×
Улс төр 6 Долоодугаар сарын 2010
Орос, Америкийн парламентын гишүүд энэ сарын эцэст стартегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийг батлахад бэлтгэж дуусана гэж Константин Косачев мэдэгдлээ. Улсын Думын олон улсын хорооны тэргүүн дээрх асуудлаарх парламентын хэлэлцүүлгийн үеэр ийнхүү мэдэгдлээ. Гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын төлөөлөгчид энэ хэлэлцүүлэгт мөн оролцлоо.
Таиландын төр засаг нийслэл Бангкок болон 18 мужид онц байдлын горимыг 3 сараар сунгалаа. Тус улсад 4-р сард олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр хүний амь сүйдсэн хэрэг дахин давтагдахаас сэргийлж ийм арга хэмжээ авчээ.
АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Польшид байруулах үндэслэл байхгүй гэж Москва урьдын адил үзэж байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Москва хотноо өнөөдөр энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Пуужингийн аюул заналыг арилгахад хамтарсан үнэлгээнээс эхлэх хэрэгтэй гэдэгт дипломатч итгэлтэй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31