×
Улс төр 13 Зургаадугаар сарын 2010
Угсаатан хоорондын мөргөлдөөн хэдэн өдөр үргэлжилж, зуу гаруй хүний амь насыг хөнөөгөөд байгаа, Киргизийн өмнөд нутгаас ирж байгаа дүрвэгсэдэд Узбекстан улс хилээ нээлээ гэж Узбекстаны ОБЯ-ны төлөөлөгч, РИА Новости агентлагт мэдэгдлээ. Урьд шөнө явган дүрвэгсэд зориулж хилээ нээсэн. Ийм шаардлага байсан цагт хил энэ горимоороо ажиллах болно гэж ОБЯ-ны төлөөлөгч хэлжээ.
ШХАБ, мансууруулах бодисны эсрэг хүчин чармайлтаа тевлөрүүлэхийг Москва санал болгож байна. Ташкентэд болж байгаа ШХАБ-ийн улсуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтан дээр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ.
 Уран баяжуулах ажлаа зогсоохыг хүсэхгуй байгаа Иран улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тогтоолыг НҮБ-ийн АЗ, лхагва гаригт баталлаа. Энэ тогтоолыг батлахыг АЗ-ийн 12 улс дэмжиж, Түрк, Бразил хоёр улс татгалзаж, Ливан улс түдгэлзсэн байна.
Киргизийн Жалалабад мужийн бүх нутаг дэвсгэрт 6-р сарын 22 хуртэл онц байдал тогтоолоо. Узбек, киргизүүдийн хооронд үүссэн угсаатны мөргөлдөөн зогсохгүй байгаа тул Түр засгийн газар ийм арга хэмжээ авчээ. Баасан гаригт ийм мөргөлдөөн Ош хотод гарсан бөгөөд улмаар Жалалабад муж руу шилжсэн юм. Тэд замдаа таарсан байшин барилгуудыг галдан шатааж байна.
 Алдарт онгоцны зохион бутээгч Михаил Милийн нэртэй гудамж Улаан-Үдэд нээгдэнэ. Энэ гудамж байрлаж байгаа хувийн орон сууц баригчдын нөхөрлөлийн хүсэлтээр тус улсын засгийн газар, ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар түүний гэгээн дурсгалыг ийнхүү мөнхжүүлэхээр шийдсэн байна.
Киргизд болсон үймээний үеэр шархадсан 6 хүнийг Орос улсын ОБЯ-ны онгоцоор Москвад авч ирлээ. Шархадсан 6 хүний дотор 5 настай охин, хоёр хөлгүй болсон цагдаа байна. Эх оронд нь байхгүй өндөр мэргэшлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас тэднийг Москвад авчирсан юм. Оросын ОБЯ-ны аврага онгоцонд байрлуулсан тусгай модульд шархтанууд нислэгийн турш байрлаж байсан байна.
Хууль тогтоох дээд байгууллагын 150 суудлаас 79 суудал авсан барууны намынхан Словакд болсон парламентын сонгуульд ялалт байгууллаа. Тэгэхдээ «Смер-социал-демократия» эрх баригч нам амжилтанд хүрсэн байна. Тэдний төлөө сонгогчдын 35% нь саналаа өгсөн байна. Одоо барууны намууд засгийн газраа эмхлэн байгуулах ёстой. Засгийн эрх барьж байгаа социал-демократ нам, өөр намуудтай нэгдэж эвслийн засгийн газарт орж магадгүй.
Жолоодлогот «Союз» хөлөгтэй оросын пуужин зөөгчийг өнөө еглее Байконурын сансарын буудлын «Гагаринской» нэгдүгээр хөөргөгч талбайд байрлууллаа. Сансарын өмнөд талбай дээр ажиллаж байгаа  Роскосмос агентлагын төлөөлөгчийн мэдэгдснээр «Союз-ФГ» пуужин зөөгчийг «Союз ТМА-19» хөлөгтэй холбох ажил амжилттай явагдсан байна.
Бямба гаригт Киргизийн Жалал-Абад хотод эхэлсэн узбек, киргизуудийн хоорондох угсаатны мөргөлдөөн сүүлийн цаг мөчид улам хурцдаж байна. Улс түмний найрамдлын их сургуулийн ойролцоо, морин тойруулагын газарт олон хүмүүс цугларч байна гэж нүдээр үзсэн хүмүүс ярьж байна. Буун дуу байнга сонсогдож байна. Дайралтаас хамгаалахын тулд нутгийн иргэд байшингаа тойруулж хамгаалалт барьж байна.
  Мари Кивиниеми гэдэг эмэгтэй, Финляндийн шинэ ерөнхий сайд болно. Төрийн эрх барьж байгаа эвсэлд багтсан «Финляндийн төв» намын тэргүүнээр тэрээр бямба гаригт сонгогджээ. Тэр дараа долоо хоногт засгийн газрын тэргүүнээр албан ёсоор ажиллана.
Киргизийн өмнөд Ош хотод ямар нэгэн зөрчил сөргөлдөөний голомт байхгүй байна гэж орон нутгийн захиргаа мэдээллээ. Хотыг хяналдандаа авсан бөгөөд хяналт шалгалтын постуудыг тавьж, эргүүл ажиллуулж байна. Харин хүнсний асуудал л хүнд байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламжаар түүнийг шийднэ гэж найдаж байна. Бишкекээс ням гаригт Киргизийн 6 шархадсан хүн ачсан оросын ОБЯ-ны онгоц Москвад газардсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23