×
Улс төр 11 Долоодугаар сарын 2010
Афганистаны төр засаг, улс орныхоо байдлыг бүрэн хянахад бэлэн бус байна, хэрвээ олон улсын цэргийг яаравчлан гаргах юм бол тус улсад иргэний дайн дэгдэж мэднэ. ОХУ-аас Афганистан улсад суугаа элчин сайд Андрей Аветисян ийнхүү сэрэмжлүүллээ. ОХУ-ын байнгын төлөөлөгчид, элчин сайд нар болон еренхийлегч Д.Медведев оролцдог москвагийн зөвлөлгөөний өмнө тэрээр манай радиол ярилцлага өгсөн юм.
Газын зурваст хүмүүнлэгийн бараа хүргэхээр явж байсан «Энхийн цуваанд» багтсан Ливийн Амалтии хөлөг, бүслэлтэнд байгаа шаантаг нутагт ачаа хүргэхээр дахин оролдоно. Хөлөг онгоцон дээр 2000 тонн хүнс, эм, эмийн бэлдмэл байна. Энэ аяныг зохион байгуулагчид, хөлгийг Газ боомтод, Израиль улс оруулна гэдэгт найдаж байна. Хэрвээ оруулахгүй бол Амалтий хөлөг египетийн Эль-Ариш боомтод очно.
Бямба гаригт Афганистаны зүүн нутагт, пакистаны шийтүүдийг ачиж явсан жижиг автобусыг автоматаар буудсан байна. Тэдний 11 нь амь насаа алджээ. Гурван афган хүн шархаджээ. Афганистаны Пактия, Логар мужуудад ням гаригт жагсаал болж алуурчдыг олохыг төр засгаас шаардсан байна. Балх мужийн засаг захиргааны төв Мазари-Шариф хотод, НАТО-гийн цэргүүд энгийн хоёр хүний амь насыг хороосон учир  эсэргүүцлийн жагсаал хийлээ.
Оросыг ДХБ-д элсүүлэхийг АНУ сонирхож байна. Энэ үйл ажиллагаа дэлхийн худалдаа болон америкийн эдийн засагт маш чухал гэж америкийн төрийн нарийн бичгийн даргын орлогч Филипп Гордон, гүржийн «Рустави 2» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Москва, Вашингтон ойрын саруудад Орос улсыг ДХБ-д элсүүлэх ажлыг өндөрлөхөд шаардлагатай арга хэмжээг авна.
Оросын пуужин зөөгч, америкийн холбооны хиймэл дагуулыг сансарт гаргалаа. Экостар-15 хиймэл дагуул ачсан, хурдасгагч «Бриз-М» блоктой, «Протон-М» пуужин зөөгч бямба гаригийн орой Байконур сансарын буудлаас гараагаа авлаа. Пуужин хөөргөснөөс хойш 9 цаг 13 минутад хиймэл дагуул салсан байна.
Хойд Кавказын Дагестан улсын нийслэл Махачкалад хүчтэй дэлбэрэлт боллоо. Өнөө өглөө үнэн алдартны шашинтнуудын оршуулгын газрын гол хаалганы ойролцоо минижүүлсэн машин дэлбэрлээ. Энэ үеэр хажуугаар нь ДХЯ-ны ажилтнуудын машин өнгөрч явсан байна. Тэдний 2 нь шархаджээ. Үүнээс цагын өмнө, тус БН улсын Карабудахкентийн дүүргийн төмөр зам дээр бас нэг дэлбэрэлт болжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31