×
Улс төр Долоодугаар сар 2010
Гаага дахь НҮБ-ын Олон улсын шүүхийн шийдвэрийг үл харгалзан Серби Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа. Белград дахь Ардын парламентын онц хурлаар холбогдох тогтоолыг батлав. Гаага дахь шүүх өнгөрсөн долоо хоногт 2008 онд Косовын тусгаар тогтнолыг зарласан нь олон улсын хууль эрхийн хэм хэмжээнд харшлахгүй гэж тогтоосон байна.
Орос улсын технологоор Энэтхэгийн өмнөд нутагт барьж байгаа «Куданкулам»  АЦС-ийн эхний эрчим хүчний блокыг 12-р сард ашиглалтанд оруулна. Атомын аж үйлдвэрийн эх сурвалжаас иш татан «Индиан экспресс» сонин мэдээллээ. Урьд нь 100 мегаваттын хүчин чадалтай эхний реакторыг намар нь, 6 сарын дараа 2 дахий нь ашиглалтанд оруулна гэж мэдээлж байсан юм.
Тус улсын өмнөд нутагт ЕХАББ-ийн цагдаагийн хүчийг байрлуулахыг эсэргүүцэж Киргизд жагсаал боллоо. Нийслэл Бишкек, Ош болон бусад том хотуудад болсон жагсаалд оролцогчид «косовогийн жүжиг» тус улсад давтагдахаас эмээж байна гэж мэдэгдэжээ. Киргизд зөвлөх эрхтэй цагдаагийн бүлэг явуулах талаар ЕХАББ өнгөрсөн долоо хоногт шийдсэн билээ.
Гильменд өмнөд мужийн энгийн номхон иргэдийн амь насыг хөнөөсөн гэмт үйлдлийг мерден шалгах комисс байгуулахыг Афганитсан улсын ерөнхийлөгч Камид Карзай тушаалаа. Баасан гаригт тэнд талибууд НАТО-гийн харуул руу дайрч дараа нь тэндхийн нэг байшинд нуугджээ. Натогийн цэргийнхэн тэднийг мөрдөж пуужингаар буудсан байна. Үүнээс болж ойролцоох байшинд байсан хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 45 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн шархадсан байна.
Британын ВР компанийн захиралуудын зевлел  өнөөдөр тус компанийн ерөнхий захирал Тони Хейвордыг огцруулах асуудлыг шийднэ. Мексикийн буланд нефтийн хоолойд гарсан ослоос болж унаад байгаа ВР компанийн нэр хүндийг, дээшлүүлэхийн тулд түүнийг огцруулах хэрэгтэй гэж компанийн удирдлагууд үзэж байна. Усанд асгарсан нефтийг зогсоох болон хор хохиролыг арилгахад зарцуулсан хөрөнгийг тооцоог хуралдаанд зориулж бэлдсэн байна.
 Жолооч хүн согтууруулах ундаа хэрэглэхийг бүрмөсөн хориглосон хууль Орос улсад хүчин төгөлдөр боллоо. Баасан гаригт ерөнхийлөгч Д.Медведевийн гарын үсэг зурсан хууль өнөөдөр «Российская газета» сонинд хэвлэгдэн гарлаа. Жолоочийн цусанд согтууруулах ундааны дээд хэмжээ 0,3-н промилль байж болно гэж хоёр жилийн өмнө гаргасан хууль хүчингүй боллоо.
Өнөөдөр Брюселльд ЕХ-ны улсуудын ГХЯ-ны сайд нар, ЕХ-ны гадаад улс төрийн шинэ байгууллагын ажлын эхлэлийг зарлан мэдээлэх болно. Энэ шинэ байгууллагыг ЕХ-ны аюулгүй байдлын улс төр, гадаад хэргийн асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон тэргүүлнэ гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Энэ алхам билиг тэмдэгийн шинжтэй бөгөөд шинэ алба одоохондоо зохион байгуулалтын хэмжээнд байна. Ойролцоогоор  12-р сард бүрэн хэмжээгээр ажиллах болно.
Өнөөдөр москвагийн бүсэд 39 хэм хүртэл халах бөгөөд энэ долоо хоногт халуун хэмжигч 40 хэм рүү тэмүүлэх болно. Цаг уур, агаарын температурын 6 дээд амжилтыг энэ сард, 2 дээд амжилтыг өнгөрсөн сард эвдсэн байна. Удаан хүлээсэн сэрүүн амьсгалыг цаг уурчид 8-н сард л амлаж байна. Одоогийн байдлаар халуун, хуурай уур амьсгал, оросын төвийн бүх нутагт үргэлжилсээр байна.
