×
Улс төр 17 Зургаадугаар сарын 2010
Киргизд хүмүүнлэгийн нэлээд их тусламж шаардлагатай байна. Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн шинжээчид ийнхүү дүгнэлээ. Нутгийн өмнөд хэсгээс тэвдэн гарч байгаа дүрвэгсэд, мөн нутагтаа үлдсэн оршин суугчдад төдийгүй киргизийн засаг захиргаанд дэмжлэг хэрэгтэй байна. Эсрэг тохиолдолд байдал хяналтаас гарч, улсын хилээс хальж магадгүй байна.
Брюссель хотноо өнөөдөр эхэлсэн Европын Холбооны 27 орны төр засгийн газрын тэргүүн нарын хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээг батлах, "их наймын бүлэг", "их хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, Европын Холбооны санхүүгийн байдал зэрэг юм.
Израиль Газын зурвасын бүслэлтийг суллахаа зарлав. Сайд нарын танхимын цэрэг-улс төрийн тусгай хурлаар өнөөдөр ийнхүү шийджээ. Палестины энэ анклав нутагт хүмүүнлэгийн барааг ихээр оруулахыг зөвшөөрчээ. Израиль 5-р сарын 31-нд "Эрх чөлөөний Флотили" цуваа хөлөг онгоцонд халдасны дараа дэлхийн хамтын нийгэмлэгийн шахалтаар ийм алхам хийжээ.
Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийг батлах асуудал парламентын доод танхимын хаврын чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан гэж Улсын Думын дарга Борис Грызлов хэлэв. Өнөөдөр батлан хамгаалах болон олон улсын асуудал эрхэлсэн Улсын Думын төрөлжсөн хороод Стратегийн давшилтын зэвсгийн тухай хэлэлцээрийг хэлэлцэж эхэллээ. АНУ-ын Конгрессын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороо өнөөдөр хэлэлцээрийг батлахаар хэлэлцэж байна.
Киргиз хүмүүнлэгийн тусламж авч байна. Оросын Онц байдлын яамны нисэх онгоц 130 орчим тонн ачааг Оросоос Бишкект хүргэлээ. Эм, хүнсний бүтээгдэхүүн, нэн шаардлагатай эд зүйл байна. Олон улсын байгууллагын мэдээлснээр Ош хотод болсон үйл явдлын үеэр янз бүрийн үндэстэн 200 мянга гаруй хүн тус бүгд найрамдах улсаас дүрвэжээ. Дайжсан хүмүүс орон сууц, ажил, өмч хөрөнгөө бүгдийг орхисон байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23