×
Photo 2013

Новосибирск мужид пуужингийн нэн шинэ иж бүрдэл «Ярс» байлдааны жижүүрт гарлаа. Цаашдаа нэн шинэ 5-р үеийн зэвсэглэл оросын пуужингийн армийн хучирсан пуужингийн «Тополь» иж бүрдлийг орлох ёстой юм.

2013 оны 12-р сарын 24-ны өдөр Ижевскэд зэвсэг зохион бүтээгч, Орос улсын баатар, дэслэгч генерал алдарт Михаил Трофимович Калашников удтал өвчилсний улмаас насан эцэслэв.

Петербургийн орчмын ферм дээр давжаа морьдыг үржүүлж байна.

Киевийн төвд жагсагчдын хууль сахиулах байгууллагынхантай хийх хүчний эсэргүүцэл үргэлжилсээр байна. 

Бразилийн Коста-ду-Сауипе хотод 2014 оны Дэлхийн аврага шалгаруулах тэмцээний бүлгийн үе шатны шавга сугалав. Фабио Капеллогийн шигшээ баг «Н» бүлэгт багтав.

Анхны хар арьст ӨАБНУ-ын ерөнхийлөгч Нельсон Манделаг нас барсанд дэлхийн сая сая хүмүүс гашуудан эмгэнэж байна.

«Йотафон» хэмээх смартфон бол 100 хувиар оросын шинэ бүтээл юм.Смартфонд патенттай шинэ таван иновацийг хэрэглэсэн.Дэлхийд ийм бүтээгдэхүүн байхгүй.

Орос улс арктикийн өөрийн улсын тусгай хамгаалалтын газруудын талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

11-р сарын 29-нд Олимпийн наадмын гол бэлэг тэмдэг Кемеровскийн хязгаарын Кедровскийн нүүрсний зүсэлтийн нутаг дэвсгэрт зочилжээ.

Москвад оюун ухааны спортын төрөл болох шатбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.

11-р сарын 27-нд Сансарын нисэлгүүдийн төвд SAR-401 сансарын нисгэгч-роботыг нийтэд толиууллаа. Роботыг нээлттэй сансарт ажиллахад зориулан бүтээсэн.

Өөртөө хүйтэн зэвсгийг эзэмших урлаг, жүжигчний ур чадвар хоёрыг хослуулсан спортын залуу төрөл, туялзуур жадны Оросын аварга шалгаруулах тэмцээн Москвад өндөрлөлөө.

Владимир хотын 24 настай Анастасия Турсова 11-р сарын 25-нд нийслэл хотын “Россия“ кино теарт болсон гоо сайхан, авъяастны “Оросын сайхан бүсгүй-2013” уралдааны финалд тунж үлдээд байна. Тус улсын сайхан бүсгүйн уралдааны тэргүүн байрын төлөө нийт 51 бүсгүй оролцсон.

Оросын янз бүрийн бүс нутгууд болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг (ТУХН)-ийн орнуудаас Өвлийн өвгөд өөрийн ажил нэгт Кыш Бабаягийн ордны 5 жилийн ойг тэмдэглэхээр Казаньд хүрэлцэн ирцгээжээ. Татарын өвлийн өвгөн, түүний охин Кар Кызы нар өөрсдийн баярт Оросын өвлийн өвгөнийг Великий Устюгаас, Салехардаас Ямал Яр, Гатчинаас Казакийн өвлийн өвгөн, Удмуртаас Тол Бабая, Карелиас Паккайне болон бусад үлгэрийн баатруудыг урьсан юм. Баярт зориулан парад зохион явуулжээ.

Ирэх Олимпийн наадмын бэлэг тэмдгийг олон зуун хотын оршин суугчид хүлээж байсан хотын галт тэрэгний буудалд 11-р сарын 22-нд тусгай галт тэргээр авчиржээ. Хүндэт зочдын өмнө семей, казак, эвенкий, буриадын чуулга зэрэг уран бүтээлч хамт олнууд тоглолт хийсэн байна.

Бамбар галт тэрэгний буудлаас Иволгины дацан оршдог Иволгинск тосгон луу аянд гарчээ. Буддийн сүмийн газар нутагт Олимпийн бамбарыг Улан-Үд хотоор авч явсан бүх бамбар аялуулагчид Оросын Дээд лам Дамба Аюшееваас адис хүртсэн байна. Олимпийн бамбарын аяны буриадын үе шатын замын урт 30 км байсан бөгөөд энэ арга хэмжээнд 102 бамбар аялуулагч оролцжээ.

Чита хот Олимпийн бамбарын буухиаг угтан авлаа. 11-р сарын 21-нд Сочийн Өвлийн Олимпийн наадмын бэлэгдэл Өвөрбайгалийн хязгаарын засаг захиргааны төвд хүрэлцэн ирлээ. Чита хотод 23 км үргэлжлэх түүхийн дурсгалт урт замыг буухиална.Читийн бамбарыг 130 хүн буухиалах бөгөөд тэд тус бүрдээ 170-250 метр газар гүйх юм.

