×
Улс төр Зургаадугаар сар 2010
 АНУ-д байхдаа Орос улсад хууль бусаар мэдээлэл цуглуулсан гэх 11 хүнийг АНУ-д баривчилссан "тагнуулын шуугиан"-ны тухайд оросын төр засаг төдийгүй Атлантын далайн тэр хавийн саруул ухаантай хүмүүс эргэлзэж байна.
Роза Отунбаева 7-р сарын 3-нд Киргизийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээж авна гэж тус бүгд найрамдах улсын түр засгийн газрын дарга уламжлав. Үүнээс нэг хоногийн өмнө Сонгуулийн төв хороо 6-р сарын 27-нд болсон үндсэн хуулийн төслийг батлах асуудлаарх ард нийтийн санал хураалтын дүнг нийтлэх бодолтой байна.
Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ойрх Дорнодын айлчлалын хүрээнд лхагва гаригт Египетэд ирэхдээ энэ тухай мэдэгдэв. Зуучлагч "зургаа"-ийн энэ саналын тухайд Иран бүтээлч хариу өгөхийг хүлээж байна. Хориг арга хэмжээ үр нөлөөгүй тул Орос улс үүнд итгэлгүй байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Ираны талаар сүүлд авсан хориг арга хэмжээ үр нөлөөгүй байна гэж сайд хэллээ.
Орос улсад тагнуул хийсэн хэрэгт хэсэг хүмүүсийг сэжиглэн АНУ-д баривчилсан тухай шуугиан хоёр талын харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд харилцааг цаашид үргэлжлүүлэн ачааллана гэж Москва, Вашингтон үзэж байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтонтой Москвад уулзах үеэр энэ санааг хэллээ. Цагаан ордон, мөн төрийн департаментын төлөөлөгчид Вашингтонд мөн ижил байр суурь илэрхийлэв.
Номхон далайн флот, Хойд болон Хар далайн флот зэрэг Оросын гурван флотын хөлөг онгоцууд "Дорно-2010" шуурхай-стратегийн цэргийн өргөн хүрээтэй сургуулилтын хүрээнд хамтарсан сургуулилт хийхээр лхагва гаригт Япон тэнгист гарлаа.
Оросын зэвсэгт хүчний хамгийн өргөн хүрээтэй "Дорно-2010" сургуулилт эхэллээ. Сургуулилтад 20 мянган цэрэг, офицер, байлдааны машин, байлдааны хуягт техник зэрэг 2500 нэгж зэвсэг, техник ашиглаж байна. "Байлдааны ажиллагааны талбар" нь Сибирь болон Алс Дорнодын цэргийн тойрог, мөн Номхон далай, Хойд болон Хар далайн флотын цэргүүд байрладаг нутаг дэвсгэрийг хамарч байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зургаадугаар сарын 9-нд Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоол баталсны хариуд Тегеран Аюулгүйн Зөвлөлийн гишүүн оронд илгээлт явуулсан юм. Эдгээр захидлыг ойрын үед нийтэлнэ гэж Лалын бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайд Манучехр Моттаки уламжлав. Иран болон дэлхийн гүрнүүдийн яриа хэлэлцээний ирээдүйд өөдрөг байр суурьтай байгаагаа сайд илэрхийллээ.
Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган хэсэг хүмүүсийг АНУ-д саатуулсантай холбогдуулан Вашингтон тайлбар хийхийг Москва хүлээж байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Ойрх Дорнодод хийх айлчлалын хүрээнд Израильд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр оросын тал үүний учир шалтгааныг ойлгохгүй байна гэж тэрээр хэллээ. Онцгой үеийг тохиолдуулан ийм алхам хийж байгааг Сергей Лавров тэмдэглэв.
