×
Улс төр 12 Зургаадугаар сарын 2010
Киргизийн нийслэл Бишкек хотоос өмнө зүгт 600 км зайд орших тус улсын мужийн төв Ош хотод үндэстэн хоорондын зөрчлийн улмаас олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, байшин барилга, дэлгүүр, захыг галдан шатаасны улмаас 50 гаруй хүн амь насаа алджээ. Энэ үеэр хохирсон 700 орчим хүн эмнэлгийн тусламж авчээ.
 Киргизийн түр засгийн газар Орос улсаас энхийг сахиулахад тусламж хүсчээ. Үндэстэн хоорондын зөрчлөөс олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг түр засгийн газар дангаараа товхинуулах аргагүй болохоо бараг хүлээн зөвшөөрлөө. Өчигдөр нийслэл Бишкект эмх замбараагүй байдал дэгдлээ. Бишкекээс өмнө зүгт 600 км зайд орших Киргизийн мужийн төв Ош хотод байдал нэлээд хүнд байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23