронислав Коморовский Польшийн ерөнхийлөгчийн албан тушаалд орж, тус бүгд найрамдах улсын орчин үеийн түүхэнд 5 дахь төрийн тэргүүн болов. Сеймийн хурлын танхимд өнөөдөр ерөнхийлөгчийн  тангараг өргөх ёслол боллоо. Польшийн удирдагч Лех Качиньский 4-р сарын 10-нд Смоленск орчимд нисэх онгоцны ослоор үрэгдсэний дараа ерөнхийлөгчийн хугацаанаас өмнөх сонгууль явуулсан юм.
Пентагон "Викиликс" интернет порталаас АНУ-ын Батлан хамгаалахын архиваас авсан бүх баримтаа нэн даруй буцааж өгөхийг шаарджээ. Цэргийн яамны төлөөлөгч Жефф Моррел энэ тухай мэдэгдэв. Баримт бичиг америкийн засгийн газрын өмч бөгөөд үүнийг нийтэлснээр "америкийн цэрэг, АНУ-ын холбоотон, афганистаны иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна" гэж тэрээр тэмдэглэллээ.
Аймшигтай, хэрцгий явдал. Хирошима болон Нагасаки хотод болсон эмгэнэлт үйл явдлыг дэлхийд нэрд гарсан эмч Леонид Рошаль ийнхүү тодорхойлж байна. Америкчүүд 65 жилийн тэртээ японы эдгээр хотод атомын бөмбөг хаясан юм. Хүн төрлөхтний түүхэнд цөмийн зэвсэг анх удаа ашиглажээ. Цэргийн анги нэгтгэлийн эсрэг бус цэргийн ямар ч объект байхгүй энгийн хүн ам суудаг хотуудад цөмийн зэвсэг ашигласан юм.
Японы ерөнхий сайд Наото Кан цөмийн зэвсэг бүтээж, зөөвөрлөж, эзэмшихгүй байх цөмийн зэвсэггүй гурван зарчмыг чанд сахин мөрдөнө хэмээн олон нийтийн өмнө тангараглалаа. Хирошима хотыг бөмбөгдөсний 65 жилийн ойн арга хэмжээний үеэр тэрээр ийнхүү мэдэгдэв. "Япон улс цөмийн зэвсэггүй ертөнц цогцлуулах хөдөлгөөнийг тэргүүлэхэд хамаг хүч чармайлт тавина.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31