×
Улс төр 16 Зургаадугаар сарын 2010
Киргизийн өмнөд нутагт олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тус улсад гурван өдөр гашуудал зарлалаа. Тус улсад төрийн далбааг бөхийлгөж, зугаа цэнгээний бүх арга хэмжээг хойшлуулжээ. Мужийн төв Ош болон Жалал-Абад хотод 6-р сарын 11-15- үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон юм.
Москва Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг тайван замаар зохицуулах бодлого баримтална гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баталлаа. Тэрээр Мароккийн ажил нэгт нөхөр Тайеб Фасси Фихритэй яриа хэлэлцээ хийсний дараа энэ тухай мэдэгдэв. Яриа хэлэлцээний үеэр талууд Ойрх Дорнодын асуудалд онцгой анхаарал хандуулав.

Орос улсын Онц байдлын 3 нисэх онгоц лхагва гаригт Киргизд 130 тонн хүмүүнлэгийн бараа хүргэнэ. Энэ үндсэндээ хүнсний бүтээгдэхүүн байна. Киргизийн мужийн төв Ош хотод бүх дэлгүүрийг эвдэн сүйтгэсэн тул хөрш мужаас хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөн авчирч байна. Орос улс хүмүүнлэгийн онгоц тусламж, мөн шархадагсдыг зөөхөд туслахаар амлажээ.
Киргизд өнөөдөр тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт 6-р сарын 11-15- үргэлжилсэн олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд гашуудал зарлаж байна. Тус бүгд найрамдах улсын түр засгийн газар өчигдөр холбогдох шийдвэр гаргажээ. Киргизийн эрүүл мэндийн яамны мэдээгээр мөргөлдөөний үеэр 180 орчим хүн үрэгдэж, 1800 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23