×
Улс төр 4 Наймдугаар сарын 2010
АНУ-ын сенатын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хороо стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай орос-америкийн хэлэлцээрийн талаар санал хураалтыг 9-р сард зохион явуулахаар хойшлууллаа. Анх парламентын гишүүд санал хураалтыг 8-р сарын 3-нд явуулахаар төлөвлөж байсан юм. Бүгд найрамдах намын гишүүн сенатчид баримт бичгийг судлахад нэмэлт хугацаа хүссэн тул санал хураалтыг ийнхүү хойшлуулжээ.
Гүржид давшилтын зэвсэг, цэргийн техник нийлүүлэхэд олон улсын өргөн хүрээтэй хориг тавихыг Орос улс урьдын адил шаардаж байна. Ийм арга хэмжээгээр гүржийн түрэмгийллийн аюул заналыг нэлээд бууруулна гэж Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин мэдэгдэв.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Сочид хийж байгаа айлчлалаа дуусгалгүй өнөөдөр Москвад хүрэлцэн ирж, онц хүнд, мөн хүнд объектыг түймрээс хамгаалах асуудлаар Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдтэй зөвлөлгөөн хийнэ. Уулзалтад Онц байдлын яам, хүчний байгууллага, "Росатом", "Прокурорын ерөнхий газар", Холбооны шийтгэл гүйцэтгэлийн албаны удирдлагууд оролцоно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31