×
Улс төр 14 Зургаадугаар сарын 2010
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев төрийн тэргүүний хувиар, Чеченд өнөөдөр анх удаа ажлын айлчлал хийж байна.Саяхан олон улсын статустай болсон Грозный хотын «Северный» онгоцны буудалд төрийн тэргүүний онгоц үд дунд газардсан байна. Медведев онгоцны буудлаас шууд Центоройд очиж тус улсын анхны ерөнхийлөгч Ахмад Кадыровын булшинд цэцэг өргөлөө. Дурсгалт цогцолборын дэргэд түүнийг хүлээж байсан шашны төлөөлөгчидтэй тэр уулзлаа.
ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн даалгавараар Киргизд байгаа хязгаарладмал тооны цэргийнхээ тоог Орос улс нэмэгдүүллээ. Нэмэлт цэргүүд  ачсан Оросын БХЯ-ны онгоц ням гаригт тэнд хүрэлцэн ирлээ.Киргизд байрлаж байгаа оросын  «Кант» цэргийн бааз энэ амралтын өдрүүдэд 150 цэргийн албан хаагчаар нэмэгдлээ. Цэргүүд едрийн зэвсэгтэй байна.
 Хэрвээ Сөүл, БНАСАУ-ын эсрэг сэтгэл санааны дайнаа сэргээх юм бол Пхеньян,  цэрэггүй бүсэд байрлуулсан чанга яригчыг буудаж устгана. Солонгосын ардын армийн жанжин штаб ийнхүү мэдэгдлээ гэж ЦТАК агентлаг уламжиллаа. Сөүл одоо байрлуулаад байгаа 11 чанга яригч дээрээ дахиад 80 гаруйг нэмэгдүүлэх бодолтой байна гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Афганистанд ашигт малтмалын олон орд газрыг илэрүүлсэн ба америкийн мэргэжилтнүүд нөөцийг нь 1 триллион доллараар үнэлсэн байна. АНУ-ын засгийн газар дахь өндөр хэмжээний эх сурвалжаас иш татан Нью-Йорк таймс сонин мэдээллээ. Энэ орд газруудад алт, зэс, кобальт, литий зэрэг үнэт эрдэс бодисууд байна гэж сонинд бичжээ.
Хятад улс ойрын үед өөрийн иргэдээ Киргизээс нүүлгэх гэж байна. Ош болон бусад дүүргүүдэд байгаа хятадын ажил хэргийн хүрээний хүмүүс тусламж хүлээн зовж зүдэрсээр байна гэж Бишкекд байгаа БНХАУ-ын элчин сайдын яамнаас мэдээлсэн байна. Өнгөрсөн шөнө Киргизийн өмнөд нийслэл Ош хотод байсан хятадуудын нүдний шилний дэлгүүр болон наран цэцгийн тосны үйлдвэрийг тонон дээрэмдэж сүйтгэсэн байна гэж хятадын сэтгүүлчид мэдэгджээ.
Киргизийн өмнөд нутагт болж байгаа угсаатан хоорондын үймээн самуунаас болж амь насаа алдсан хүний тоо 118-д хүрлээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 1600 орчим хүн эмнэлэгийн  тусламж авсан байна. Ош хотод 3 дахь өдрөө угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна.
Орос улсын «РЖД» НХК, Аргентин улсын төмөр замын дэд бүтцийг барих болон шинэчлэх ажилд оролцох боломжтой. Санкт-Петрбургт өнөөдөр «РЖД» компанын ерөнхийлөгч Владимир Якунин, Аргентины тээвэр хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Хуан Пабло Скиави нар энэ асуудлыг авч хэлэлцлээ гэж «РЖД» компанын хэвлэлийн алба мэдээллээ.
«Энх тайвны цувааны» хөлөг онгоцууд дээр болсон үйл явдлыг шалгах олон улсын мөрдөн байцаалтанд Израиль орохоос татгалзсан бөгөөд өөрийн мөрдөн байцаах ажил явуулж эхэлснээ зарлалаа. Энэ мөрдөн байцаалтанд олон улсын хоёр ажиглагч оролцоно. Энэ тухай Израилийн ерөнхий сайд Виньямин Нетаньяхугийн хэвлэлийн албанаас ням гаригт тараасан  мэдэгдэлд  өгүүлжээ.
Оросын 7 настай Ваня Скоробогатова хүүг өргөж авсан эх, эцэг нь амь насы нь хороосон ноцтой хэргийг шүүх хурал өнөөдөр Пенсильван мужид болно. 3-р сард баривчлагдсан Краверын гэр бүлийнхэнд, улсын яллагч, цаазаар авах ял ногдуулах ёстой. Маш олон удаа зодож, шархдуулсны улмаас хүү амь насаа алдсан гэж ОНХМ-д бичсэн билээ.
ОХУ-ын еренхийлегч Д.Медведев, Киргизийн ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Роза Отунбаеватай утсаар ярилцахдаа, тус улсад гараад байгаа угсаатан хоорондын мөргөлдөөнийг асар богино хугацаанд зохицуулах хэрэгтэй байна гэж мэдэгдлээ. Энэ тухай Орос улсын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдэгдлээ.
Киргизийн өмнөд нутагт болж байгаа угсаатан хоорондын үймээн самуунаас болж амь насаа алдсан хүний тоо 117-д хүрлээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 1500 орчим хүн эмнэлэгийн  тусламж авсан бөгөөд тэн хагасы нь эмнэлэгт хэвтүүлжээ. Ош хотод 3 дахь өдрөө угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23