×
Улс төр 2010
Уламжлал ёсоор шинэ жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үг хэллээ. Д.Медведев улиран одож байгаа жилийн дүнг гаргаад зогссонгүй, энэ зууны эхний 10 жилийн дүнг гаргалаа: Тун удахгүй Кремлийн цагны цохилтон дор 2010 он болон энэ зууны эхний арван жил түүхэн болон одно.
СДЗ-ийн тухай орос америкийн шинэ гэрээг, оросын парламент ойрын үед батлана гэдэгт Сергей Лавров итгэлтэй байна. ОУ-ын ГХЯ-ны тэргүүн өөрийн байгууллагынхаа өнгөрсөн жилийн дүнг гаргалаа. Энэ гэрээ ОУ-ын ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа гэж Сергей Лавров тэмдэглэлээ. Америкийн сенат гэрээг батлахдаа эх бичигт утга агууллага өөрчлөх зүйл оруулаагүй юм.
СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээ, НАТО-той харилцаагаа ойртуулсан явдлыг улирч буй оны оросын гадаад бодлогын амжилт гэж зүй ёсоор үзэж байна. ТУХН-ийн орон зай болон БРИК-ийн түншлэлтэй Москва байр сууриа бэхжүүлсэн явдал бас чухал юм. Оросын дипломатчид өөртөө итгэлтэй байсан бөгөөд бүх чиглэлд адилхан идэвхитэй ажиллаж байна гэж шинжээчид 2010 оны дүнг гаргахдаа тэмдэглэж байна.
Аюулгүй байдлыг хангах Орос улсын үйл ажиллагааны чиглэлийг 21-р зууны бодит байдал өөрчиллөө. ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевийн гарын үсэг зурсан шинэ хууль яг энэ бүхнийг тооцож үзсэн юм. 1992 оноос үйлчилж байгаа хуучин хууль орчин үеийн нөхцөл байдалд тохирохгүй болжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
3
4
5
8
16