0 Орос улсын тулгууртай үсрэлтийн тамирчин, спортын гавьяат мастер Елена Гажиевна Исинбаева Оросын өмнөд хэсгийн Волгоград хотод 1982 оны 6-р сарын 3-нд төрсөн юм. Елена Исинбаева хөнгөн атлетикийн гарамгай тамирчдын нэг юм. Тэрээр энэ цаг үед дэлхийн 27 дээд амжилт тогтоож, 2004 болон 2008 оны олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг янз бүрийн уралдаанд дараалан 9 алтан медаль хүртсэн тамирчин юм. Елена анх гимнастикаар хичээллэж байсан ч, өндөр нуруутай тул 15 настайгаасаа тулгууртай үсрэлтээр хичээллэх болжээ. Гэсэн ч тэрээр уран сайхны гимнастикийн спортын мастер болсон юм. Елена 1997 онд 1,74 метрийн өндөрт анх харайсан байна. Москвад болсон Дэлхийн залуучуудын наадамд тэрээр 16 настайдаа анх ялснаас хойш гайхалтай амжилт гаргах болсон юм. Дараагийн жилүүдэд тамирчин улам их амжилт гаргаж, улам их өндөрт харайх болжээ. Тэрээр 2005 оны 7-р сарын 22-нд Лондонд болсон тэмцээнд түүхэнд анх удаа 5 метрийн өндөрт харайсан нь түүний хэлснээр бэлтгэл байжээ. Тамирчин өмнөх амжилтаа ахиулахыг яарсангүй. Ахархан хугацаанд огцом ялалт байгуулснаас харайх өндөрөө шат шатаар ахиулбал нэр хүндээ удаан хадгална гэдэгт тэрээр итгэлтэй байна. Елена авах мөнгөн шагналаа бас бодолцжээ. Тамирчин шинэ амжилт тогтоох тоолонд 50 мянган долларын шагнал хүртдэг. Харин Лондонд болсон тэмцээнд Елена 4,94 метр бус тэсгэлгүй 5 метрийн өндөрт харайжээ. Америкийн “Трэк энд Филд Ньюс” сэтгүүлд Еленаг өнгөрсөн арван жилийн хөнгөн атлетикийн шилдэг тамирчнаар зарласан юм.