×
Улс төр 29 Зургаадугаар сарын 2010
Оросын зэвсэгт хүчний хамгийн өргөн хүрээтэй "Дорно-2010" сургуулилт эхэллээ. Сургуулилтад 20 мянган цэрэг, офицер, байлдааны машин, байлдааны хуягт техник зэрэг 2500 нэгж зэвсэг, техник ашиглаж байна. "Байлдааны ажиллагааны талбар" нь Сибирь болон Алс Дорнодын цэргийн тойрог, мөн Номхон далай, Хойд болон Хар далайн флотын цэргүүд байрладаг нутаг дэвсгэрийг хамарч байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зургаадугаар сарын 9-нд Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоол баталсны хариуд Тегеран Аюулгүйн Зөвлөлийн гишүүн оронд илгээлт явуулсан юм. Эдгээр захидлыг ойрын үед нийтэлнэ гэж Лалын бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайд Манучехр Моттаки уламжлав. Иран болон дэлхийн гүрнүүдийн яриа хэлэлцээний ирээдүйд өөдрөг байр суурьтай байгаагаа сайд илэрхийллээ.
Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган хэсэг хүмүүсийг АНУ-д саатуулсантай холбогдуулан Вашингтон тайлбар хийхийг Москва хүлээж байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Ойрх Дорнодод хийх айлчлалын хүрээнд Израильд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр оросын тал үүний учир шалтгааныг ойлгохгүй байна гэж тэрээр хэллээ. Онцгой үеийг тохиолдуулан ийм алхам хийж байгааг Сергей Лавров тэмдэглэв.
Ойрын үед Палестины улс байгуулах аргагүй гэж Израиль үзэж байгаа тухай Гадаад хэргийн сайд Авигдор Либерман мэдэгдэв. Ойрх Дорнодын олон улсын зуучлагч "дөрвөл"-ийн үзэж байгаачлан 2012 онд ийм улс байгуулах ямар ч боломжгүй гэж сайд хэллээ. Тэрээр оросын ажил нэгт нөхөр Сергей Лавровтай яриа хэлэлцээ хийсний дараа Иерусалимд болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв.  
Зэвсэгт хүчин, Орос улсын хүчний бусад байгууллагын оролцсон "Дорно-2010" шуурхай стратегийн сургуулилт өнөөдөр Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт эхэллээ. Сургалтад 20 мянга орчим цэргийн албан хаагч, 70 нисэх онгоц, 2500 нэгж зэвсэг, цэрэг, тусгай техник, 30 орчим хөлөг онгоц оролцож байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23