Орос улс хэт халуунаас болж зовж, зүдэрч байна. Улс орны олон бүс нутагт халууны шил 35 хэмээс дээш үзүүлж байна. Тэгэхдээ зөвхөн нутгийн өмнөд хэсэг ч биш Поволжьед ч ийм байна. Үүнээс гадна Орос улсын 23 бүсэд ган гачигаас болж  онц байдал зарласан бөгөөд хөдөө аж ахуйд асар их хохирол учирлаа.
 Мэдээлэлийн үсрэнгүй хөгжил, кибер алан хядах ажиллагааг бий болголоо. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд компютер болон мэдээлэлийн технологийг ашиглаж байгаа олон улсын алан хядах ажиллагаа ийм нэртэй боллоо. Оюун санааны өмчийг дээрмийн аргаар ашиглах хүрээнээс  кибер гэмт хэрэг гарсан 90-ээд оны хоёр дахь хагасаас олон орны хувьд кибер алан хядах ажиллагаа бодитой болж эхэлсэн билээ.
 Афганистаны нийслэл Кабул хотод, дайн дажны хөлд сүйдсэн энэ улсыг сэргээхэд зориулсан дэлхийн 70 улс орон болон байгууллагуудын төлөөлөгчид оролцсон олон улсын бага хурал болж өнгөрлөө.
Төрийн байгууллагын ажилтан ажлын байран дээрээ удирдлага болгож байх ёстой хуулийн эмхтгэл буюу түшмэдийн кодекс Орос улсад 9-р сард гарна. ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх авилгатай тэмцэх зөвлөлийн тэргүүлэгчид зохих баримт бичгийг сайшаасан байна. Иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах болон дагаж мөрдөх нь түшмэдийн үйл ажиллагааны ундсэн зорилго байх ёстой гэж баримт бичигт өгүүлсэн байна.
Рейтингийн дэлхийн нэртэй компаниудын таамаглалын асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байсаар байна. Тэдний үнэлгээ нүгэлтэй гэдэг бол шинэ санал биш, харин одоо хүчээ авч байна. Харин одоо хариуцлагын тухай асуудал яригдаж байна, хариуцлага хүлээдэггүй болохоор, таамаг хийнэ гэдэг амархан, төвөггүй ажил. Үүнээс болж л, олон улсын рейтингийн гурван том акулууд, Фитч, Эс энд Пий, Муудс компаниуд шүүмжлэгчдийн шуурган галд өртлөө.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, дэлхийн 2-р дайн дуусан өдрийг 9-р сарын 2-нд тэмдэглэх хуулинд гарын үсэг зурлаа. 1945 оны яг энэ өдөр Япон улс үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичигт, дайны үйл ажиллагаанд оролцсон ЗХУ, АНУ, Их Британ зэрэг холбоотон 3 улсын төлөөлөгчид гарын үсэг зурсан билээ.
Газрын дундад тэнгис дэх «идэвхитэй оролцоо» НАТО-гийн тэнгисийн алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаанд оролцохоо зогсоолоо. Оросын ТЦХ-ний ерөнхий штабын өндөр тушаалын төлөөлөгч РИА Новости агентлагт энэ тухай мэдээллээ. 2001 онд АНУ-д алан хядах ажиллагаа явуулсны дараа Газрын дундад тэнгист «идэвхитэй оролцоо» операцийг явуулж эхэлсэн юм.
Их Британ улсад болж байгаа, агаар сансарын «Фарнборо-2010» үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө. Долоо хоног үргэлжилсэн үзэсгэлэнгийн үеэр 159 компани оролцсон 800 хэлэлцээр болж, нийт 47 тэрбум долларын үнэтэй гэрээ байгууллаа гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ.
Орос улсад өнөөдөр ТЦФ-ын өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг долдугаар сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг юм. Тэнгисийн цэргийн флотыг 17-18- зууны зааг дээр 1-р Петр хаан байгуулсан юм. Орос улсын анхны, тэнгисийн том ялалтыг 1669 оны 7-р сарын 19-нд байгуулж, түркийн Азак боомтыг эзэлсэн юм.
