×
Улс төр 24 Зургаадугаар сарын 2010
Энэ зургаадугаар сард Афганистанд НАТО-ийн хамгийн олон цэрэг амь үрэгдлээ. Энэ оны эхний гурван долоо хоногт тус эвслийн 79 цэрэг, офицер амь насаа алджээ. Кабул дахь НАТО-ийн цэргийн төв байрны мэдээгээр зөвхөн лхагва гаригт цэргийн 4 албан хаагч амь насаа алджээ.  
Киргизийн өмнөд хэсэгт эмх замбараагүй байдал дэгдээж, хүний аминд хүрсэн хэрэгт олон улсын террорист байгууллагын зэвсэгт этгээдүүд оролцсон хэмээн тус бүгд найрамдах улсын тусгай албад уламжлав. Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон Курманбек Бакиев ойрын хүрээнийхэн тухайлбал түүний хүү Максим зэвсэгт этгээдүүдийг хөлсөлсөн гэж тусгай албадын мэдээнд дурджээ. Тэд тавдугаар сард Афганистаны нутаг дэвсгэрт зэвсэгт этгээдүүдтэй уулзсан байна.
Орос улс олон улсын түншүүдэд ямагт урьдаас таахаар, ил тод, ойлгомжтой бодлоготой байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Стэнфордын их сургуульд америкийн олон нийтийн төлөөлөгчидтэй уулзахдаа ийнхүү мэдэгдсэн юм. Орос улс улс төрийн системээ сайжруулна. Гэхдээ үүнийг гадны сургамжгүй өөрсдөө хийнэ. Д.Медведев хоёр дахь удаа ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшихийг үгүйсгэсэнгүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23