×
Улс төр 21 Зургаадугаар сарын 2010
Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх талаар хийх гэж байгаа бүх ард түмний санал хураалт, угсаатны мөргөлдөөнийг зогсоож, тус улсад дэг журмыг тогтооно гэдэгт Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева найдаж байна. Энэ тухай тэрээр «Известия» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Мексикийн буланд болсон сүйрлийн хор уршгийг арилгахын тулд «Бритиш Петролеум» компани 2 тэрбум орчим доллар зарцуулсан байна. Энэ мөнгөнд, ёроолоос алдаж байсан нефтийг зогсоох ажил, эрэг хавийн улсуудад төлөх нөхөн төлбөр, хувиараа зарга үүсгэсэн хүмүүст төлөх төлбөр зэрэг орж байгаа юм. Нефтийн тавцан 4-р сарын 22-нд шатаж живсэн юм.
Энэтхэгийн баруун урд нутагт сүүлийн хоногт хөрсний гулгалтаас болж 10 хүн амь насаа алдлаа. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн үргэлжилсэн борооны улмаас хөрсний гулгалт болсон байна. Хэдэн зуун байшин нурж, хэдэн арван авто зам сүйджээ. Үерээс болж энэтхэгийн томоохон хот Мумбай маш их нэрвэгдсэн байна. Ойрын өдрүүдэд тус улсын баруун урд нутагт бороо зогсохгүй гэж цаг уурчид мэдээлсэн байна.
Хятадын үндэсний валютын ханш тогтвортой байна гэж БНХАУ-ын Төв банк мэдэгдлээ. Төв банкны илтгэлд юанийн огцом хэлбэлзэл нь хятадын санхүү эдийн засгийн тогтвортой байдалд хүчтэй цохилт болох учир энэ нь улс орны үндсэн эрх ашигт нийцэхгүй гэж өгүүлжээ. Юанийг тогтвортой, ухаалаг тувшинд барьж байх нь валютын ханшийг бүрэлдүүлэх системийн чухал хэсэг болно гэж хятадын Төв банк мэдээллээ.
Саналын хуудсын 95%-ийг тоолсны дараа Сеймын дарга, Польшийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Бронислав Коморовский ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлж явна. Түүний төлөө сонгогчдын 41% нь саналаа өгсөн байна. Гол өрсөлдөгч Ярослав Качиньскийг польшуудын 35 % нь  дэмжжээ. Польш улсын үндсэн хуульд заасны дагуу нэр дэвшигчдээс хэн нь ч илэрхий давуу санал авч чадаагүй бол дахин сонгууль явуулах ёстой.
МАГАТЭ-гийн хоёр шинжээчийг улс ороныхоо нутаг дэвсгэрт оруулахыг Иран улс хориглолоо. Энэ тухай, Атомын эрчим хучний байгууллагын тэргүүн Али Акбара Салехи мэдэгдлээ. МАГАТЭ-гийн хоёр ажилтан, ираны цөмийн объектыг шалгах ээлжит ажилд оролцох ёстой байсан юм. Тегераны цөмийн хөтөлбөрийн тухай «худал мэдээ» тараасан гэсэн шалтагаар тэднийг оруулаагүй байна.
«Газпром» НХК, Белоруссд нийлүүлэх байгалын хийн хоногийн хэмжээг 15%-иар багасгалаа. Дараа нь аажмаар 85% хүргэнэ гэж оросын хийн холдингийн тэргүүн Алексей Миллер, шуурхай штабын хуралдаан дээр мэдэгдлээ.
Киргизийн өмнөд нутагт 6-р сард болсон мөргөлдөөнөөс болж амь үрэгдсэн хүний албан ёсны тоо 208 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Үнэн чанартаа нас барсан хүний тоо хамаагүй олон гэдгийг төр засаг хүлээн зөвшөөрч байна. ЭМЯ-ны мэдээгээр 2000 гаруй хүн эмнэлэгийн тусламж авсан бөгөөд 1000 гаруйг нь эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Газын зурвасын бүслэлтийн нөхцлийг зөөлрүүлж байгаагаа Израилийн засгийн газар ням гаригт тараасан албан ёсны мэдэгдэлдээ өгүүлжээ. Энэ нутагт оруулахыг хориглосон зүйлсийн цэсийг ойрын үед нийтлэнэ гэж Иерусалим Пост сонин мэдээлсэн байна. Энэ баримт бичигт дурдаагүй бараа материалыг Газын зурваст саадгүй нэвтрүүлнэ.
Белоруссд нийлүүлж байгаа хийн хэмжээнд хязгаарлалт хийхийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Газпром компанд даалгаллаа. Үүний зэрэгцээ өрийг зохицуулах асуудлаар Минсктэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна. «Газпром» компанын дарга Алексей Миллертэй төрийн тэргүүн уулзахдаа, «нийлүүлсэн хийн өрийн асуудлаарх хэлэлцээр хэрхэн явагдаж байна, хэлэлцээрийн үр дүн ямар байна гэж асуулаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23