Ойрын үед Палестины улс байгуулах аргагүй гэж Израиль үзэж байгаа тухай Гадаад хэргийн сайд Авигдор Либерман мэдэгдэв. Ойрх Дорнодын олон улсын зуучлагч "дөрвөл"-ийн үзэж байгаачлан 2012 онд ийм улс байгуулах ямар ч боломжгүй гэж сайд хэллээ. Тэрээр оросын ажил нэгт нөхөр Сергей Лавровтай яриа хэлэлцээ хийсний дараа Иерусалимд болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв.  
Зэвсэгт хүчин, Орос улсын хүчний бусад байгууллагын оролцсон "Дорно-2010" шуурхай стратегийн сургуулилт өнөөдөр Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт эхэллээ. Сургалтад 20 мянга орчим цэргийн албан хаагч, 70 нисэх онгоц, 2500 нэгж зэвсэг, цэрэг, тусгай техник, 30 орчим хөлөг онгоц оролцож байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд G20-н хэмжээнд уулзсан дэлхийн тэргүүлэх орнуудын тэргүүнүүд даярчлалын хямралаас гарах стратег дээр ажиллаа. Бүх асуудал дээр тэр болгон санал нийлсэнгүй. Дэлхийн эдийн засаг хямралаас хойш сэргэж эхлэж байгаа боловч жигд, тогтвортой биш байна гэдэг дээр л бүгд санал нэгтэй байлаа. Тэгэхлээр бүгдээрээ нэг зүгт жигд алхах хэрэгтэй байна.
Орос улс энэ оныг дуустал, ТУХН-ийн улсуудын хүрээнд, чөлөөт худалдааны бүс байгуулах шинэ хэлэлцээрийг бэлтгэнэ гэж засгийн газрын дэд ерөнхий сайд Игорь Шувалов мэдэгдлээ. Шинэ баримт бичиг, Гаалийн холбооноос юугаараа ялгаатай вэ гэсэн асуудлыг оросын засгийн газар хэлэлцэж байна гэж тэр хэллээ. Гэхдээ, ТУХН-ийн улсуудын нийт нутаг дэвсгэр дээр чөлөөт худалдааны бүс байгуулна гэсэн үг биш ээ гэж Шувалов тэмдэглэлээ.
Түрк улс, Израилийн нисэх онгоцуудад агаарын хилээ хаалаа гэж даваа гаригт ОНХМХ-үүд ерөнхий сайд Тайип Эрдоганы хэлснийг иш татан мэдээллээ. Тель-Авивтай харилцаа эрс хүйтэрсэн тул Анкара ийм арга хэмжээ авахад хүрсэн байна.
Орос, Украин улсуудын бараа эргэлт энэ оны дөрвөн сард хоёр дахин нэмэгдсэн гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин, Москвад, Украины ерөнхий сайд Николай Азаровтой хийсэн уулзалтыг нээхдээ мэдэгдлээ. Ийнхүү энэ узуулэлтээр манай хоёр орон хямралаас өмнөх үеийн түвшинд хүрлээ гэж тэр тодорууллаа. Москва, Киевийн хооронд шуурхай хамтын ажиллагааны хэлбэр бий боллоо гэж Путин хэллээ.
ЕХАББ-ийн ажиглагчид,  Киргизд шинэ ундсэн хуулиар болсон бүх ард түмний  санал хураалтын явц болон дүнг эергээр үнэлэж байна. Тус БН улсын төр засаг санал хураалт явуулах нөхцлийг сайн бүрдүүлж чадсан байна гэж ЕХАББ-ийн ажиглагчдийн тэргүүн Борис Фрлец, Бишкект өнөөдөр мэдэгдлээ.
 6-р сарын 28-ныг «Зөвлөлтийн эзэгнэлийн өдөр» болгох ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Михая Гимпугийн зарлигыг Молдавын эрх барьж байгаа парламентын эвсэл өөрчлөх шийдвэр гаргалаа. Эвслийн удирдагчдын нэг, Ардчилсан намын дарга Мариан Лупу, энэ шийдвэрт Гимпу гарын үсэг зурах ёстой гэж мэдэгдлээ.
