×
Улс төр 2 Наймдугаар сарын 2010
Байгал дэлхий эрс хувирч эхэллээ. Орос улс, Европод урьд хожид узэгдээгүй ган гачиг, Пакистан, Хятадад усны үер, дэлхийн бусад нутгуудад байгалын гамшиг болж байгаа нь хүн төрлөхтнийг цаг агаарын хэт үзэгдэлийн эсрэг эвлэлдэн  тэмцэхийг шаардаж байна. Москва, Воронеж, Рязань мужуудыг оролцуулаад оросын бусад бус нутгуудад өргөн хэмжээний ойн түймэртэй тулгарч, зарим тохиолдолд тосгон суурингуудыг шатаалаа.
Өнөөдөр японы засгийн газрыг, АНУ-ын цөмийн шүхрээс татгалзахыг Хиросима хотын засаг дарга Тадатоси Араки уриаллаа. Цөмийн зэвсгийг үйлдвэрлэхгүй, хадгалахгүй, өөрийн зэвсэггүй байх гэсэн улс орны цөмийн зэвсэггүй байх гурван зарчмын хуулийг хүчин төгөлдөр байлгахыг шаардлаа. Хиросима хотыг америкийн атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 65 жилийн ойг тэмдэглэх 8-р сарын 6-нд хүлээж авах тунхаглалд энэ зарчмууд орно гэж тэр хэлсэн байна.
Өнгөрсөн 7-р сар Москвагийн цаг агаар ажиглагчдын түүхэнд хамгийн халуун байсан байна. Хоногийн дундаж температур 26,1 хэм байжээ. Өмнөх дээд амжилтаас 3 хэмээр илүү байсан байна. Үүнээс өмнө 2001 онд  21 хэм халуун байсан гэж цаг уурын «Фобос» төв, РИА Новости агентлагт мэдээлжээ.
Орос улсын 14 мужид түймрийн онц байдал тогтоогоод байна. Түймрээс бол 34 хүн амь насаа алджээ. Сүүлийн 3 хоногт мэргэжилтнүүд, түймрийн бүсэд байгаа 265 сууринг аварч, нэгч байшинг түймэрт шатаалгаагүй байна. Гал түймэртэй тэмцэх хүн хүч болон техникийг 10 дахин нэмэгдүүлээд байна гэж ОБЯ мэдээллээ. Одоогийн байдлаар Орос улсын нутаг дэвсгэрт 500 мянган гектар талбайд 7000 байгалын түймрийн голомт байна.
Түймэрт хэлмэгдсэн бүсээс, Кузбасс доод тал нь 200 хүүхэд хүлээж авах боломжтой гэж Кемеровын хязгаарын амбан захирагч Аман Тулеев хэллээ. Энэ тухай тус мужийн засаг захиргааны хэвлэлийн албанаас РИА Новости агентлагт мэдээлсэн байна. «Тэдний гэр бүлийн байшинг бурэн сэргээж барих хүртэл хүүхдүүдийг манай эрүүлжүүлэн, чийрэгжүүлэх төвүүдэд байлгах боломжтой. Жирийн амьдралын бүх нөхцөл байдал хангагдсан гэж» Тулеев хэллээ.
Оросын агаарын десантын цэргийн 80 жилийн ой болж байна. Өнөөдөр Москвад, Зэвсэгт хүчний төв музейн дэргэдэх десантын дайчидад зориулсан хөшөөнд десентын цэргүүд болон ахмадууд цэцэг өргөлөө. Улан талбай дээр үзүүлэх сургууль хийнэ Агаарын десентын цэргийн болон кадетын салааны цэргүүд хүндэт маршаар алхах болно. Нийслэлийн, «Болжморын уулс», «Хүндэтгэлийн уулс», «Сокольники» зэрэг газруудад уламжлалт зугаалга болно.
Израиль, палестинчуудын хоорондох шууд хэлэлцээ 8-р сарын дундуур эхлэнэ гэж израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ. «Эвслийн засгийн газрыг хагаралд хүргэх учир» тосгон суурин барих ажлыг зогсоох хугацаанд өөрчлөлт оруулахгүй гэж тэр тэмдэглэлээ. Тосгон суурин барих ажлаас татгалзах ёстой хугацаа 9-р сарын 25-нд дуусна.
Дэлхийн тэнгис далай доорхи цорын ганц голыг Хар далайн ёроолоос илэрүүлсэн байна. Байгалын энэ сонин хачин үзэгдлийг, тусгай зориулалтаар бүтээсэн жолоодлогт шумбагч аппаратын тусламжтайгаар судалсан Их Британийн Лидс их сургуулийн хэсэг эрдэмтэд энэ тухай мэдээллээ. Энэ голын гүн нь 35 метр, урсгалын хурд нь цагт 7,5 км юм байна.
Хятадтай хил залгаа Амар мөрний сав газар ажиглалт хийж байна. Учир нь Хятадад болсон үерийн улмаас химийн бодистой торхнууд Сунгари мөрөнд унасан бөгөөд энэ торхнууд Амар мөрөнд орох магадлалтай. Энэ голын усанд 7000 торх унасан бөгөөд 4000 нь хоосон торх байжээ.
Орос улсад түймрээс болж сүйдсэн тосгон, суурингаас 86 мянган хүнийг авраад байна. ОБЯ-ны мэдээлснээр манай улсын европын хэсгийн өргөн уудам нутагт гарсан гал түймрийн голомтыг унтраахад гал сөнөөгчдөөс гадна ДХЯ-ны ажилтнууд, БХЯ-ны цэрэг дайчид оролцож байна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин, Орос улсад гараад байгаа байгалын түймэрийг унтраах асуудлаар бус нутгийн тэргүүнүүдтэй хэлэлцэнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31