×
Улс төр 10 Зургаадугаар сарын 2010
Энэтхэгийн далай, Адены буланд дээрэмтэй тэмцэх Европын Холбооны "Атланта" баг дахин нэг жил ажиллана. Сомалийн эргийн ойролцоох Европын Холбооны цэрэг-тэнгисийн хүчний командлагч, сөрөх-адмирал Питер Хадсон лхагва гаригт Брюссельд болсон хэвлэлийн бага  хурлын үеэр энэ тухай мэдэгдэв.
Энэтхэг, Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ОХУ төвдийн шашны тэргүүн далай ламд виза олгож магадгүй тухай мэдээллээ. Үүний зэрэгцээ нийтлэлийн зохиогчид ОХУ-аас Энэтхэгт суугаа Онц Бөгөөд бүрэн эрхт элчин сайд Александр Кадакины мэдэгдлээс иш татсан байна.
ОХУ-ын ерөнхий сайд В.Путины өнөөдөр Парис хотод хийж байгаа ажлын айчлалыг орос-францын тохиролцоог бэхжүүлэх чухал алхам гэж үзэж байна. Тэрээр улс орны удирдлагатай уулзаж, Орос үндэсний үзэсгэлэнг нээнэ. Орос-Францын харилцаа эдийн засгийн түншлэлд шинэ хандлага болно гэдэгт ардын хөдөлгөөнийг дэмжих эрх баригч Холбооны дэд дарга, сенатч Жан-Пьер Раффарен мэдэгдэв.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын гол санаа нь Ираны талыг хамтын ажиллагаанд өдөөх явдал юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нэмэлт хориг арга хэмжээг тусгасан Тегераны талаар шинэ тогтоол баталсан талаар Орос улсын Гадаад хэргийн яам лхагва гаригт ийнхүү мэдэгдлээ. Тогтоолын шинэ төсөлд "дордуулж", эсвэл "тамирдуулах" нөлөөллийн арга хэмжээ байхгүй гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Магас хочтой хамгийн аюултай террористуудын нэг Али Тазиевыг Хойд Кавказд баривчилжээ. Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтнууд баривчлах ажиллагаа явуулав. Тазиев устгасан зэвсэгт этгээдүүдийн удирдагч Шамиль Басаевын хамт 2004 онд Назраньд халдах ажиллагааг удирдаж, Ставрополийн хязгаарт хот хоорондын автобусыг дэлбэлж, Ингушетийн ерөнхийлөгч асан Мурат Зязиковын хамаатныг хулгайлсан байна. Тэрээр өнгөрсөн оны 6-р сард Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуровыг хулгайлахад мөн оролцжээ.
Бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризмтай тэмцэх зэрэг нь өнөөдөр Узбекистаны нийслэл Ташкентад эхэлсэн ШХАБ-ын жил тутмын дээд хэмжээний уулзалтын анхаарлын төвд байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хоёр өдөр үргэлжлэх уулзалтад оролцоно. Дээд хэмжээний уулзалтад ажиглагч улс Монгол, Пакистан, Энэтхэг, Иран зэрэг улс, мөн Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нар оролцоно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23