×
Улс төр 10 Долоодугаар сарын 2010
АНУ болон Орос улс саатуулсан хүмүүсээ ижил тэнцүү солилцлоо. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден телевизийн Эн-Би-Си компанид өгсөн шууд ярилцлагадаа ийнхүү мэдэгдлээ.  Хоёр орон яриа хэлэлцээ хийсний дүнд тагнуул хийсэн хэргийг тойрсон шуугианаас гарах гарц хоёр тал сэтгэл хангалуун байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар өнгөрсөн оны 8-р сард тохиролцсоноо шуурхай хэрэгжүүлэхээр шийдсэн тухай монголын талын санаачилгаар хоёр орны удирдагч утсаар ярьсны дараа Кремлийн хэвлэлийн алба баасан гаригт энэ тухай мэдэгдэв.
Пакистаны баруун хойд нутагт баасан гаригт хоёр алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 100 гаруй боллоо. Мөн зуу гаруй хүн шархадсан байна. Хохирсон хүмүүсийн олонх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Энэ өдөр дэлбэрэлтийн төвөөс холгүй хөгжлийн бэрхшээлтэй олон хүн тэргэнцэр авахаар цугласан байжээ.
Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг онгоц сөнөсөн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдлийг тэнцвэртэй гэж Москва үзэж байна. Энэ солонгос хоорондын яриа хэлэлцээ болон цөмийн зэвсэг хураах тухай зургаан талын яриа хэлэлцээг сэргээхэд тус болно гэж Орос улс үзэж байгаа тухай Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдэв.
Бусад улсад тагнуул хийсэн хэргээр Орос улсад ял эдэлж байсан гадаадын 4 тагнуулчийн хоёрыг АНУ-д ажиллаж байсан оросын 10 тагнуулчаар сольж, тэд АНУ-д ирлээ. Александр Запорожский болон Геннадий Василенко нарын суусан нисэх онгоц бямба гаригийн шөнө Вашингтоны нисэх буудалд буулаа. Мэдээллийн агентлагуудын уламжилснаар Игорь Сутягин болон Сергей Скрипаль зэрэг хоёр тагнуулчийн суусан нисэх онгоц Их Британид буужээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31