×
Улс төр 12 Долоодугаар сарын 2010
АНУ, ЕХ-ны шинэчилбэрийн шинэ төслүүдийг амьдралд хэрэгжүүлэхийг ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев уриаллаа. «Оросын аж үйлдвэрийг технологоор дахин зэвсэглэхийг оролцуулаад том төслүүдийг хамтран боловсруулахыг санал болгосон, Орос улс, ЕХ-ны Ростовын дээд хэмжээний уулзалтаас чиглэлээ авсан шинэчлэлийн төлөө түншлэлийн курсийг» ажиллуулах хэрэгтэй гэж ГХЯ-д оросын элчин сайд нартай хийдэг зөвлөлгөөн дээр тэр тэмдэглэлээ.
Киргизд 6-р сард болсон угсаатан хоорондын мөргөлдөөнөөс болж 900 хүн амь үрэгдсэн гэж «Коммерсантъ» сонинд ярилцлага өгсөн тус улсын түр дэд ерөнхий сайд Азимбек Бекназаров мэдэгдлээ. Энэ тоо бол амь үрэгдсний нь албан ёсоор бүртгэсэн хүмүүсийн тоо гэж тэр тэмдэглэлээ. Олон хүнийг бүртгүүлэлгүйгээр оршуулсан учир амь үрэгдсэн хүмүүсийн тоо илүү олон байж магадгүй гэж тэр хэллээ.
Орос, АНУ-ын холбоо сайжирч, улам бэхжиж байна. Сүүлчийн «тагнуулын» шуугиантай холбогдуулж орос, америкийн харилцааны байдлыг тайлбарлаж, Эн-Би-Си телевизид ярилцлага өгөхдөө  Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Гиббс ингэж мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31