2010 оны долдугаар сар, цаг уур ажиглагчдын 130 жилийн түүхэнд, Оросын төвийн нутаг болон Москвад үргэлжилсэн халуунаараа дээд амжилт тогтоолоо. Долдугаар сарын сүүлийн арав хоногт нийсллэлийн цаг агаар, темпратурын 5 дээд амжилтыг эвдлээ. Мөн 1920 оны энэ сарын дээд амжилтыг эвдсэн байна. Одоо энэ амжилт 36.7 хэм боллоо.
АНУ болон Өмнөд Солонгос 7-8- сард  Шар тэнгис, Япон тэнгист цэрэг-тэнгисийн хамтарсан цуврал сургуулилт хийвэл  БНАСАУ  "цөмийн тогтоон барих хүчнээ" ашиглана хэмээн заналхийллээ. Тус улсын Батлан хамгаалахын улсын хорооны төлөөлөгчийн мэдэгдлийг өнөөдөр ЦТАК мэдээллийн агентлагийн сувгаар тараалаа. Энэ сургуулилт нь Вашингтон, Сөүлийн БНАСАУ-ын эсрэг явуулж буй цэргийн хоёр дахь өдөөн хатгалга гэж тэрээр хэллээ.
Ази Номхон далайн бүс нутагт бас нэг дээд хэмжээний уулзалт бий болж болно. Зүүн Азид янз бүрийн дээд хэмжээний уулзалтаар дутаагүй мэт. Энэ бүс нутагт дахин дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хэрэг байна уу? Манай тоймч Алексей Ленсов энэ асуултанд хариулахыг хичээлээ.
Орос, Польшийн хооронд визын горимыг ойрын үед хөнгөвчилж магадгүй. Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский Калининград мужид ажлын айлчлал хийж, мужийн дарга Георгий Боостой яриа хэлэлцээ хийсний дараа энэ тухай мэдэгдэв. Хэлэлцээрийг бараг зохицуулсан, иргэдийг оруулах хилийн нутаг дэвсгэрийн хэмжээг тодорхойлох ганц асуудал үлдсэн.
Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр Украинд богино хугацаагаар айлчилна. Тэрээр Ялта хотод Украины ерөнхийлөгч Виктор Януковичтай уулзана. Яриа хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орос-украины харилцааны тулгамдсан асуудал, харилцан ашиг сонирхолыг төлөөлсөн бусад сэдэв багтжээ. В.Путин 2009 оны 11-р сард Ялтад очсон юм. Хоёр долоо хоногийн өмнө тэнд ТУХН-ийн албан бус дээд хэмжээний уулзалт болсон байна.
Ази Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын бүтэц байгуулах нь Ханой хотод болж байгаа АСЕАН-ы форумын 17 дахь чуулганы үндсэн сэдэв байна. Уулзалтын төгсгөлд энэ салбарт олон талын хамтын ажиллагааг хангах тодорхой алхамыг тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөөг батална гэж Орос улсын Гадаад хэргийн яамнаас уламжлав.
АНУ сүйдэх асар хүчтэй шинэ зэвсэг бутээсэн гэж  тус улсын ерөнхийлөгч Гарри Трумэн 1945 оны 7-р сарын 24-нд Потсдамд  ЗСБНХУ, АНУ, Их Британи  гурвын удирдагчдын бага хурал дээр Иосиф Сталинд мэдээлжээ. Трумэны өгүүлсэн атомын бөмбөг тэр үед улс төрийн тоглоомын гол арга хэрэгсэл болсон юм. Сталин энэ мэдээг санаснаас тайван хүлээж авсан байна.
БНАСАУ Япон тэнгист хамтарсан сургуулилт хийхээ зогсоохыг АНУ, Өмнөд Солонгост уриалж байна. Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Ы Чун ийм мэдэгдэл хийжээ. Сургуулилт  энэ бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг дордуулна гэж тэрээр тэмдэглэв. Сургуулилт ням гаригт эхэлж, хэдэн сар үргэлжилнэ. Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг живсний дараа сургуулилт явуулахаар шийдсэн байна.
