×
Photo Аравдугаар сар 2013

Красноярскийн хязгаарт Ачинскийн нефть боловсруулах үйлдвэрлэлд хүнд жинтэй нэгэн тогоог тээвэрлэх хосгүй ажлыг гүйцэтгэв. Орос улсын Гиннесийн дээд амжилтын номын ерөнхий редактор 203 км замаар хамгийн хүнд- 1306 тонны жинтэй тогоог автомашинаар тээвэрлэж буйг баталгаажуулав. Уг ажиллагаа нь ачааны овор, жин болон алсын замын тээвэр хийгээд чиглэлийн хүнд бэрхээрээ Красноярск хязгаарт төдийгүй, Орос улсын хэмжээнд хосгүйгээр тооцогдов.

Москвагийн Дарвины музейд “Арслан заанууд ирж байна” үзэсгэлэн нээгдэв. Үүнийг Ямало-Ненецкийн тойргийн Шемановын нэрэмжит үзэсгэлэн-музейн цогцолбортой хамтран гаргажээ. Үзэсгэлэнгийн гол үзмэр Люба зааны тугалыг нийслэлийн үзэгчдэд анх удаагаа толилуулж буй юм.

Үзмэрүүдийн дунд эртний хүмүүсийн уран зургийн хэсэг болох хадны сүг зургууд, арслан заануудын арга ясны олдворуудын тухай түүхэн гэрэл зургуудыг дэлгэн харуулжээ.

Манай орон болон дэлхий дахин гариг дэлхийн спортын гол үйл явдлыг тэсч ядан хүлээж байна. Оросын түүхэнд анх удаа болох өвлийн Олимпийн наадам 2014 оны 2-р сарын 7-нд эхлэх юм. 2-р сарын 7-оос 23-ыг дуустал Олимпийн наадмын 98 багц шагналын төлөө өрсөлдөх юм.

Олимпийн бамбарыг оросын «Ялалтын 50 жилийн ой» атомын мөс хагалагч онгоцоор дэлхийн түүхэнд анх удаа Хойд туйлд тээвэрлэж хүргэв. 10-р сарын 15-нд Мурманскаас гарсан мөс хагалагч онгоц Хойд Мөсөн далайгаар 2500 гаруй км замыг туулж,  Хойд туйлд хүрэв. 

Буриадын нийслэл Улаан-Үд хотноо «Монголчуудаас моголуудад» гэсэн нэртэй үзүүлбэр асар их амжилттай болж өнгөрлөө. Орон нутгийн «Байгаль» театрын жүжигчдийн үзүүлсэн 25 үзүүлбэр, дуу бүжгийн өнгөлөг хэлээр хэзээ нэгэнтээ Чингис хааны эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан ард түмнүүдийн түүхийг өгүүлсэн юм. Нэг хөтөлбөрт буриад ардын хөгжмийн зэмсэг, энэтхэг дуу, монгол бөхийн барилдаан, дундад азийн бүжиг зэргийг үзүүлжээ.

«Оросын дуу хоолой» радиогийн нэвтрүүлгийг олон жил сонсож, асуулт хариултын уралдаанууд нь оролцож, монгол хэлээр нэвтрүүлэг явуулдаг хэлтэстэй захидал харилцаж байгаа хүмүүс Монголын нийслэлд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд цугларав.

«Оросын дуу хоолой» радиогийн Монголын анд нөхөдийн нийгэмлэг, Монгол-Орос найрамдлын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан асуулт хариултын уралдааны тэргүүлэгсдийг шагнах ёслол гол үйл явдал болов. Энэ уралдааныг оросын олон нийтийн байгууллага - Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 55 жилийн ойд зориулсан юм.

 

Монгол Улсын нийслэлд Оросын ШУ,соёлын тевд Орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг ёс төртэй нээв. ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Виктор Самойленко, Монгол Улсын соёл, спорт,аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл,Эрхүү мужийн дэд засаг дарга Сергей Дубровин,Орос-монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч,ЗХУ-ын хошой баатар,сансрын нисгэгч Виктор Горбатко, Монгол-оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол улсын баатар, сансрын нисгэгч Ж. Гуррагчаа нар нээх ёслолд байлцав.

Орос оронд эрүүл байх уламжлал орос ардын соёлыг эрхэмлэгчид болон ердийн эрүүл аж төрөх ёсыг сахигчдын дунд залгамжлагчдаа олж байна. Энэ байдал сүүлийн 10 жилд улам идэвхжиж байгаа юм. Иймээс хэдэн мянгаараа цугларсан, эрүүл сэргэг байхын баяр аль хэдийнээс хэний ч гайхлыг төрүүлэхээ больжээ.

Сокольникийн цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн хамгийн унадаг дугуйт цэцэрлэгт хүрээлэн цолыг хүртэхээр өрсөлдөж байна. Өнгөрсөн жил энд тусгай хувцастай унадаг дугуйн уралдаан болсноос хойш энэ төрлийн дугуйчдын сэдэвчилсэн уулзалт уламжлал болон тогтжээ.2013 оны дугуйн улирлыг - «Алиса Гайхамшгийн оронд» багт наадмын сэдвээр өндөрлөж байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
2
3
4
5
6
7
9
10
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
25
27
28