×
Улс төр 8 Долоодугаар сарын 2010
Оросын Улсын Думын батлан хамгаалах асуудал эрхэлсэн хороо өнөөдөр парламентын доод танхимд орос-америкийн СДЗ-ийн хэлэлцээрийг батлахыг зөвлөлөсөн тухай манай сурвалжлагч дамжуулж байна. Баримт бичиг Орос улсын ашиг сонирхолд бүрэн нийцэж, аюулгүй байдлын хуваагдашгүй тэгш байх зарчмын дагуу тэгш байх үндэс, тэнцвэртэй, зэвсэглэлийг хязгаарлах тухай хоёр талын өмнөх тохиролцооны олон сул талыг арилгасан байна гэж депутатууд үзжээ.
Орос, АНУ-ын хоронд дэгдсэн "тагнуулын шуугиан" талуудын сэтгэлд нийцүүлэн тэгсгээд аажмаар дарж магадгүй байна. АНУ-ын засаг захиргаа Орос улсад тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн баривчилсан 10 хүний өмгөөлөгчидтэй хэргийг хурдан зохицуулах тухай хэлэлцэж байна гэж "Нью-Йорк Таймс" сонин эх сурвалжаасаа иш татан мэдээлэв.
Киргиз дахь оросын Кант нисэх баазыг хамгаалалтыг зузаатгахаар тус бүгд найрамдах улсад байсан десантын цэргүүд Орос улсад эргэж ирлээ. Тэнд киргиз, узбекистан үндстнүүдийн хооронд мөргөлдөөн гарч, байдал хурцадсантай холбогдуулан ерөнхийлөгч Д.Медведевийн даалгавраар 6-р сарын 13-нд тэднийг Киргизд илгээсэн юм. Албан ёсны мэдээгээр мөргөлдөөний явцад Жалал-Абад болон Ош мужид 300 орчим хүн үрэгджээ. Олон хүн сураггүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31