×
Улс төр 25 Зургаадугаар сарын 2010
Москва, Киев бүрэн хэмжээний, харилцан ашигтай цэргийн хамтын ажиллагаагаа сэргээж байна гэж Орос улсын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Крымд украины ажилт нэгт нөхөр Михаил Ежелтэй яриа хэлэлцээ хийсний төгсгөлд энэ тухай мэдэгдэв. Талууд Ан-70 цэрэг-тээврийн нисэх онгоц бүтээхэд идэвхтэй хамтран ажиллаж байгаа нь үүний баталгаа гэж тэр хэллээ.
 "Их наймын бүлгийн" дээд хэмжээний уулзалт баасан гаригт Канадад эхэллээ. Энэ уулзалтад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцож байна. Тэрээр АНУ-д шахуу айлчилсны дараа энд хүрэлцэн иржээ. Яриа хэлэлцээний үндсэн хэсэг эдийн засгийн асуудалд чиглэв. Д.Медведев далайн чанадад айлчлахын өмнө энэ байр сууриа тодорхойлжээ.
Киргизд 6-р сарын 27-нд болох бүх нийтийн санал хураалт төв Азийн тус бүгд найрамдах улсад засаглалын ямар хэлбэр илүү тохирох вэ? гэсэн эртний маргааныг сэргээлээ.  Бүс нутаг олон талаар ер бусын, түүхийн улбаатай их зүйл бий. Киргизийн засаг захиргаа үүнийг харгалзах учиртай. Нутгийн хойд, өмнөд хэгийн ялгаа байнга мэдрэгдэж байна.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1/8-ны  шувтаргад шалгарсан 4 баг тодорхой боллоо. Парагвай, Словак, Голланд, Япон улс юм. Словак Италийн шигшээ багийг 3:2-оор хожиж шуугиан дэгдээсэн юм. Дэлхийн аварга асан италийн шигшээ баг нутаг буцаж байна. Өнөөдөр тэмцээний хэсгийн үеийн тоглолт өндөрлөж байна. Шувтаргын цуврал тоглолт болно.
АНУ-ын Сенат Стратегийн давшилтын зэвсгийн тухай хэлэлцээрийг дэмжинэ гэдэгт Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роуз Готтемюллер итгэлтэй байна. Тэрээр "Коммерсант" сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдлээ. Шинэ баримт бичиг Москва, Вашингтонд хоюуланд нь ашигтай, үүнд ялагдагч гэж байхгүй хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн хэлсэнтэй Готтемюллер санал нэг байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хариуцлагагүй цэргийн өдөөн хатгалгаа зогсоож, хойгийн асуудлыг зохицуулах яриа хэлэлцээ эхлүүлэхийг БНАСАУ-д уриаллаа. Сөүл Пхеньянтай цэргийн асуудлаар сөргөлдөх бус эсрэгээр хоёр орныг энхийн замаар нэгтгэх зорилготой болохыг Ли Мен Бак өнөөдөр 1950-1953 оны Солонгосын дайн эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулсан ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн юм.
Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний багууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжийн ахалсан шинжээчдийн ажлын шуурхай бүлэг Киргизийн өмнөд хэсэгт олон нийтийг хамарсан мөргөлдөөний үр дагаврыг дүгнэх, эмх журам тогтооход зөвлөлгөө өгч туслахаар өнөөдөр Киргизд хүрэлцэн ирлээ. Бүлгийн бүрэлдэхүүнд Армени, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын Нэгдсэн штаб, нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд багтжээ.
Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар өнгөрсөн жил хоёр орны харилцааг дахин ачааллахаар зарласан нь амжилттай хэрэг байсан хэмээн мэдэгдлээ. Д.Медведев болон Барак Обама нар Вашингтонд уулзасны дараа олон асуудлыг шийдэхэд ахиц гарсан тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Яриа хэлэлцээний төгсгөлд стратегийн тогтвортой байдал, терроризмтай тэмцэхэд хамтран ажиллах, инновацийн салбарт түншлэх зэрэг хамтарсан 9 мэдэгдлийг баталжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23