×
Улс төр 15 Зургаадугаар сарын 2010
Киргизд урьдын адил хурцадмал байна. Сүүлийн үеийн мэдээгээр үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр 170 хүн үрэгджээ. Бараг 2000 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Энэ албан ёсны мэдээ, харин албан бус мэдээгээр үүнээс ч олон хүн хохирсон байна.
Киргиз 6-р сарын 16-нд буюу лхагва гаригт тус улсын өмнөд хэсэгт сүүлийн өдрүүдэд олон нийтийг хамарсан үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд гашуудлын өдөр зарлах тухай Бишкекийн "24кг" мэдээллийн агентлаг Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаевын хэлснийг иш татан уламжлав. Албан ёсны мэдээгээр эмх замбараагүй байдалд 170 хүн үрэгджээ.
 Орос улсын онц байдлын яам үндэстэн хоорондын мөргөлдөөнөөс хохирсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тээврийн 3 нисэх онгоцыг лхага гаригт Киргизд илгээхээр төлөвлөж байна. Онц байдлын яамны нэг анги нэгтгэлийн дарга Николай Пахомов мягмар гаригт энэ тухай мэдэгдсэн гэж Риа Новости агентлаг уламжлав.
Узбекистан өнөөдрөөс Киргизтай хилээ хааж, үймээнээс дайжсан үзбек үндэстэн дүрвэгсдийг тус улсын өмнөд хэсгээс хүлээж авахаа зогсоолоо. "Тэднийг байрлуулах газар байхгүй байна" гэж Узбекистаны засгийн газрын дэд сайд Абдулла Арипов мэдэгдэв. Узбекистаны эрх баригчид 45 мянган дүрвэгчийг бүртгэж авчээ. Зөвхөн насанд хүрсэн дүрвэгчдийн тоо ийм байна. Харин хүүхдүүдийн талаар нарийн тоо баримт алга байна.
НҮБ-ын Аюлгүйн Зөвлөл Киргизийн хүчирхийллийг буруушааж, цус урсгахаа зогсоохыг уриаллаа. НҮБ мөргөлдөөн болсон Киргизийн өмнөд хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хонгилыг нэн даруй байгуулж, энэ долоо хоногт хохирсон хүмүүст туслах хөрөнгийг нэн даруй цуглуулах тухай зарлах бодолтой байна. Даваа гаригт болсон шуурхай зөвлөлгөөнөөр энэ тухай хэлэлцэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23