×
Улс төр 1 Долоодугаар сарын 2010
 Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага Киргизд цэргээ оруулахгүй. Гэхдээ тус бүгд найрамдах улсад Ош хотын үйл явдлыг мөрдөн шалгах зэрэг боломжтой бүх тусламж үзүүлнэ. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа Риа Новости агентлагт энэ тухай мэдэгдэв. Тус бүгд найрамдах улсын хууль сахиулах байгууллагууд тулгарсан зорилтыг шийдэж чадна гэж тэрээр тайлбарлав.
Орос улсад тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн саатуулсан хүмүүсийн хэргийг пүрэв гаригт Нью-Йоркийн тойргийн шүүхээр хэлэлцэнэ. Нью-Жерси муж улсад оршин суудаг  хоёр гэр бүлийн хос, Нью-Йорк муж улсад өөр 2 хүнийг баривчилжээ. Тэднийг эрүүгийн хоёр хэргээр буруутгаж байна. Нэгдүгээрт АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар  ОХУ-ын тагнуулчаар ажилласан, хоёрдугаарт мөнгө угаах зорилгоор хуйвалдсан хэрэгт буруутгаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31