Нефть олборлоход гарч байгаа ослыг арилгах болон эрсдэлийг багасгах тусгай сан байгуулахыг Орос улс санал болгож байна гэж «Том хорийн» дээд хэмжээний уулзалтын дүнгээр Торонтод хийсэн богино мэдээлэлийн үеэр Медведев мэдэгдлээ. Москва энэ асуудлаар тусгай хууль батлана гэж ерөнхийлегч хэллээ.
Иран улсад атомын хоёр бөмбөг хийх баяжуулсан уран байгаа гэсэн мэдээг нарийн шалгах шаардлагатай гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. «Хорийн» дээд хэмжээний уулзалтын дараа Торонтод хийсэн богино мэдээлэлийн үеэр тэрээр америкийн тусгай албанынхы мэдээ болгоомжлол төруулж байна гэж мэдэгдсэн юм. Хэрвээ энэ мэдээлэл батлагдах юм бол нөхцөл байдал нилээд хүндэрнэ гэж Медведев тэмдэглэлээ.
Киргизийн сонгогчдийн 90% нь шинэ үндсэн хууль болон  2011 он дуустал Роза Отунбаеваг ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хашуулахаар саналаа өглөө гэж тус улсын СЕХ зарлалаа. Ням гаригт энэ асуудлаар бүх ард түмний санал хураалт болсон. Төгсгөлийн бүрэн дүн гарсны дараа Киргиз улс парламентын засаглалтай улс болно.
Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Палестины үндэсний өөртөө засах орон, Израиль, Египет улсуудын удирдагчтай бүс нутгийн байдлыг хэлэлцэхийн тулд Ойрхи Дорнодоор хийх аялалаа өнөөдөр эхэллээ. Өнөөдөр үдээс хойш израилийн албаны хүмүүстэй тэр уулзана, Дараа нь 6-р сарын 29-нд Иордан голын баруун эрэгт очиж Палестины үндэсний өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббастай уулзана.
Канадын Торонто хотод уулзсан дэлхийн тэргүүлэх 20 орны тэргүүнүүд, хямралаас хойшхи дэлхийн эдийн засгийг цаашид сэргээхэд хамтын хүчээ нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийсэн мэдэгдэлд тэд, эдийн засгийн хөгжилд саад учруулахгүйн тулд өөрсдийн орны төсвийн хомсдолыг 3 жилийн дотор хоёр дахин багасгах үүргийг хүлээлээ.
Орон нутгийн цагаар 18 цагт, Киргизд шинэ үндсэн хуулиар явуулж байгаа бүх ард түмний санал хураалтанд сонгогчдын талаас илүү (53%) хувь нь саналаа өгсөн байна гэж тус улсын СЕХ мэдээллээ. Бүх ард түмний санал хураалтанд ирц хүрэхгүй явдал байхгүй байна. Урьдчилсан мэдээ шөнө гарах ба төгсгөлийн дүн долоо хоногийн дараа гарна.
Энэ долоо хоногийн эхээр Белорус улс, Европыг цочирдууллаа. Минск хэрэглэсэн хийнийхээ үнийг төлөхийг хүсээгуй учир Москва гэрээнд заасны дагуу нийлүүлэх хийн хэмжээг хязгаарлах арга хэмжээг аргагүй эрхэнд авлаа. Белоруссийн тэргүүн Александр Лукашенко: «хийн жинхэнэ дайн» эхэллээ, европын хэрэглэгчдэд зориулсан оросын хийнээс авна гэж сүрдүүллээ. Харин дараа нь жаахан ухаан орж соёлтой байдлаар асуудлыг шийдэж,  өрөө төлсөн байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн энэ долоо хоногт АНУ-д хийсэн айлчлал, Москва, Вашингтоны хооронд хоёр талын болон дэлхий дахинд өрнөж буй чухал асуудлаар үр бутээлтэй, нээлттэй харилцан яриа өрнүүлэх боломжийг нээж өглөө. Д.Медведевийн АНУ-д хийж байгаа айлчлал, хамгийн цэцэглэн хөгжиж байгаа Калифорни муж улсаас эхлэсэн нь ч учиртай.
