×
Улс төр 1 Наймдугаар сарын 2010
Афганистанд болж байгаа одоогийн дайныг ялах боломж байхгүй. Их Британы ерөнхий сайд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Лондон афганы ажиллагаанаас нэр төрөө алдалгүйгээр гарах аргыг Дэвид Кэмерон сүвэгчилж байна гэж британы долоо хоног тутмын The Spectator  нэр төртэй сонинд бичжээ.
Ирээдүйн ангараг гаригийн аялагчидад зориулсан скафандрын газар дээрхи туршилтыг Австрийн сансарын форумынхан амжилттай хийлээ. Энэ туршилтыг Альпын нуруунд далайн түвшинээс дээш 3000 метрт хийсэн байна. 45 кг жинтэй ангараг гаригийн аялагчын өмсгөлийг өмсөхийн тулд түүнд 2 цаг шаардагдсан байна. Тэрээр, скафандр дотор гадаад ертөнцөөс тасархай 6 цаг болсон байна.
Үерийн үед химийн аюултай бодистой торхнууд усанд унасан Сунгари голын Амар мөрөнд цутгадаг хэсэгт хилийн цэргийн харуулын онгоц байрлууллаа гэж РИА Новости агентлаг уламжлалаа. Хятадын зүүн хойд Цзилинь мужид энэ онц байдал болсон юм. Торхнуудыг бин битүү хаасан бөгөөд торхнуудыг цуглуулах ажил явагдаж байна гэж Хятадын мэргэжилтнүүд батлаж байна.
Хүйтэн дайны үед АНУ атомын болон устөрөгчийн бөмбөг туршиж байсан Атолл Бикинийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн цэст бүртгэсэн байна. Энэ шийдвэр бол маш гүн гүнзгий утгатай билиг тэмдэгийн шинжтэй гэж Бразил улсын өв уламжлалын хорооны дарга, соёлын яамны сайд Жука Феррейра тэмдэглэлээ. Бикинигийн түүх давтагдах ёсгүй гэж тэр хэллээ.
Казахстаны өмнөд нутагт авто ослын улмаас 20 хүн амь насаа алджээ. Алма-Ата-Ташкент чиглэлийн замд олон улсын зорчигч тээврийн автобус ачааны машинтай мөргөлджээ. Хоёр машин хоёулаа шатсан байна. Машины жолооч нар болон 18 зорчигч амь насаа алджээ. Шархадсан 6 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Голланд улс Афганистанаас цэргээ гаргаж байна. Өнөөдөр тус улсын цэргийн олон улсын эвсэлд байх хугацаа дуусаж байна. Дөрвөн жилийн дотор, 2000 шахуу хүнтэй тус улсын цэргийн нэгдэл, гадаадын цэргүүдийн дотроос хамгийн үр ашигтай нь гэж тооцогдож байсан юм. Ирэх жил канадын цэргүүд тус улсыг орхино. 2015 онд британийн цэргүүдийн хугацаа дуусна.
2009 онд хүн цаазалсан тоогоороо Хятад улс дэлхийд тэргүүлэж явна. Хятадад 5000 мянган хүнийг цаазалсан байна гэж италийн Хэндс оф Каин байгууллагын илтгэлд өгүүлжээ.402 хун цаазалсан Иран улс хоёрдугаар байранд оржээ. Энэ улсад сүүлийн арван жилд болсон хамгийн их үзүүлэлт энэ юм. Дараа нь Ирак улс явж байна, тэнд 75 хүн цаазалсан нь урьдах жилээс 2 дахин их байна.
Палестины үндэсний засаг захиргаа, дараагийн сард Израиль улстай шууд хэлэлцээрийг хийж эхлэхгүй бол Палестины өөртөө засах улстай дипломат харилцаагаа таслана гэж АНУ сүрдүүллээ. Палестины удирдагч Махмуд Аббаст, Барак Обамагийн явуулсан захидалд өгүүлсэн байна гэж РБК мэдээллээ. Хэрвээ хэлэлцээр хугацаандаа эхлэх юм бол, Палестин улсад, зөвхөн Вашингтонч биш, ЕХ, ОХУ, Арабын улсууд туслах болно гэж Обама амлаж байна.
НҮБ-ийн АЗ, 8-р сард, дөрвөн том багц асуудлуудад анхаарлаа төвлөрүүлнэ. Эдгээр нь Косово, Ойрхи Дорнод, энхийг тохинуулах хүч болон далайн дээрэмчидтэй тэмцэх асуудлуудыг оролцуулсан африкийн асуудал зэрэг юм. Орос улсын ГХЯ-ны орологч сайд, НҮБ-ийн асуудлыг хариуцдаг Александр Яковенко энэ тухай мэдэгдлээ. Орос улс 8-р сарл НҮБ-ийн АЗ-ийг даргалана.
Орос улсад гараад байгаа байгалын түймрийн байдал хүнд байна. Гал түймрийг унтраахад БХЯ оролцож эхэллээ. Манай орны 17 мужид байдал хүнд болж мэднэ гэж Оросын ОБЯ-ны сайд Сергей Шойгу мэдэгдлээ. Москва, Владимир муж, Карелий улсад байдал маш хүнд байна гэж тэр хэллээ. Нижегород мужид гал түймрийн хурд 1 минутад 100 метр хүрч байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31