×
Улс төр 22 Зургаадугаар сарын 2010
Оросын "Газпром" компани Европт хий нийлүүлэх өөр арга зам боловсруулж байна. Оросоос европт нийлүүлж байгаа хийг Белорус замаас нь авахаар шийдсэнтэй холбогдуулан компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов энэ тухай мэдэгдэв. "Газпром"  компанийн европын хэрэглэгчид түлшээ бүрэн хэмжээгээр хүлээж авна гэж тэрээр тэмдэглэв.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д албан ёсоор айлчилж байна. Тэрээр Сан-Францискод анх айлчилж, Калифорни муж улсын дарга Арнольд Шварцнеггертэй уулзаж, нэрд гарсан Кремнийн хөндийд очино. Москва орчмын "Сколково"-д байгуулж байгаа инновацийн төвийн загвар энэ хэмээн Д.Медведев хэлсэн юм. Америкийн компани энэ чиглэлд оросын түншүүдэд туслахыг Шварцнеггер үгүйсгэсэнгүй.
Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын удахгүй болох уулзалт хоёр орны харилцааны орчин үеийн түүхэнд хамгийн ер бусын байна. "Оросын дуу хоолой" радиогийн улс төрийн тоймч, АНУ-ын талаарх Оросын хамгийн нэрд гарсан шинжээчдийн нэг Валентин Зорин ийнхүү үзэж байна. Бэхжиж байгаа итгэлээ цөмийн зэвсэгтэй хоёр хэт гүрний стратегийн түншлэлд шилжүүлэхэд өнөөдөр Москва, Вашингтон бүх зүйл байна.
Орос улсад зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чухал чиглэлийн нэг Афганистаны мансууруулах бодистой тэмцэх асуудал байна. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин энэ тухай мэдэгдэв. "Афганистан мансууруулах бодисын үйлдвэрийн дэлхийн гол үйлдвэр хэвээр байна" хэмээн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай хуралдааны үеэр тэрээр сануулав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23