Улс орнуудын төсөв болон мөнгө зээлийн бодлогод хяналт тавих шинэ систем байгуулахыг Орос улс санал болголоо. Энэ систем, даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралын давталтаас сэргийлэж чадна гэж үзэж байна. Канадын Хантсвилла хотод бямба гаригт өндөрлөсөн «Их наймын» дээд хэмжээний уулзалт дээр Орос улс ийм санал санаачлага гаргалаа.
Канадын Хантсвиллад болсон «их наймын» уулзалтын төгсгөлд, оролцогч орнуудын төрийн тэргүүнүүд хөгжиж буй орнуудын эрүүлийг хамгаалах байгууллагыг дэмжихэд «Их наймын» орнууд 5 тэрбумийг гаргана гэсэн хамтарсан тунхаглалыг баталлаа. Эх, хүүхдийн эндэгдэлийн тухай асуудлыг ярьж байгаа юм. Энэ хөтөлбөрт зориулж Орос улс 75 сая доллар гаргаж өгнө.
 Улс орнуудын төсөв болон мөнгө зээлийн бодлогод хяналт тавих шинэ систем байгуулахыг Орос улс санал болголоо. Энэ систем, даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралын давталтаас сэргийлэж чадна гэж үзэж байна. Канадын Хантсвиллад болсон «Их наймын» дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийсэн мэдэгдэлдээ, Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович энэ тухай өгүүлжээ.
«Газпромтой» тооцоо хийх мөнгийг Белорусст, Азербайджаны ерөнхийлөгч зээлүүлжээ. Энэ тухай Белоруссийн төрийн тэргүүн Александр Лукашенко «Евронюьс» сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Өмнө нь Белоруссийн ерөнхийлөгч, Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой уулзахдаа «найз нөхдөөсөө мөнгө зээлнэ» гэж мэдэгдэж байсан юм.
Шинэ үндсэн хуулиар явуулж байгаа бүх ард түмний санал хураалтын ирц сүүлийн үеийн мэдээгээр 26% буюу 728500 хүн байна гэж тус улсын СЕХ мэдээллээ. Сүүлчийн мэдээгээр Иссык-Куль муж хамгийн идэвхитэй санал өгч байна. Харин Ош, Жалалабад мужуудад ирц маш муу байна.
Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийг баталгаажуулах бүх ард түмний санал хураалт өнөөдөр Киргизд явагдаж байна. Түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева ойрын 1,5 жилд ерөнхийлөгч болохыг та бүхэн зөвшөөрч байна уу гэсэн асуултанд сонгогчид бас хариулах ёстой. Бүх ард түмний санал хураалт явагдаж байгаа үед Киргизд аюулгүй байдлын онцгой арга хэмжээ аваад байна.
Том «хорийн» дээд хэмжээний уулзалт Торонтод албан ёсоор гараандаа орлоо. Энэ форумыг баяр ёслолын хүлээн авалтаар нээсэн бөгөөд Канадын ерөнхий сайд Стивен Харпер удирдлаа. Дараа нь том «хорийн» төрийн тэргүүнүүд хэлэлцээр хийж эхэллээ. Үндсэн асуудлуудыг дээд хэмжээний уулзалтын 2 дахь өдөр хэлэлцэнэ.
Киргизд шинэ үндсэн хууль батлах бүх нийтийн санал хураалт тус бүгд найрамдах улсад ардчилал хөгжихөд тодорхойлох хүчин зүйл болох ёстой. Үүгээр төр засаг хууль ёсны болж, улс орон тайван замаар хөгжих гольдрилд орох учиртай юм. Энэ замд Киргиз ноцтой сорил тулгарч магадгүй гэж шинжээчид тэмдэглэж байна. Киргизд болох санал хураалт азийн оронд засаглалын ямар хэлбэр хамгийн тохиромжтой вэ?
