×
Улс төр 11 Зургаадугаар сарын 2010
Иранд С-300 зенит-пуужингийн цогцолбор нийлүүлэх тухайд Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын шаардлагыг чанд, тууштай мөрдөнө. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Хориг арга хэмжээгээр давшилтын зэвсэг, батлан хамгаалах зэвсгийн тухайд хамтын ажиллагааг хязгаарласан.
Хятадын мансууруулах бодистой тэмцэх цагдаагийнхан ууланд мансууруулах бодисын намуу цэцгийн тариаланг илрүүлэх нисэгчгүй нисэх онгоц нисгэлээ. Одоо цэцэглэж байгаа намуу цэцэг нисэх онгоц нисч байгаа 6 км зайнаас маш сайн харагддаг байна. Мэдээж хэрэг энэ аппаратыг сүүлийн 9 жил мансууруулах бодисын үйлдвэрлэлийн хэмжээ 40 гаруй дахин нэмэгдсэн Афганистанд намуу цэцгийн тариалангийн талбайг устгахад амжилттай ашиглах боломжтой байсан.
Киргизд суугаа оросын иргэд Орос улсад шилжих баримт бичиг авахаар Оросын элчин сайдын яаманд "дайрч байна". Орос улсын Холбооны цагаачлалын албаны олон нийттэй харилцаа тогтоох хэлтсийн дарга Константин Полторанин "Оросын дуу хоолой" радиод энэ тухай мэдэгдэв. Эдгээр хүмүүс сайн дураар Орос улс явах, нутаг нэгтнүүдийг нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрт оролцоход бэлэн байна гэж тэр хэллээ.
Орос, Францын харилцаа маш сайн хөгжиж байна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Францын ерөнхийлөгч асан Жак Ширактай өнөөдөр уулзахдаа ийнхүү мэдэгдэв. "Бид олон улсын тавцанд маш сайн хамтран ажиллаж, эдийн засгийн салбар дахь үйл ажиллагаагаа уялдуулж байна" гэж ерөнхий сайд хэллээ.
Киргизийн байдлаас ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүн нарын 10 дахь дээд хэмжээний уулзалтын тэргүүн зэрэгт хэлэлцэх асуудал өөрчлөгдлөө. Санал нэгтэй баталсан баримт бичигт киргизийн ард түмэнтэй эв санаа нэг, сөрөг хүчин өмнөх дэглэмийн оронд засгийн эрхэнд гарсны дараа тус бүгд найрамдах улсын байдалд бүгд түгшиж байгаагаа илэрхийлэв.
Гүрж Орос улстай харилцаагаа хэвийн болгох нь амин чухал хэмээн Гүржийн ерөнхий сайд асан, "Шударга Гүржийн төлөө" сөрөг хүчний намын удирдагч Зураб Ногаидели үзэж байна. Ингэснээр Гүрж тайван замаар нэгдэж, сэргэх нөхцөл бүрдэнэ гэж тэрээр хэлэв. Гүржийн өнөөгийн засаг захиргаа Орос улстай харилцаагаа зохицуулах төлөвлөгөө, бүр хүсэл ч үгүй байна гэж Ногаидели тэмдэглэв.
Киргизийн өмнөд хэсгийн Ош хотод эмх замбараагүй байдал дэгдлээ. Энэ удаа пүрэв гаригт узбек үндэстнүүд нягт оршин суудаг киргиз-узбекистаны их сургуулийн дүүрэгт залуучуудын дунд мөргөлдөөн гарчээ. Гудамжинд бэхлэлт тавьсан байна. Хэд хэдэн байшинг галджээ. 20 гаруй хүн амь үрэгдсэн байна. Хөрш Узбекистан улсын нийслэл Ташкентат болж багаа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Киргизийн байдал байна.
 Японы шинэ ерөнхий сайд Наото Кан Орос улстай улс төр, эдийн засгийн салбарт харилцаагаа эрчимтэй хөгжүүлэх бодолтой байна. Тэрээр энэ тухай өнөөдөр парламентад хэлсэн анхны хөтөлбөрийн үгэндээ энэ тухай мэдэгдсэн гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав.
Ташкентад болж байгаа дээд хэмжээний уулзалтаар сайшаах ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэх журмын тухай зүйл энэ байгууллагын нээлттэй шинжийг баталж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэлдээ дурдав. Энэ болон бусад баримт бичгийг бэлтгэхэд ШХАБ-ыг даргалж байгаа Узбекистан улс бүтээлч үүрэг гүйцэтгэж байгааг тэрээр тэмдэглэв.
 Казахстан улс ШХАБ-ыг даргалахдаа хэрэгжүүлэх тэргүүн зэргийн зорилтын нэг нь Киргизд туслах явдал хэмээн Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев мэдэгдэв. Киргизийн Ош мужид үндэстэн хоорондын хөрсөн дээр дахин мөргөлдөөн гарсан юм. "Өнөөгийн бэрхшээлийг даван туулж, энх тайван, тогтвортой байдлыг хадгалж, нийгэм-эдийн засгийн салбарыг дээшлүүлэх замд" тус улсад туслахыг Казахстаны ерөнхийлөгч ШХАБ-ын орнуудад уриалжээ.
Киргизийн хууль сахиулах байгууллагууд Ош хотын  байдлыг бүрэн хяналтандаа авсан гэж тус хотын комендант цагдаагийн генерал Бактыбек Алымбеков хэллээ. "Ош хотод одоо хууль сахиулах байгууллага, улсын хилийн алба, армийн анги нэгтгэлийн 1000 орчим ажилтан эргүүл хийж байна." Одоо хурцадмал байдлыг намжаахад бүх хүч, тусгай хэрэгсэл ашиглаж байна гэж комендант хэллээ.
Өнөөдөр Узбекистаны нийслэл Ташкентад өчигдөр эхэлсэн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын ажлын үндсэн өдөр. Дээд хэмжээний уулзалтад ШХАБ-ын гишүүн, ажиглагч орны удирдагч тухайлбал Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцож абйна. Уулзалтын гол сэдэв Киргизийн байдал, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, мансууруулах бодисын наймаатай тэмцэх, тээвэр, эрчим хүч, харилцан худалдааны салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23