×
Улс төр 21 Долоодугаар сарын 2010
 Хойд Кавказын Кабардино-Балкарийн бүгд найрамдах улсын Баксан голд орших Баксаны усан цахилгаан станцын машины танхимд дэлбэрэлт болсны дараа гурван гидрогенераторын хоёр нь эвдэрчээ. Станцын хоёр хамгаалагч үрэгдэж, шархадаж гэмтсэн хэд хэдэн ажилтныг эмнэлэгт хүргэсэн байна. Хууль сахиулах байгууллага хэргийг алан хядах ажиллагаа хэмээн ангилжээ. Зэвсэглэсэн бүлэг гэмт этгээдүүд лхагва гаригийн өглөө Баксаканы усан цахилгаан станцад дайран оржээ.
Афганистан дөрвөн жилийн дараа террорист аюул занал, ядуурал, ажилгүйдэл, цэцэглэн хөгжиж байгаа мансууруулах бодисын гэмт хэрэг, отог хоорондын хагарал, шашны болон улс төрийн хэт даврах үзлийг бие даан шийдэж чадах уу? Одоо энэ асуулт нээлттэй хэвээр байна. Кабул хотод цугласан 70 улс болон олон улсын байгууллагын төлөөлөгчид Афганистаны асуудлаарх бага хуралд улс орны чухал асуудлыг хөндлөө.
Бухарестад 1989 онд буудуулсан Румыний ерөнхийлөгч асан Николае Чаушески болон түүний гэргий Елена нарын цогцсыг задлан шинжилнэ. Тэдний оронд өөр хүмүүсийг оршуулсан гэх сэжиг байгаа тул ДНК дээж авна гэж румыний удирдагчийн хүргэн Мирча Опран сэтгүүлчдэд уламжлав. Чаушески Румынийг 1965 оноос удирдсан юм. Түүнийг 1989 оны 12-р сард төрийн эрхээс зайлуулжээ.
Абахаз, Өмнөд Осет Никарагуатай хоёр талын хамтын ажиллагааны тухай хэд хэдэн хэлэлцээр байгууллаа. Өмнөд Осетийн ерөнхийлөгч Эдуард Кокойты болон Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапш Манагуад айлчлах үеэр баримт бичигт гарын үсэг зуржээ. Талууд худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлж, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм, мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Хойд Кавказын оросын бүгд найрамдах улс Кабардино-Балкари дахь Баксаканы Усан цахилгаан станцад болсон алан хядах ажиллагааны үеэр хоёр хүн үрэгджээ. Үүрээр 5 цагийн үед цахилгаан станцад халдсан гэж нутгийн хууль сахиулах байгууллагаас Риа Новости агентлагт уламжиллаа. Дээрэмчид станцад нэвтрэхдээ хоёр хамгаалагчийн амийг хөнөөж, усан цахилгаан станцын машины танхимын хоёр операторыг зодож, тэнд дэлбэрэх хэрэгсэл тавьжээ.
Иран уран баяжуулахаа зогсоохоос татгалзсан тул Европын Холбоо тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Тус улсын нефть хийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулахыг хориглох, мөн хөлөг онгоц, санхүүгийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарыг чангалах арга хэмжээ авах тухай "Нью-Йорк таймс" сонин уламжлав. Баримт бичгийг сайшаасан тохиолдолд Ираны олон арван дээгүүр тушаалын түшмэд, компаниудад хориг нөлөөлнө.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31