×
Улс төр 4 Долоодугаар сарын 2010
АНУ-ын нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэн хэсэг хүнийг баривчилсан явдал хоёр талын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Москва, Вашингтонд адилхан үзэж байна. Жил хагасын өмнө Орос, АНУ-ын хооронд эхэлсэн «дахин ачаалал» үргэлжлэх болно. АНУ-ын цагдаагийн газар ням гаригт тагнуул хийсэн гэж сэжиглэсэн 10 хүнийг, мягмар гаригт Кипрт нэг хүнийг нийтдээ 11 хүнийг баривчилжээ.
Киргизийн өмнөд нутгийн эвдэрч сүйдсэн Ош, Жалалабад хотуудыг Орос улсын хөрөнгөөр сэргээн засварлана. Ерөнхийлөгч Курманбек Бакиевын үед Орос улсаас авсан 100 сая долларын зээлийг энэ ажилд зориулна гэж Киригзийн шинэ төр засаг мэдэгдлээ. Одоо тус БН улсын хэрэглэж болох цорын ганц хөрөнгө бол энэ юм гэж Бишкект тайлбарлаж байна.
Ерөнхийлөгч Д.Медведев, энэ жилийн хамгийн том «Восток-2010» опретив, стратегийн хээрийн сургуулийн явцад сэтгэл хангалуун байна. Ази, Номхон далайн бүсд өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд Орос улс, «Восток-2010» хээрийн сургуулийг хийж байна. «Петр Великий» пуужин тээгч атомын хүнд хөлөг онгоцон дээр арми болон флотын удирдлагтай, Д.Медведев зөвлөлгөөн хийхдээ энэ тухай мэдэгдлээ.
Афганистанаас НАТО-гийн цэргийг гаргах ажиллагаа 2011 онд эхлэнэ. Краковт, Польш улсын ГХЯ-ны сайд Радослав Сикорскийтэй, Хилари Клинтон хэлэлцээр хийх үеэрээ энэ тухай мэдэгдлээ. Польшийн дипломатчийн хэлснээр, дараачийн жил эвслийн үйл ажиллагааг дуусгаж эхлэхийн тулд афганы арми, цагдааг бэлтгэх болон манай хүчийг бэхжүүлэхэд шаардлагатай Хойд Атлантын эвслийн ерөнхий төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх» зэрэг асуудлуудыг талууд хэлэлцжээ.
Д.Медведев, Приморын засаг дарга Сергей Дарькинтай өнөөдөр уулзахдаа Алс Дорнодын  нийгэм эдийн засгийн байдлыг хэлэлцлээ. Төрийн тэргүүн, энэ бүсд хийж байгаа ажлын айлчлалынхаа явцад Владивостокт ирсэн юм. 2012 онд АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалт болох явдал Приморын хөгжилд том түлхэц өгч байна гэж засаг дарга тэмдэглэлээ. Ажилгүйдэл аажмаар багасаж байгаа нь ажиглагдаж байна.
Ази, Номхон далайн бүсд өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд Орос улс, «Восток-2010» хээрийн сургуулийг хийж байна. «Петр Великий» пуужин тээгч атомын хүнд хөлөг онгоцон дээр арми болон флотын удирдлагтай, Д.Медведев зөвлөлгөөн хийхдээ энэ тухай мэдэгдлээ. Алс Дорнодын бүс нутгаар ажлын айлчлал хийж байгаа Дээд командлагч, энэ жилийн хамгийн том хээрийн сургуулийн явцыг ажиглалаа.
Ерөнхийлөгч Д.Медведев Алс Дорнодоор хийж байгаа ажлын айлчлалынхаа явцад 2012 онд Владивостокт болох АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалтанд зориулж барьж байгаа барилгын ажилтай танилцлаа. Төрийн тэргүүний хамгийн түрүүнд узсэн барилга бол Их Петр хааны буланд, Алтан эврийг дамжин гарах гүүрний ажил байлаа. Энэ гүүр хотын төв хэсгийг тус хотын ирээдүйтэй дүүрэгтэй холбож, дараа нь Русский аралтай холбож өгөх юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31