НҮБ-ын шүүхийн дээд шатны байгууллага Олон улсын шүүх Косовын тусгаар тогтнолыг нэг талын шийдвэрээр тунхагласан нь хууль ёсны эсэх асуудлаарх дүгнэлтийг пүрэв гаригт зарлана. Шүүх хурал 2009 оны 12-р сараас болж байна. Шүүх хуралд 27 орны төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн юм. Үүнээс 12 орон Сербээс тусгаарлах косовын тунхаглал НҮБ-ын тогтоол болон олон улсын хуулийг зөрчиж байна гэж үзжээ.
Ханой хотод пүрэв гаригт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оролцох сайд нарын зөвлөлгөөний гол сэдэв АСЕАН болон Орос улс ирэх 10-р сард уулзахад бэлтгэх тухай байна. Сергей Лавров өчигдөр Орос улс АСЕАН-д илүү идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлж байгаа Лаос улсад айлчиллаа.
Кабардино-Балкарид өнөөдөр болох уулзалтаар шинжээчид Баксанскийн усан цахилгаан станцад болсон ослын үр дагаврыг арилгах асуудалд анхаарал хандуулна. Шинжээчдийн бүлэгт сонирхосон бүх яам, газар, эрчим хүчний компаниудын төлөөлөгчид багтжээ. Усан цахилгаан станцад лхагва гаригийн өглөө 5 цагийн орчимд зэвсэгтэй халдсан байна. Гурваас таван хүний бүрэлдэхүүнтэй гэмт этгээдүүд станцын хамгаалалтын хоёр ажилтныг буудан хороогоод зэвсгийг нь авч, машины хэсэгт оржээ.
 Хойд Кавказын Кабардино-Балкарийн бүгд найрамдах улсын Баксан голд орших Баксаны усан цахилгаан станцын машины танхимд дэлбэрэлт болсны дараа гурван гидрогенераторын хоёр нь эвдэрчээ. Станцын хоёр хамгаалагч үрэгдэж, шархадаж гэмтсэн хэд хэдэн ажилтныг эмнэлэгт хүргэсэн байна. Хууль сахиулах байгууллага хэргийг алан хядах ажиллагаа хэмээн ангилжээ. Зэвсэглэсэн бүлэг гэмт этгээдүүд лхагва гаригийн өглөө Баксаканы усан цахилгаан станцад дайран оржээ.
Афганистан дөрвөн жилийн дараа террорист аюул занал, ядуурал, ажилгүйдэл, цэцэглэн хөгжиж байгаа мансууруулах бодисын гэмт хэрэг, отог хоорондын хагарал, шашны болон улс төрийн хэт даврах үзлийг бие даан шийдэж чадах уу? Одоо энэ асуулт нээлттэй хэвээр байна. Кабул хотод цугласан 70 улс болон олон улсын байгууллагын төлөөлөгчид Афганистаны асуудлаарх бага хуралд улс орны чухал асуудлыг хөндлөө.
Бухарестад 1989 онд буудуулсан Румыний ерөнхийлөгч асан Николае Чаушески болон түүний гэргий Елена нарын цогцсыг задлан шинжилнэ. Тэдний оронд өөр хүмүүсийг оршуулсан гэх сэжиг байгаа тул ДНК дээж авна гэж румыний удирдагчийн хүргэн Мирча Опран сэтгүүлчдэд уламжлав. Чаушески Румынийг 1965 оноос удирдсан юм. Түүнийг 1989 оны 12-р сард төрийн эрхээс зайлуулжээ.
Абахаз, Өмнөд Осет Никарагуатай хоёр талын хамтын ажиллагааны тухай хэд хэдэн хэлэлцээр байгууллаа. Өмнөд Осетийн ерөнхийлөгч Эдуард Кокойты болон Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапш Манагуад айлчлах үеэр баримт бичигт гарын үсэг зуржээ. Талууд худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлж, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм, мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Хойд Кавказын оросын бүгд найрамдах улс Кабардино-Балкари дахь Баксаканы Усан цахилгаан станцад болсон алан хядах ажиллагааны үеэр хоёр хүн үрэгджээ. Үүрээр 5 цагийн үед цахилгаан станцад халдсан гэж нутгийн хууль сахиулах байгууллагаас Риа Новости агентлагт уламжиллаа. Дээрэмчид станцад нэвтрэхдээ хоёр хамгаалагчийн амийг хөнөөж, усан цахилгаан станцын машины танхимын хоёр операторыг зодож, тэнд дэлбэрэх хэрэгсэл тавьжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
3
6
7
12
14
16
29
30
31