×
Улс төр 19 Долоодугаар сарын 2010
Сансарын пуужин зөөгч болон баллистик пуужин  хөөргөх тухай бие биедээ мэдэгдэл өгч байх Хятадтай хийсэн хэлэлцээрийг Улсын Думд батлуулахаар оросын засгийн газар орууллаа. Манай радиогийн тоймч Игорь Денисовын тайлбар энэ сэдвийг үргэлжлүүлнэ.
Бадам лянхуа цэцгийг үзэхийн тулд Хятад, Японы жуулчид, оросын Алс Дорнод, Еврейн өөртөөн засах мужид хүрэлцэн ирж байна. Оросын алдарт ургамал судлаач, газар зүй судлаач Комаровын нэрээр нэрлэсэн ялдам яагаан өнгөтэй бадам лянхуа цэцэг энэ нутгийн нууруудад цэцэглэж байгаа юм. Одоогоос 100 сая жилийн өмнө мезозойн эринд ургаж байсан энэ цэцэг улаан номд бичигдсэн юм.
Екатеринбургт болж байгаа «ИННОПРОМ-2010» үзэсгэлэн дээр, халуун зуны өдрүүдэд цангаа гаргах өргөст хэмхийн хүйтэн цайг үзүүллээ. Согтууруулах чанаргуй коктейль бэлтгэх талаар мастер класс үзүүлсэн уралын бармен энэ ер бусын ундааг танилцуулжээ. Печень, иогурт, бөдөн шувууны өндөгтэй коктейль, нилээн их мөсний орцтой «латин америкийн смузисууд» коктейль зэрэг шинэхэн ундаанууд үзэгчдийн сонирхолыг татаж байлаа.
Афганистаны асуудлаар мягмар гаригт хийх олон улсын бага хурлын өмнө Кабулд аюулгүй байдлын дээд хэмжээний арга хэмжээ авч байна. Цагдаа, цэрэг, нууц албаны ажилтнууд нийлсэн 1000 гаруй хүн, талибууд алан хядах ажиллагаа явуулж болзошгуй, хотын амин чухал газруудад таран байрласан байна гэж ДХЯ мэдээллээ. Мөн нийслэл хот руу орох авто машинуудыг шалгах хяналтын гарцуудыг ажиллуулж байна.
Уфа хотод болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр тэр, хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлэх нь миний хамгийн гол зорилго гэж хэлжээ. Энэ зорилгод хүрэхийн тулд өндөр технологийг амьдралд идэвхитэй нэвтрүүлэх хэрэгтэй гэж тэр мэдэгдлээ. Түүхий эдээс хамааралтай эдийн засаг бол бидний зам биш, манай БН улс хөрөнгө оруулалт болон шинэчилбэрийг өөртөө татах төв болох ёстой гэж Хамитов онцлон тэмдэглэлээ.
1939 онд Халх голд японы милитаристуудын эсрэг хийсэн байлдааны түүхийг судлах олон улсын эрэл, хайгуулын экспедиц, өнөөдөр Прибайкальягаас, Монгол улсыг зорилоо. Эрхүү мужийн залуучуудын нэгдлийн 25 идэвхитэн, оюутнууд дөрвөн машинтай, орос, монголын хилийг давна. Экспедицийн бүрэлдхүүнд, «Дурсгалыг өгөмжлөх» залуучуудын олон нийтийн байгууллагад багтдаг эрэл хайгуулын отрядынхан орсон байна. Улаанбаатарт хөрш улсын үе тэнгийнхэн нь тэдэнтэй нэгдэх юм байна.
 Байгал нуур дээр өнөөдөр жуулчлалын шинэ усан замын маршрут нээгдэж байна. Хийн зөөлөвчин дээр байрласан тохилог хөлөг онгоц Эрхүүгээс хөдлөж, дэлхийн хамгийн их цэнгэг устай нуурын зуун талын эргийн эсрэг байрлалтай, Чивыркуйн буланг чиглэн хөвнө. Энэ булан бол Байгал нуурын хамгийн их хүнтэй байдаг газар юм. Харин энэ газарт хүрхэд хүнд хэцүү бөгөөд зам маш муу юм.
Орос улсын засгийн газрын ерөнхий сайд В. Путин, өнөөдөр пуужинт, сансарын «Энергия» нэгдэлд очино. Тэрээр үйлдвэрлэлийн талбар дээр очиж, сансарын шинэ техникийн загвартай танилцаж, сансар судлалын музей үзэж, сансарын нисэгчидтэй уулзана.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн ажлын өдөр, улс орны шүүхийн системийг боловсронгуй болгох асуудалд зориулагдана. Төрийн тэргүүн, Санкт-Петербургт, төр засгийн төлөөлөгчидтэй уулзаж, шүүхийн системийн орчин үеийн байдлыг хэлэлцэж, түүний санхүүжүүлэлтийн асуудлыг зөвлөлдөх болно.
 Москвад утаа үнэртэж эхэллээ. Нийслэлийн зүүн, зүүн урд дүүрэгүүдийн оршин суугчид амьсгалахад хүнд болж байна. Яг л хотын энэ талаас, Москва орчимд шатаж байгаа хүлэрийн утаа орж ирж байна. Агаарт  цагаан өнгийн униар будан хөшиглөж байна. Тэнд хоёр хоногийн дотор байгалын түймрийн 32 голомт илэрчээ. ОБЯ-ны онгоцнуудын тусламжтайгаар ихэнх голомтыг унтраагаад байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31