3-р сарын 31- нээс 4-р сарын 5- нд Москва хотод 2011-2012 хавар-намар Оросын загварын долоо хоног болж өнгөрлөө. Үүгээр төрөл бүрийн чиглэлийн 60 гаруй загвар болон бие даасан уран бүтээлчдийн загварыг танилцууллаа. Баруун Европд томоохонд тооцогдох энэхүү загварын 7 хоногт оросын алдартай  болон  барууны  орнуудаас Итали, Англи, Герман улсаас оролцсон шилдэг  загвар зохион бүтээгчдийн хамт ирээдүйтэй залуу уран бүтээлчид өөрийн үзүүлбэрүүдээ толилуулав.