Африкийн орнуудад эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах хөтөлбөрт Орос улс 75 сая доллар хуваарилна. Их наймын бүлгийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв дэлхийн ядуу орны эх хүүхдийн эрүүл мэндийн тухай байна хэмээн зарласан Канадын ерөнхий сайд Стивен Харперийн санаачилгад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ийм хариу өглөө.
Киргизийн өмнөд нутагт 6-р сарын 11-14- болсон эмх замбараагүй байдлын үеэр тус бүгд найрамдах улсаас хөрш Узбекистанд дүрвэсэн бараг бүх хүн Киргизд буцаж иржээ. Ош, Жалал-Абад мужид сүүлийн хэд хоног 75 мянга 500 гаруй үндэстний цөөнх үзбек иргэн буцаж ирсэн тухай Киргизийн хилийн албанаас Интерфакс агентлагт уламжилжээ. Өнөөгийн байдлаар Узбекистаны нутаг дэвсгэрт дүрвэгсдэд барьсан хуаранд хүн үлдээгүй байна.
Канад, Орос, Франц, Их Британи, Герман, АНУ, Итали, Японы залуучуудын байгууллагын удирдагчид бямба гаригт уулзаж, хоёр өдрийн турш боловсруулсан төгсгөлийн мэдэгдлийг Канадад болж байгаа "их наймын бүлгийн" дээд хэмжээний уулзалтад оролцогчдод өргөн барилаа. Дэлхийн томоохон эдийн засагтай улс орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан дэлхийг хамарсан хурц асуудлыг хэлэлцэж энэ мэдэгдлийг боловсруулжээ.
Москва, Киев бүрэн хэмжээний, харилцан ашигтай цэргийн хамтын ажиллагаагаа сэргээж байна гэж Орос улсын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Крымд украины ажилт нэгт нөхөр Михаил Ежелтэй яриа хэлэлцээ хийсний төгсгөлд энэ тухай мэдэгдэв. Талууд Ан-70 цэрэг-тээврийн нисэх онгоц бүтээхэд идэвхтэй хамтран ажиллаж байгаа нь үүний баталгаа гэж тэр хэллээ.
 "Их наймын бүлгийн" дээд хэмжээний уулзалт баасан гаригт Канадад эхэллээ. Энэ уулзалтад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцож байна. Тэрээр АНУ-д шахуу айлчилсны дараа энд хүрэлцэн иржээ. Яриа хэлэлцээний үндсэн хэсэг эдийн засгийн асуудалд чиглэв. Д.Медведев далайн чанадад айлчлахын өмнө энэ байр сууриа тодорхойлжээ.
Киргизд 6-р сарын 27-нд болох бүх нийтийн санал хураалт төв Азийн тус бүгд найрамдах улсад засаглалын ямар хэлбэр илүү тохирох вэ? гэсэн эртний маргааныг сэргээлээ.  Бүс нутаг олон талаар ер бусын, түүхийн улбаатай их зүйл бий. Киргизийн засаг захиргаа үүнийг харгалзах учиртай. Нутгийн хойд, өмнөд хэгийн ялгаа байнга мэдрэгдэж байна.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1/8-ны  шувтаргад шалгарсан 4 баг тодорхой боллоо. Парагвай, Словак, Голланд, Япон улс юм. Словак Италийн шигшээ багийг 3:2-оор хожиж шуугиан дэгдээсэн юм. Дэлхийн аварга асан италийн шигшээ баг нутаг буцаж байна. Өнөөдөр тэмцээний хэсгийн үеийн тоглолт өндөрлөж байна. Шувтаргын цуврал тоглолт болно.
АНУ-ын Сенат Стратегийн давшилтын зэвсгийн тухай хэлэлцээрийг дэмжинэ гэдэгт Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роуз Готтемюллер итгэлтэй байна. Тэрээр "Коммерсант" сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдлээ. Шинэ баримт бичиг Москва, Вашингтонд хоюуланд нь ашигтай, үүнд ялагдагч гэж байхгүй хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн хэлсэнтэй Готтемюллер санал нэг байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
23