×
Улс төр 17 Долоодугаар сарын 2010

НАТО-ийн орнууд урьдын адил европын аюулгүй байдлын тухай шинэ хэлэлцээр байгуулах Орос улсын санаачилгыг бүтээлчээр хэлэлцэхийг хүсэхгүй байна. Умард Атлантын эвсэлд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин Брюссель хотноо Орос-НАТО-ийн Зөвлөлийн хуралдааны төгсгөлд ийнхүү мэдэгдэв. Европын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг өөр хэлбэрээр өөр талбарт хэлэлцэх ёстой гэж гэж Европ болон НАТО-д суугаа Орос улсын түншүүд үзэж байна.

Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллгааны байгууллага европ, евразийн аюулгүй байдлын орон зайг нэгдсэн системд нэгтэх учиртай. Астана хотод 10-р сарын 29-30- болох форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг тус байгууллагын оролцогч 56 орны дээгүүр тушаалын төлөөлөгч, Гадаад хэргийн сайд нар Казахстанд болсон албан бус уулзалтаар сайшаалаа. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова Алма-Ата хотоос дэлгэрэнгүйг хүргэнэ.
Казахстаны Алма-Ата хотод өнөөдөр Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалт болж байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ уулзалтад оролцож байна. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нээсэн уулзалтаар Киргиз, Афганистаны байдалд онцгой анхаарал хандууллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31