×
Улс төр 19 Зургаадугаар сарын 2010

Польшид өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "чимээгүй байх" үеийг зарлалаа. Үүнтэй холбогдуулан ямар ч хэлбэрийн сурталчилгаа хийх, социологийн санал асуулга явуулах, нэр дэвшигчийн үнэлгээг нийтлэх, тэдний хөтөлбөрийг хэлэлцэхийг хоригложээ. Үүнийг зөрчсөн хүмүүст их хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Ерөнхийлөгчийн хугацаанаас өмнө сонгууль болж байна.

Киргизийн Дотоод хэргийн яам тус улсын өмнөд хэсэгт үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр гал тавьж, хүн амины хэрэг үйлдсэн баримтаар эрүүгийн 90 хэрэг үүсгэсэн тухай Ош мужийн комендат Бактыбек Алымбеков бямба гаригт уламжлав. Ош болон Жалал-Абад мужид 195 цогцос илрүүлснээс 70 гаруй хувийг хэн болохыг тогтоожээ. Хүн сураггүй болсон тухай мэдээлэл байна.
Орос улсын Онц байдлын яамны хоёр нисэх онгоц  Киргизийн дүрвэгсдэд тусламжийн бараа хүргэхээр өнөөдөр Узбекистанд ирлээ. Онц байдлын яамны гурав дахь онгоц удахгүй тэнд очино. Киргизийн дүрвэгсдэд лаазалсан  мах, загас, хүүхдийн тэжээл, сахар, майхан, хөнжил, сав суулга зэрэг 120 орчим тонн бараа хүргэнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23