×
Улс төр Наймдугаар сар 2010
Вашингтонд 9-р сарын 2-нд Палестин, Израилийн хооронд шууд яриа хэлэлцээ хийх төлөлөгөөний эргэн тойронд шуугиан дэгдлээ. Яриа хэлэлцээг Орос, НҮБ-ын зуучлалаар дээд түвшинд зохион явуулах ёстой гэж палестины удирдлага үзэж байгаа ч, хэрэг дээр эсрэгээр байна. Барак Обама Израиль, Палестины харилцааг "дахин ачааллах" явцад палестинчүүд эхний удаа ийнхүү эгдүүцэж байгаа бишээ.
«Орчин үеийн улс, үр ашгийн шалгуур ба ардчилалын стандартууд» сэдэвтэй дэлхийн улс төрийн форум 9-р сард ажлаа эхлэнэ. Яг тэр өдрүүдэд 1000 жилийн ой нь болох Ярославль хотод энэ үйл явдал болох юм. Өнгөрсөн жил, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ форумын санаачлагч нь болсон бөгөөд одоо хоёр дахь удаагаа дэлхий нийтийн  анхаарлыг татаж байна.
Тэнгисийн цэргийн флотын хэрэгцээнд зориулсан шинэ байлдааны хөлөг онгоцны төслийг шалгаруулах тендерийг 9-р сард зарлана гэж Орос улсын БХЯ зарлалаа. Таван үйлдвэр өргөдлөө өгөхөөр зэхэж байгаа бөгөөд тэдний гурав нь Хөлөг онгоц үйлдвэрлэх нэгдсэн корпорацийн бүрэлдхүүнд багтдаг юм байна. Гадаадын үйлдвэрүүд ч тендерт оролцох урилга авах боломжтой гэж «Коммерсант» сонин мэдээлжээ.
Бушерийн АЦС-ийн түлшний эхний блок 100 хувийн хүчин чадлаараа ирэх оны 3-р сараас ажиллана гэж оросын дипломат эх сурвалжаас мэдээллээ. Реакторын хэсэгт цөмийн түлшийг ачаалах ажлын эхний шат бямба гаригт эхлэсэн юм. Тус станц графикийн дагуу 11-р сард, эрчим хүч өгөх ёстой. Германын «Крафтверк Юнион» нэгдэл 1975 оноос эхлэж Бушерийн АЦС-ийг барьж эхлсэн билээ.
Байгалын түймрээс болж оросын бүс нутгуудад радиацийн түвшин өөрчлөгдөөгүй, хэвийн хэмжээнд байна гэж Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар мэдэгдлээ. Агаарт байх хортой бодисын концентрацийн хэмжээг тус байгууллага байнга шалгаж байна. Одоогийн байдлаар нүүрс төрөгчийн оксид, азотын диоксид, хүхрийн хоёр окиси зэргийн концентрат болон хөө тортог Владимир, Свердлов мужуудад хэвийн хэмжээнээс илүү байна.
Орос улсын ерөнхий сайд В.Путин, Якутын Тикси хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр, Уст-Ленийн дархан цаазат газар болон Лаптевын далайн эргийн, Цаг уур судалгааны оргилд очих юм. Бүс нутгийн байгал, цаг уурын өөрчлөлтийг судлаж байгаа орос, германын экспедицийн ажилтай танилцана. Дараа нь ерөнхий сайд Камчаткад очиж загасны аж ахуйн цогцолборын ажилтай танилцаж энэ асуудлаар ажлын зөвлөлгөөн хийлгэнэ.
Орос улсын нэрт монголч эрдэмтэн, улс төрийн ухааны доктор Галина Сергеевна Яскина 79 насандаа Москва хотод таалал төгслөө. Профессор Яскина ухамсарт амьдралаа, өөрийн хайртай, арван хуруу шигээ мэддэг Монгол орныг судлах ажилд зориулсан билээ. Яскина 1957 оноос сүүлчийн мөчөө хүртэл Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд ажилласан билээ.
