0Ер бусын хурц нар, өнгө будаг хосолсон тэнгэрийн өнгө, зах хязгааргүй уудам нутаг энэ бүхэн Монголын гол үзэсгэлэнт байдал гэж Калуга хотын гэрэл зурагчин Алексей Никитин үзэж байна. Тэрээр “Монгол нутаг минь сайн байна уу” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ өдрүүдэд Калугийн оршин суугчдад хүргэж байна. Үзэсгэлэн хотын хөгжмийн ордоны уран зургийн галерейд гарч байна. Нутаг дэвсгэрийн хувьд төдий л том биш Калуга хот Москвагаас баруун өмнөд зүгт 200 км зайд оршдог. Хотын оршин суугчид Никитины үзэсгэлэнг сонирхон үзэж байна.  Хүлэгтээ үедээ аял хэмээх монголын хуучны зүйр үгийн дагуу гэрэл зурагчин Никитин жилийн өмнө “Лада-Самара” төмөр машинаа хөлөглөн Калуга-Монгол-Калуга маршрутаар 25 хоног аялсан юм. Тэрээр 15 мянган км зам туулжээ. Никитин замд авсан гэрэл зурагтаа Оросын 10 муж, 6 бүгд найрамдах улс, Монгол орны үзэсгэлэнг тэрчигт нь буулгажээ. Гэрэл зурагчин монголын нутгаар зургаан хоног 3,5 мянган км зам туулсан байна. Энэ орон надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн гэж Алексей Никитин ярьж байна. Энэ нутагт эрчим хүчний гайхалтай хүч нуугдсан мэт. Тэнгэрийг юу гэх вэ? Ийм тэнгэр хаа ч байхгүй. Би хэдэн зуун зураг авсан. Энэ бол сансрын зураг.  Гэрэл зурагчин Никитин нутаг нэгтнүүддээ толилуулж байгаа үзэсгэлэнгийн үеэр Монгол орны талаар өөрт төрсөн ер бусын сэтгэгдэлд үзэгчдээ татан оруулах тийм онцгой уур амьсгал бүрдүүлэхийг хичээжээ. Үзэгчдэд зөвхөн гэрэл зураг үзүүлэхэд уйтгартай гэж Алексей Никитин ярьж байна. Тиймээс миний үзэсгэлэн бол нэг ёсондоо гэрэл зургийн төсөл юм. Үзэсгэлэнгийн танхимд бүтээлээ өрөөний зохион бүтээгчийн тусламжтайгаар байрлуулж, гэрлийн тусгалыг зохицуулж, үнэрээр хүртэл өөрт төрсөн мэдрэмжээ хүргэхийг хичээлээ. Үзэсгэлэнгийн үеэр үзэгчдэд ер бусын бясалгаж буй мэт сэтгэгдэл төрүүлэхийг зорисон. Үзэгчдийн сэтгэгдлээс үзэхэд гэрэл зурагчны энэ санаа хэрэгжсэн бололтой. Үнэхээр танхимд суугаад юм бодож, танхимын төвд байрлуулсан үүлтэй уулын асар том гэрэл зураг, гэрэл зурагчны замын тэмдэглэлийг унших боломжтой юм. Үзэсгэлэнг 3-р сарын 8-нд Калуга хотод дараа нь Калуж, Рязань, Тульск мужийн бусад хотод гаргана. “Монгол нутаг минь сайн байна уу” үзэсгэлэнг москва хотынхон үзэж магадгүй байна. Монголын анд нөхдийн нийгэмлэг Москва хотод энэ үзэсгэлэнг зохион байгуулна. Калуга хотын хөгжмийн ордонд гарсан “Монгол нутаг минь сайн байна уу”үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлагыг хүргэлээ. Гэрэл зурагчин Алексей Никитины монгол орны талаарх гэрэл зургийн бүтээлийг та бүхэн манай вэб хуудсын www.ruvr.ru хуудаснаас үзэх боломжтой.