×
Улс төр 20 Зургаадугаар сарын 2010
«Киргизд өрнөсөн энэ асуудал өнөөдөр бий болоогүй. Энэ асуудал Киргизийн иргэний нийгмийн тогтворгүй байдал, тус улсын улс төрийн хөгжлийн сул дорой байдлаас үндэслэлтэй» Киргизийн эмгэнэлт явдлын үндсэн шалтгаан нь үүнд оршиж байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна.

Даваа гаригт нээгдэх ЕЗПА-н зуны чуулган дээр хэлэлцэх үндсэн асуудлуудаас гадна, лалын шашинд дургүйцэх үзэл, Косовогийн байдал, Киргизийн хүмүүнлэгийн асуудал, олон улсын «энх тайвны цувааны» хөлөг онгоцнууд руу Израиль улс дайрсантай холбогдуулсан Ойрхи Дорнодын байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Оросын «Надежда» далбаат хөлөг онгоц Филиппинд ирлээ. «Дэлхийн тэнгис далайн залуу ахмадууд» олон улсын наадамд оролцохоор Владивостокын боомтоос 6-р сарын 1-нд гараагаа авчээ. Энэ үзлэгт АНД орнуудын, тэнгисийн техникум, дээд сургуулиудын оюутанууд, сонсогчид оролцох болно. Манилд, оросын ирээдүйн ахмадууд Хятад, Солонгос улсуудын нөхдүүдтэйгээ уулзах бөгөөд тус улсуудын хөлөг онгоцнууд дээр дадлага хийнэ.
Хятадад болсон усны үерээс болж 132 хүн амь насаа алдаж, 80 хүн сураггүй алга болжээ. Тус улсын 6 мужид аадар бороо 6-р сарын 13-наас эхлэж тасралтгүй орж байна. Сычуань, Фуцзянь муж болон Гуанси-Чжуанын өөртөөн засах орон бусдаас илүү хэлмэгдээд байна. Олон хот тосгодод байшингууд усанд живсэн ба хөрсний гулгалт зам, гүүрийг устгаж байна.
Польш улсад өнөөдөр ерөнхийлөгчийн хугацаанаас өмнө сонгууль болж байна. Энэ оны 4-р сард Смоленск орчимд, ерөнхийлөгч Лех Качиньскийн онгоц сүйрснээс хойш сонгуулийг товлосон юм. Олон нийтийн санал  асуулгын дүнгээс үзвэл ерөнхийлөгчийн үүрэг гуйцэтгэгч, Польшийн сеймийн дарга Бронислав Коморовский тасархай түрүүлж явна. Түүний үндсэн гол өрсөлдөгч нь нас барсан ерөнхийлөгч Лех Качиньскийн төрсөн дүү Ярослав юм.
Хэрвээ Белорус улс хэрэглэсэн хийнхээ ерийг дарахгүй бол «Газпром», тус улсад нийлүүлэх хийн хэмжээг хязгаарлана гэж оросын энэ компанын тэргүүн Алексей Миллер «Россия-24» телевизийн сувагт ярилцлагга өгөхдөө мэдэгдлээ. Бямба гаригт тус улсын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээр үр дүнгүй болсон гэж хэлсэн байна.
32 дах удаагийн Москвагийн олон улсын кино наадмын 4 дэх өдөр шүүгчид, үзэгчдийг хайр сэтгэлийн болон дайны тухай кинонууд хүлээж байна. Испанийн «Урсгал дагаад», болгарын «Элсэн дээрх мөр» кинонууд үндсэн уралдаанд, британийн «Зүүдний зохион байгуулагч» кино «Перспектив» уралдаан хөтөлбөрт тус тус үзүүлнэ.
«Дурсгалын зул» ажиллагаа, Санкт-Петербург болон Ленинград мужид өнөөдөр эхлэж байна. Хамгийн гол үйл явдал нь, 1941-1944 оны Ленинградын бүслэлтийн үеэр хамгаалалтын ширүүн тулалдаан болж байсан газрууд болон цэрэг дайчдын булшуудаар дайрч өнгөрөх мото аялал юм.
Өнөөдөр, дүрвэгсэдийн бүх дэлхийн өдрийг тэмдэглэж байна. 2001 онд НҮБ-ийн ЕА, энэ асуудлаар тусгай тогтоолыг санал нэгтэй баталсан билээ. Одоо дэлхий дээр 20 сая дүрвэгсэд болон 25 сая дотоодын дүрвэгсэд байна. ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл мэдээлэлийн албаны мэдээгээр, дүрвэгсэдийн ихэнх хэсэг нь Африкд болон афганы мөргөлдөөний бүс, Балканы хойгт байна.
Улс орны өмнөд хэсгийн Ош муж болон түүний хэд хэдэн дүүрэгт зарласан онц байдлын хугацааг Киргизийн төр засаг 5 өдрөөр сунгалаа. Онцгой дэглэм болон хөл хорио тэнд 6-р сарын 25 хүртэл үргэлжилнэ. Улс орны удирдлагуудын мэдээлж байгаагаар Ош хотод байдал тогтворжиж байгаа боловч түүний хэд хэдэн дүүрэгт сөргөлдөөн үе үе гарсаар байна.
Петербургийн олон улсын эдийн засгийн форум Нева мөрний эрэг дээрх хотод өчигдөр өндөрлөлөө. Гурван өдрийн өргөн санал шүүмжлэлийг хааж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэлэхдээ, хямралт 2009 оны форумын турш тасралтгүй бороо орж байсан, харин энэ жил цаг агаарын ч, эдийн засгийн хувьд ажиллахад тааламжтай байлаа гэлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23