×
Улс төр 20 Долоодугаар сарын 2010
Олон арван улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид Кабул хотноо Афганистаны асуудлаарх бага хуралд оролцож байна. Тэд энэ улсад болж байгаа үйл явдлын бүх хариуцлагыг Афганистаны засаг захиргаанд шат дараалан шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
АНУ-д стратегийн давшилтын зэвсгийн талаарх орос-америкийн шинэ хэлэлцээрийн хэлэлцүүлэг Сенатын төрөлжсөн хорооны хүрээнээс халив. Хэлэлцээрийг батлах нь зохистой эсэх талаар даваа гаригт Вашингтонд гурван хэлэлцүүлэг боллоо. Эчнээ маргаанд засгийн эрхийг барьж байгаа ардчилсан намынхан давамгайлж байна.
АНУ-ын засаг захиргаа 2001 оноос Иранд гэрийн хорионд байгаа олон улсын зартай алан хядагч Усама бен Ладены хамаатан 20 хүнийг суллахыг дэмжих бодолтой байна. Тэднийг америкийн газар нутагт хүлээж авахад бэлэн байна. "Аль-Каида" бүлгийн толгойлогчийн дөрөв дэх хүү Омар бен Ладен ийнхүү мэдээллээ.
Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Афганистаны асуудлаарх олон улсын бага хуралд оролцохоор Кабулд хүрэлцэн ирлээ. Улс оронд болж байгаа бүх хариуцлагыг үндэсний засаг захиргаанд аажмаар шилжүүлэх нь энэ зөвлөлгөөний үндсэн зорилт юм. Афганистанд болж байгаа бүхэнд оросын дипломат алба ихээхэн түгшиж байна. Мансууруулах бодисын аюул заналд хамгийн их түгшиж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31