×
Улс төр 9 Долоодугаар сарын 2010
Ливи Газын зурвасын оршин суугчдад 20 ачааны тэрэг хүмүүнлэгийг тусламж илгээх бодолтой байгаагаа даваа гаригт мэдэгдэв. Хүнс, тэргүүн зэргийн шаардлагатай эд зүйл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм зэргийг ачжээ. Эмч нарын бригад ачааны машины цуваатай хамт ирнэ.
Киргизийн Ош, Жалал-Абад мужид 6-р сард болсон эмх замбараагүй байдлын үеэр учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 70 сая гаруй доллар байна. Энэ эцсийн дүн биш хэмээн тус бүгд найрамдах улсын Онц байдлын яамнаас уламжлав. Ош мужид 6-р сарын 11-ий шөнө киргиз, узбекуудын хооронд гарсан мөргөлдөөн олон хүнийг хамарсан юм.
Окинава арлын хууль тогтоох хурал АНУ-ын Футэмма тэнгисийн явган цэргийн баазыг Японы энэ мужаас гаргахыг дахин шаардлаа. Японы ерөнхий сайд Наото Кана болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар саяхан тус мужид америкийн цэргийн баазын байх хугацааг сунгах тухай тохиролцсон нь нутгийн хүн амын хүсэл зоригийн эсрэг байна гэж депутатууд үзжээ.
 Хабаровын Алс Дорнодын цэргийн тойргийн штаб энэ жил оросын армийн хамгийн томоохон хэмжээний шинэчлэлийг урьдчилан дүгнэх "Восток-2010" шуурхай-стратегийн сургуулилтын дүнг гаргалаа. Сургуулилтаар зэвсэгт хүчний шинэ бүтэц тухайлбал цэргийн тойргийн оронд байгуулсан шуурхай-стратегийн командлалыг шалгах зорилт тавьжээ. Орос улсын шинэ түүхэнд ийм хэмжээний сургуулилт анх удаа боллоо.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өмнөд Солонгосын "Чхонан" живсэн хөлөг онгоцны талаар ээлжит бус хаалттай зөвлөлгөөн хийж байна. Дипломатчдын хэлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орон энэ асуудлаар Аюулгүйн Зөвлөлийн танилцуулах мэдэгдлийн эхийг зөвшилцжээ. Өмнөд Солонгосын "Чхонан" цэргийн хөлөг онгоц энэ оны 3-р сарын 26-нд БНАСАУ-тай хиллэдэг тэнгисийн шугамд дэлбэрч, живсэн юм.
 Хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж, АНУ-аас хөөгдсөн оросын 10 иргэн яваа ОХУ-ын Онц байдлын нисэх онгоц Вена хотоос нислээ. Британийн "Би-Би-Си" корпораци хэргийн газраас хийсэн шууд сурвалжлагын үеэр ийнхүү мэдэгдэв. Үүний зэрэгцээ АНУ-ын чиглэлийн Боинг-767 нисэх онгоц Австрийн нийслэлийг мөн орхилоо. Уг онгоцонд тагнуулын хэргээр Орос улсад ял эдэлж байсан дөрвөн хүн яваа юм.
Өнөөдөр монголын талын санаачилгаар Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярилаа. Орос улсын ерөнхийлөгч 2009 оны 8-р сард Монгол улсад хийсэн айлчлалаар хэлэлцэн тохиролцсоныг хэрэгжүүлэх үүднээс хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Д.Медведев, Ц.Элбэгдорж нар дээд түвшинд хэлэлцэн тохиролцсоныг цогцоор хэрэгжүүлэх үүднээс яам, газрууддаа асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгөхөөр тохиролцсон байна.
Америкийн засаг захиргаа тагнуул хийсэн хэрэгт буруутгасан оросын 10 иргэн АНУ-ын нутаг дэвсгэрээс явсан тухай америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжлав. Манхэттен дахь АНУ-ын өмнөд тойргийн холбооны шүүхэд пүрэв гаригт болсон шүүх хурлын үеэр тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн АНУ-д баривчлагдсан 10 хүн оросын засгийн газрын бүртгүүлээгүй тагнуулчийн хувиар ажиллаж байснаа бүгд хүлээн зөвшөөрчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31