Цагдаагийн ажилтан байсан хүн өнөөдөр Филиппиний нийслэл Манил хотод зорчигч тээврийн автобус барьцаалж, 25 хүнээс 8 хүнийг сулалсан байна. Эднээс гурав нь хүүхэд,гурав нь эмэгтэйчүүд байжээ. Автобусанд гол төлөв  Гонконгоос ирсэн жуулчид байгаа бөгөөд өнөө орой эх орондоо буцах ёстой юм байна. Хотын Лунета паркд цагдаагийнхан автобусыг бүслээд барьцаалагчтай хэлэлцээр хийж байна.
Арабын улсуудын Лигийнхэн, палестинчуудтай хийх шууд хэлэлцээрийн талаархи Израилийн байр суурийг ойлгохгүй байна. АНУ болон «ойрхи дорнодын дөрвөлийн» бусад гишүүдийн хүсэлтээр энэ хэлэлцээр ямарч удрьдчилсан нөхцөлгүйгээр 9-р сарын 2-нд сэргэх ёстой байсан. Каирт  тараасан АУЛ-ийн мэдэгдэлд, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху тохиролцоог зөрчлөө гэж бичсэн байна.
Номхон далайн хойд хэсгийн орнуудын хилчид, Орос улсын Алс Дорнодын Владивосток хотод өнөөдөр уулзана. Энэ уулзалтанд Орос, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Хятад улсуудын хилийн цэргийн албаны төлөөлөгчид оролцоно. Уулзалтыг гол үйл явдал нь «Аюулгүй байдлын төлөөх Номхон далайн хамтын ажиллагаа» нэртэй далайн хамтарсан хээрийн сургууль болох юм.
Пакистаны өмнөд нутгийн Синд мужид үерийн ус хэд хэдэн тосгоныг урсгасан байна. Хоёрхон өдрийн өмнө орон сууц, дэлгүүр, сургууль байсан газар одоо гол урсаж байна. Үерт нэрвэгдсэн зуун мянган хүмүүс майханд амьдарч байна. Бохир байдлаас болж хүмүүс булчин задрах тахал, хумхаа өвчнөөр  өвдөж байна. Хүмүүнлэгийн тусламж эзэндээ маш удаан хүрч байна гэж пакистанчууд ярьж байна.
Орос улсад сүлдний музей нээгдэнэ. Санкт-Петербургийн Васильевын арал дээр байдаг биржийн түүхт байранд түүнийг байрлуулна. Оросын далбааны өдрийн өмнөхөн Улсын Эрмитаж музейн удирдлагууд ийм музей байгуулах саналыг гаргасан юм. Өнөөдөр 8-р сарын 22-нд Орос улс өөрийн төрийн баяруудын нэг Үндэсний далбааны өдрөө тэмдэглэж байна.
Афганистанд авилга, хээл хахуултай тэмцэх ажлын хүрээнд улс орноос гаргаж байгаа валютыг хянах тусгай төхөөрөмжийг Кабулын онгоцны буудал дээр байрлууллаа. Афганын болон америкийн засгийн газруудын төлөөлөгчдийн хэлсэн үгнээс иш татан «Вашингтон пост» сонин бямба гаригт энэ тухай мэдээллээ.
Хятад улс өөрийн анхны нисэх онгоц тээгч хөлгөө барихаар шийдсэн боловч хэзээ эхлэх цаг хугацаагаа зарлаагүй байна. Өнөөдөр энэ тухай японы Киодо агентлаг уламжиллаа. Шанхайн «Чансин» хөлөг онгоцны үйлдвэрт, хөлөг онгоц барих асуудал бол цаг хугацааны асуудал гэж тус агентлагт мэдээлсэн байна. Энэ үйлдвэрт хятадад хамгийн том онгоцны засварын газрыг бариад байна.
БНАСАУ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Өмнөд Солонгос, АНУ, Япон, Орос, Хятад улсуудтай хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байна. Саяхан Пхеньян яваад ирсэн, зургаан талын хэлэлцээний хятадын төлөөлөгчдийн тэргүүн У Давей ийм мэдээлэлтэй байна. Хойд Солонгос баллистик пуужин хөөргөснийг эрс шүүмжилж АЗ тогтоол гаргасан 2009 оны 4-р сараас хойш БНАСАУ зургаан талын хэлэлцээнээс гарсан билээ.
 Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский, төрийн тэргүүнээр сонгогдсноор, Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили урьдах түншийн холбоогоо алдсан гэдгийг ойлгууллаа. Польшийн «Речь Посполита» сонингоос иш татан Гүржийн олон нийтийн суваг мэдээллээ. Урьдын ерөнхийлөгч Лех Качиньскийн үед байсан шиг Варшавын найр тавилтанд Тбилиси найдах хэрэггүй гэж Коморовский егсен ярилцлагандаа тэмдэглэсэн байна.
Алан хядагч Магомедали Вагабов болон тэдний хамсаатнуудыг устгах ажиллагаанд идэвхитэй оролцсон зарим хүмүүсийг шагнахыг Дагестаны ерөнхийлөгч Магомедсалам Магомедов санал болголоо. Магомедов хүчний байгууллагуудын удирдагч нартай зөвлөлгөөн хийхдээ, алан хядагчтай хүч хэрэглэж тэмцэхээс гадна үзэл сурталын болон ухуулах ажлыг сайн хийх хэрэгтэй гэж тэмдэглэлээ. Бямба гаригт явуулсан тусгай ажиллагааны явцад Дагестанд дээрэмчдийн нууц бүлгийн толгойлогч Вагибовыг устгасан билээ.
Ереванд болж байгаа дээд хэмжээний уулзалт дээр Орос улс ХАБГБ-ийн ирээдүйн тухай өөрийн байр суурийг хамгаалж чадлаа. Ереванд болж өнгөрсөн Орос, Армен, Белорус, Казахстан, Таджикстан, Киргиз улсуудын ерөнхийлөгчид оролцсон ХАБГБ-ийн дээд хэмжээний уулзалтын дүнг тайлбарлахадаа МУИС-ийн мэдээлэл, шинжилгээний төвийн ерөнхий захирал Алексей Власов энэ тухай мэдээллээ. Түүний хэлснээр ХАБГБ-ийг үр ашигтай, нэр хүндтэй бүтэц болгож өөрчлөх талаар ярилцсан байна.
Өнөөдөр, Орос улс, төрийн далбааны өдрөө тэмдэглэж байна. Энэ баярт зориулж Санкт-Петербургт  хумуус «амьд» гурван өнгийн далбаа бий болгоно. Тус хотын гурван төв гудамж, Невийн өргөн чөлөө, Гороховын гудамж, Вознесенийн өргөн чөлөөнд цагаан, улаан, цэнхэр хувцастай хүмүүс цугларч байна. Энэ гудамжнууд нийлдэг Адмиралтействогын уулзвар руу хүмүүс явж байна.
Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын орнууд бэрхшээлийг даван туулж, үр нөлөөтэй ажилладаг төр засаг байгуулахад Киргизд туслахад бэлэн байна. Ереванд Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллагын албан бус дээд хэмжээний уулзалтын төгсгөлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. Киргизийн өмнөд хэсэгт энэ хавар олон хүний аминд хүрсэн эмх замбараагүй байдал дэгдсэн юм.
Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах Орос, АНУ, НҮБ, Европын Холбоо "дөрвөл" 9-р сарын 2-нд Вашингтон хотноо шууд яриа хэлэлцээг сэргээхэд изриаль, палестинчүүдийг урьж байна. Уулзалтын нарийвчилсан төлөвлөгөөг пүрэв гаригт тохиролцсон бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр үүнийг албан ёсоор танилцуулна гэж америкийн дипломат эх сурвалж уламжлав.
АНУ-ын байлдааны сүүлчийн бригад Иракаас явлаа. Өнгөрөгч шөнө хоёр мянга орчим цэргийн албан хаагч хуягт машины цуваатай Кувейтын хил давав. АНУ 8-р сарын эцэст Иракт байлдааны даалгавраа бүрэн биелүүлж дуусана. Одоо энэ улсад одохоондоо америкийн 50 мянган цэрэг үлдэнэ. Вашингтоны мэдэгдсэнээр тэд цэргийн бус иргэний шинжтэй даалгавар гүйцэтгэнэ. Америкийн цэргийг 2011 оны эцэст Иракаас бүрмөсөн гаргаж дуусана.
