×
Улс төр 22 Долоодугаар сарын 2010
АНУ сүйдэх асар хүчтэй шинэ зэвсэг бутээсэн гэж  тус улсын ерөнхийлөгч Гарри Трумэн 1945 оны 7-р сарын 24-нд Потсдамд  ЗСБНХУ, АНУ, Их Британи  гурвын удирдагчдын бага хурал дээр Иосиф Сталинд мэдээлжээ. Трумэны өгүүлсэн атомын бөмбөг тэр үед улс төрийн тоглоомын гол арга хэрэгсэл болсон юм. Сталин энэ мэдээг санаснаас тайван хүлээж авсан байна.
БНАСАУ Япон тэнгист хамтарсан сургуулилт хийхээ зогсоохыг АНУ, Өмнөд Солонгост уриалж байна. Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Ы Чун ийм мэдэгдэл хийжээ. Сургуулилт  энэ бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг дордуулна гэж тэрээр тэмдэглэв. Сургуулилт ням гаригт эхэлж, хэдэн сар үргэлжилнэ. Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг живсний дараа сургуулилт явуулахаар шийдсэн байна.
НҮБ-ын шүүхийн дээд шатны байгууллага Олон улсын шүүх Косовын тусгаар тогтнолыг нэг талын шийдвэрээр тунхагласан нь хууль ёсны эсэх асуудлаарх дүгнэлтийг пүрэв гаригт зарлана. Шүүх хурал 2009 оны 12-р сараас болж байна. Шүүх хуралд 27 орны төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн юм. Үүнээс 12 орон Сербээс тусгаарлах косовын тунхаглал НҮБ-ын тогтоол болон олон улсын хуулийг зөрчиж байна гэж үзжээ.
Ханой хотод пүрэв гаригт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оролцох сайд нарын зөвлөлгөөний гол сэдэв АСЕАН болон Орос улс ирэх 10-р сард уулзахад бэлтгэх тухай байна. Сергей Лавров өчигдөр Орос улс АСЕАН-д илүү идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлж байгаа Лаос улсад айлчиллаа.
Кабардино-Балкарид өнөөдөр болох уулзалтаар шинжээчид Баксанскийн усан цахилгаан станцад болсон ослын үр дагаврыг арилгах асуудалд анхаарал хандуулна. Шинжээчдийн бүлэгт сонирхосон бүх яам, газар, эрчим хүчний компаниудын төлөөлөгчид багтжээ. Усан цахилгаан станцад лхагва гаригийн өглөө 5 цагийн орчимд зэвсэгтэй халдсан байна. Гурваас таван хүний бүрэлдэхүүнтэй гэмт этгээдүүд станцын хамгаалалтын хоёр ажилтныг буудан хороогоод зэвсгийг нь авч, машины хэсэгт оржээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31