×
Улс төр 18 Долоодугаар сарын 2010
Урьд хожид үзэгдээгүй хэт халуун, Орос улсад 4 долоо хоног үргэлжилж байна. Нийслэлийн бусэд, европын болон африкийн амралт сувилалын газруудаас ч халуун байна. Хотод асфальт хайлж байхад кондиционер, сэнс, мөхөөлдөс, ус, ундааны худалдаа эрс нэмэгдлээ. Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ тэнгэрт хадаж байна. Даяарчлалыг хамарсан дулаарлын аюул дахин гарлаа гэж экологчид түгшүүрийн харанга дэлдэж байна.
Оросын нэрт төгөлдөр хуурч, удирдаач Михаил Плетнев,шүүх хуралд оролцох ёстой Тайланд улсад буцаж очлоо. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр түүнийг буруутгаж байгаа юм. Тайландын шүүх, түүнийг барьцаатайгаар суллаж, аялан тоглолтонд нь явуулсан бөгөөд 7-р сарын 18-нд заавал эргэж ирэх ёстой гэж тушаасан юм.
ДОХ-той тэмцэх бүх дэлхийн бага хурал Вена хотод нээгдэж байна ДОХ-ын халдвар авсан болон өвчилсөн хүмүүсийн бүх эрхийг бүрэн хэмжээгээр эдлүүлэхэд бүхний анхаарлыг хандуулах нь форумын гол зорилго юм. Бүх дэлхийн 25 мянган хүн энэ форумд оролцож байна.
Британын 16 мянган жуулчид, тэдний жуулчлалын компаниудын эдийн засгийн уналтаас болж Грек, Турк улсуудын амралтын газруудаас явж чадахгүй байна. «Голдтрейл» компании дампуурснаас болж тэднээр үйлчлүүлэх ёстой байсан 150 мянган хүн амралтаа хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Баасан гаригт «шатсан» компанын удирдлагыг түр захиргаанд шилжүүлсэн байна.
Хятадын хойд нутагт нүүрсний уурхайд осол болсны улмаас 28 уурхайчин амь үрэгдлээ. Уурхайн гүнд кабель шатсны улмаас осол болсон гэж засаг захиргааныхан мэдэгдсэн байна. Энэ золгүй явдал бямба гаригийн шөнө Шэньси мужийн Ханьчен хотын хувийн уурхайд болсон гэж Синьхуа агентлаг уламжиллаа.

Европын аюулгүй байдлын төлөө бас нэг алхам хийлээ. «Өмнөд урсгал» хийн хоолой барих талаархи «замын зурагт» Орос, Болгар улсууд гарын үсэг зурлаа.

Газын зурвасын эдийн засгийг сэргээхийн тулд түүний бүслэлийг болиулж хилий нь нээх ёстой. ЕХ-ны, аюулгүй байдлын бодлого болон гадаад харилцааны асуудал хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон, Рамаллад Палестины үндэсний засаг захирааны ерөнхий сайд Салям Файядтай хэлэлцээ хийснийхээ дараа ингэж мэдэгдлээ.
Севастополийн зогсоолын хаалган дээр Орос улсын болон Андреевын далбаа харагдаж эхэллээ. Севастополийн оросын талыг баримталдаг хөдөлгөөний идэвхитэнгүүд далбаануудыг зурсан байна. Энэ далбаанууд 10х4 метрийн хэмжээтэй бөгөөд хотын төвийн аль ч цэгээс сайн харагддаг юм. Яг энэ газар далбаануудыг жилийн өмнө зурсан боловч Ющенкогийн засаг захиргаа, севастополь хотын удирдагчидад, оросын билиг тэмдэгийг устгахыг тушаасан байна.
Афганистаны алан хядагчид Киргизийн өмнөд нутаг руу цөмрөн орж магадгүй. Киргизийн үндэсний аюулгүй байдлын улсын албаны дарга Кенешбек Душебаев, Бишкекд бямба гаригт хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдлээ.  Талибын эсрэг эвслийн хүчнийхэн, афган, тажикийн хил руу аажим шахаж байгаа Афганистаны алан хядагчид оролцож нутгийн өмнөд хэсэгт эмгэнэлт байдлыг давтаж магадгүй гэсэн болгоомжлол байна гэж тэр хэлжээ.
Өнөөдөр Москвад зуун жилийн өмнөх дээд амжилтыг эвдэж 36 хэм халуун болж магадгүй гэж цаг уурчид таамаглаж байна. Харин бямба гаригт шинэ хамгийн халуун дээд амжилт 35 хэмд хүрлээ. Аагим халуунаас болж метроны Филевийн шугамны газар дээрх хэсгийн зам төмрийн контакт деформацд орж хөдөлгөөн түр саадсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31