×
Улс төр 5 Наймдугаар сарын 2010
Өмнөд Солонгос хоёр долоо хоногт хоёр дахь удаа цэргийн сургуулилтаа өнөөдөр Шар тэнгист эхэллээ. Тус улсын түүхэнд томоохонд орох цэргийн сургуулилтад 4500 цэргийн албан хаагч, 20 хөлөг онгоц, хэт авианы 50 сөнөөгч нисэх онгоц оролцож байна. Гуравдугаар сард "Чхонан" хөлөг онгоц живсэн газраас холгүй Пэннендо арлын орчим усан дор буудалцаж сургуулихаар төлөвлөж байна.
Гүрж Өмнөд Осетид /таван өдрийн дайн хэмээн нэрлэдэг/ халдасны хоёр жилийн ойн өмнөхөн Өмнөд Кавказын аюулгүй байдлын талаарх ахиц дэвшлийг тайлагнах боломжтой. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин ийн дүгнэлээ. Сүүлийн хоёр жил бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдал нэлээд дээшилсэн. Европын Холбооны ажиглагчид ийм байр суурьтай байгаа тухай Карасин ярьж байна.
НАТО-ийн хүчин Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужийд агаараас цохилт өгсний улмаас өнөөдөр энгийн 30 орчим хүн амь насаа алджээ. Живсэн хүний цогцосыг тээвэрлэхээр цугласан хүмүүс бөмөгдөлтөд өртсөн тухай телевизийн "Аль-Жазира" суваг уламжлав. Эвслийн цэрэг Афганистаны энгийн хүн амын хор хохирлыг бууруулах байлдааны ажиллагаа явуулах шинэ тактик боловсруулсан тухай зарласнаас хойш хоногийн дараа энэ хэрэг гарчээ.
"Даалгавраа өө сэвгүй гүйцэтгэсэнд бахархалтай байна. Шөнө болгон тайван унтаж байгаа" гэж Хирошима хотод атомын бөмбөг хаясан америкийн нисэгч Пол Тиббетс нэгэн ярилцлагандаа ийнхүү мэдэгдсэн юм. "Жаал" нэртэй атомын бөмбөг Японы хотыг газрын хөрснөөс арчжээ. Хотын хэдэн зуун оршин суугч хэдхэн секундэд дэлбэрэлтийн галд ноцож дууссан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31