×
Улс төр 5 Долоодугаар сарын 2010
Орос, Казахстан, Белорус улсуудын ерөнхийлөгчид Д.Медведев, Нурсултан Назарбаев, Александр Лукашенко нар гурван улсын Гаалийн холбооны үндсэн баримт бичгийн нэг гаалийн хуулийг хүчин төгөлдөр болгох хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ шийдвэрийг Астанад болж байгаа ЕврАзЭЗХАБ-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд гаргасан байна.
ВР британын нефтийн компани, Мексикийн буланд болсон ослын улмаас үүссэн хохиролыг арилгахын тулд 3 тэрбум доллар зарцуулаад байна. Энэ мөнгөнд, эргийн хавийн улсууд болон хувиараа өргөдөл гаргасан хүмүүст төлсөн төлбөр, «ачих» нэмэлт цооног барих ажил, асгарсан нефтийг цуглуулах ажил зэрэгт зарцуулсан гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
1915 онд арменчуудийг аймаглан устгахад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж босгосон цогцолборт, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон цэцгийн баглаа өргөлөө. Кавказын бүс нутгаар хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд тэрээр Армений нийслэлд хүрэлцэн ирсэн юм.
Польш улсын төрийн тэргүүний сонгуульд Бронислав Коморовский ялсан явдал орос, польшийн цаашилбал орос, европын харилцааг сайжруулна. Өнөөдөр, Улсын Думын олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев энэ тухай мэдэгдлээ. Польшийн СЕХ-ны урьдчилсан мэдээгээр, «Иргэний индэр» эрх баригч намаас Польшийн ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатанд нэр дэвшсэн Коморовскийг, сонгогчдын 52 хувь нь дэмжжээ.
ЕврАзЭЗХАБ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалт өнөөдөр Астанад болж байна. Энэ удаагийн уулзалтын «эзэн» Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ойн жилийн уулзалт, энэ байгууллагыг үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурсан тэр газар болж байна гэж хэллээ. Орос, Казах, Белорус, Таджик, Киргиз улсуудын ерөнхийлөгчид Астанад, ЕврАзЭЗХАБ-ийн шүүх байгуулах, ирэх жилийн төсвийг батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Забайкалын хязгаарт болж байгаа «Восток-2010» цэргийн хээрийн сургуулийн явцад мотто буудлагын бригад явуут дундаа Онон голыг гатлаж цаад эрэгт нь гарлаа. Энэ тулалдааны явцад, болозошгүй дайсны тагнуулын эсрэг үйлчлэх цахим хэрэгсэл, шинэ үеийн ус гатлах төхөөрөг, аэрозолиор өнгөлөн далдалсан машин болон хөөсөөр хучих өнгөлөн далдлалт, хүнд шүршэн буудах систем зэрэг шинэ үеийн цэргийн техникийг хэрэглэсэн байна.
АНУ-ын цэргийн хэсэг, энэ зун Иракаас гарна. Ням гаригт ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандаж баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ ингэж мэдэгдлээ. Тэрээр Цагаан ордны «Трумэнийн тагт» гэгч дээр гарч америкчуудад тусгаар тогтнолын баярын мэнд хүргэсэн юм. Иракт явуулж байгаа цэргийн ажиллагаагаа АНУ графикын дагуу энэ зун дуусгана гэж Обама онцлон тэмдэглэлээ.
Афганистаны хар тамхины ургамалын тариалалтыг устгах талаар АНУ улс төрийн хүчин чармайлт гаргахгүй байгаагаар барахгүй, юуны өмнө Орос улс хохирч байгаа энэ үхэл тарьсан гэм хэргийн бизнесийг өөгшүүлж байна. Энэ тухай, афганы мансууруулах бодисны үйлдвэрлэлийн асуудлаар Москвад 6-р сард болсон олон улсын форумд оролцогч, Ардчилалын судалгааны хүрээлэнгийн захирал, америкийн шинжээч Альфред Росс, РИА Новости агентлагт мэдэгдлээ.
Алс Дорнодын болон Сибирийн цэргийн тойргийн нутаг дэвсгэр дээр 6-р сарын 29-нөөс, 7-р сарын 8 хүртэл болж байгаа оператив, стратегийн «Восток-2010» хээрийн сургуульд Хятад, Украин улсуудын ажиглагчид оролцож байна. Тактикын хүнд нөхцөлд байгаа болзошгүй дайсантай тулалдах болон усан замын саадыг хурдан даван туулах цэргийн үйл ажиллагаатай тэд өнөөдөр танилцах болно.
Орос, Казах, Белорус, Таджик, Киргиз улсуудын ерөнхийлөгчид Астанад, Евро-Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт хийж байна. Казахстаны нийслэл Астанад бас Армен, Украин улсуудын ерөнхийлөгчид хүрэлцэн ирсэн байна. Энэ хоёр улс тус байгууллагын ажиглагчид юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31