×
Улс төр 2 Долоодугаар сарын 2010
Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаеваг шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн албан тушаалд 2011 оны эцэс хүртэл албан ёсоор баталж, тус бүгд найрамдах улс шинэ үндсэн хуулийг баталлаа. Сонгуулийн төв комиссийн дарга Акылбек Сариев үндсэн хуулийн төслийг батлах бүх нийтийн санал хураалтын дүнг өнөөдөр албан ёсоор Бишкект танилцуулахдаа энэ тухай мэдэгдэв.
Орос улс АСЕАН-ны орнуудтай түншийн харилцаагаа хөгжүүлэхийг сонирхож байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хабаровскт ерөнхийлөгч Д.Медведевийн зохион явуулж байгаа зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. "Бүс нутгийн бүтцийг цогцлуулахад АСЕАН систем бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан бид Орос-АСЕАН-ын түншлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхийг сонирхож байна" гэж сайд тэмдэглэв.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ази Номхон далайн бүс нутагт Орос улсын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Тус бүс нутгийн олон улсын нэгдэл Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, ШХАБ, АСЕАН, БРИК зэрэг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31