Орос, Казахстан, Киргиз улсуудын тусгай анги нэгтгэлүүдийн дайчид, мэргэжилтнүүд Саратов мужид хүрэлцэн ирлээ. Энд олон улсын шуурхай стратегийн хээрийн сургууль болж байгаа юм. Энэ сургуулийг явуулах шийдвэрийг ШХАБ-ын Алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх үндэсний хорооноос гаргасан юм.  Энэ хээрийн сургууль 8-р сарын 16-23, 25-28 гэсэн хоёр үе шаттайгаар явагдана.
Алс Дорнодын Приморьед оросын хууль сахиулах байгууллагын ажилтнууд, Хятад руу хулгайн замаар модон бүтээгдхүүн гаргаж байсан олон улсын гэмт хэргийн бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. 2008-2009 онд энэ бүлэг Хятадад хууль бусаар 1,5 тэрбум рублийн үнэтэй модон бүтээгдхүүн гаргасан байна. Энэ бүлгийн нилээд идэвхитэй 5 гишүүнийг баривчилсан бөгөөд 3 нь Хятад улсын иргэд байна.
Хятадад химийн бодисны сүйрэл болсноос болж Амар мөрний ус хордоогүй тул Хабаровск хотын оршин суугчид айх аюулгүй боллоо. Алс Дорондын энэ голын усны дээжийг авч шинжилсэн оросын ОБЯ-ны мэргэжилтнүүд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Усны микро биологын болон физик, химийн шинж чанрын үзүүлэлтүүд хэвийн байна гэж ОБЯ-ны шинжээчид мэдэгдсэн байна.
Москвад хэт халуун болсны дараа секундэд 20 метрийн хурдтай салхи салхилж мөндөртэй аадар бороо орно гэж Цаг уурын удирдах газар болон ОБЯ урьдчилан санууллаа. Хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг нийслэлийн дарга Юрий Лужков даалгалаа. Барилгын байгууллагууд кран болон өндрийн бусад хэрэгсэлүүдийн аюулгүй байдлыг шалгах ёстой. Аврах алба өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна.
Афганистан дахь олон улсын эвслийн хүчний хохирол 2000 хүнээс давлаа. Энэ тухай бие даасан Ай Касуалтиес сайт мэдээлсэн байна. 2001 онд эхэлсэн алан хядах ажиллагааны эсрэг ажиллагааны явцад 2002 цэргийн албан хаагч амь насаа алдсан байна. Эднээс 1226 нь америкчууд, 331 нь их британчууд 445 нь бусад орны цэргийн албан хаагчид байна.
Ираны Умм-Каср боомт хотын ойролцоо далайн дээрэмчид 4 худалдааны хөлөг онгоцыг дээрэмдсэн байна. Энэ тухай ням гаригт АНУ-ын ТЦХ-ний 5-р флотын хэвлэлийн алба мэдээлсэн юм. Америкийн цэргийнхний ярьснаар, АНУ, БНАСАУ, Антигуа, Сир улсуудын далбаатай хөлөг онгоцнуудын багынхан халдалганд өртжээ. Энэ хөлөг онгоцнууд Персийн буланд, эргээс 30 километрийн зайд байсан байна.
Ираны үндэсний хөлөг онгоцны компанийн гурван охин компанийн эсрэг АНУ нэг талын хориг тавилаа. «Файнэншл таймс» сонины өгүүлэлд Сангийн яамны орлогч сайд Стюарт Леви энэ тухай мэдэгдсэн байна. Вашингтон энэ компаниудын эсрэг залхаан цээрлүүлэх арга хэмжээ байнга авна гэдгээ сануулаад, гадаадын түншүүдээ тэдний жишээг дагахыг уриаллаа.
Оросын Хар далайн эргийн Сочи хотод 8-р сарын 18-нд Орос, Афганистан, Пакистан, Таджикстан улсуудын ерөнхийлөгчид Д.Медведев, Хамид Карзай, Асифа Али Зардари, Эмомали Рахмон нарын дөрвөн талын уулзалт болно. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Энэ дээд хэмжээний уулзалтын «талбарт» Д.Медведев, Карзай, Зардари нартай тус тусд нь хоёр талын уулзалт хийнэ гэж хэвлэлийн алба тэмдэглэлээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
7
10
11
12
13
14
17
18
20
25
26
29
30
31