Олон улсын сансрын станц дэлхийг тойрон нисч,3,5тэрбум км урт замыг давж туулсан.ОУСС бол сансар дахь хамгийн том техникийн объект, хүн төрөлхөтний түүхийн эрдэм шинжилгээний хамгийн үнэтэй төсөл юм. Дэлхийн 15 улсын 200 гаруй төлөөлөгч 15 жилийн дотор ОУСС-д ажилласан юм.15 жил нь станц дэлхий орчмын тойрог замд байж ажиллах баталгаат хугацаа юм. Гэвч Олон улсын сансрын станц ядаж 2020 он хүртэл ажлаа үргэлжлүүлнэ.

 

11-р сарын 19-нд Санкт-Петербургийн Шуваловын ордонд цуглуулгын үндсэн хэсэг нь агуу уран дархан Карл Фабержегийн хосгүй бүтээлүүдээс бүрдсэн анхны Оросын хувийн музей нээгдлээ. XIX-XX зууны үеийн оросын хавсарга урлагийн 14 мянга гаруй эд хэрэгслээс бүрдсэн үзмэрүүд, тэдний дотор 2004 онд оросын бизнесмен Виктор Вексельбергийн Форбс сэтгүүлийг хэвлэн нийтлэгч, үе залгамжлагч Малкольм Форбсоос худалдан авсан алт мөнгөний дархан Карл Фабержегийн хосгүй бүтээлүүд цуглуулгын үндсэн хэсэг болжээ. Музейн нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оролцсон юм.

Египетийн цагдааагийнхан өнгөрсөн шөнө Каирын төвийн Тархир талбай дээр цугларсан жагсагчдыг хөөн тараажээ. Египетийн нийслэл хотыг арми болон цагдаагийнхан хүчтэй хамгаалж байгаа бөгөөд нилээд хэдэн гудамж, талбайнуудыг хуягт техникээр хаажээ.

Дубайд Ойрхи-Дорнодын нисэхийн томоохон Dubai Airshow болж байна. Үзэсгэлэнд оролцохоор Арабын Нэгдсэн Эмиратад дэлхийн 50 орны нэг мянга орчим компаний төлөөлөгчид хуран цугларчээ. Энд 60 мянга гаруй зочин оролцож байна. Нисэхийн шоуны хөтөлбөрт үзэгчдийн анхааралд 150 орчим нэн шинэ онгоц, иргэний болон цэргийн нисдэг тэрэгнүүд болон сэтгэл догдлуулсан нислэгүүд болон нисэх бүлгүүдийн тоглолтуудыг толилуулж буй юм.

 

Арал дээр орсон усархаг борооны улмаас орон нутгийн гол мөрнүүд үерлэжээ. Олон суурин газруудтай холбодог автомашины зам болон төмөр замын тээврийн харилцаа гэмтжээ. Зарим газруудад гэрэл цахилгаангүй байна. Усан дор орон сууцны байшингууд живж, хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Өнөөдөр Ливаны нийслэл Бейрутын өмнө хэсэгт Ираны элчин сайдын яамны дэргэд хоёр дэлбэрэлт гарсан.

Оросын Татарстаны “Боинг 737” онгоц ням гаригийн орой Казаний онгоцны буудалд буух үедээ осолдов. Онгоцонд явсан 50 хүний амь эрсдэв. Диспетчерүүдийн мэдээлснээр, онгоц буулт хийхээр хоёр дахь удаагаа тойрох үедээ газар шүргэжээ. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна, гэхдээ цаг уурын хүнд нөхцөл, төхөөрөмж ажлаагүй болон нисэгчдийн буруугаас гэх тамгуудыг судлан үзэж байна.

 



 

Сөүлд өнөөдөр нисдэг тэрэг өндөр байшинг мөргөж 2 нисэгч амь үрэгдэж, байшинд байсан хүмүүсээс нэг ч хүн өртөөгүй байна

11-р сарын 15-нд Байконурын сансрын хотхоноос олон удаагийн сансрын систем «Бураны эрчим хүчийг» хөөргөснөөс хойш яг 25 жил болж байна. Манай гаригийг тойрон 2 тойрог хийсэн «Зөвлелтийн сансрын хөлөг» орбитод 206 минут байсан юм. «Буран»-ы бүх нислэг, газардалт нисгэгчгүйгээр, хөлгийн компьютерийн тусламжтайгаар гүйцэтгэгджээ. Энэ ололт амжилт Гиннесийн номд орсон билээ.

Нью-Йоркт жил бүрийн Victoria’ s Secret фэшн-шоу болж өнгөрөв. Энэ удаагийн шоу урьдынхаас маш өргөн цар хүрээтэй болсон төдийгүй, 40 сайхан бүсгүй хувцасны гайхамшигтай хосгүй загваруудыг үзүүлэв. Загвар өмсөгчдийн үзүүлсэн хослолууд нь “Хөлөг онгоцны сүйрэл”, “Диваажингийн шувууд”, “Британий түрэмгийлэл”, Pink болон “Цасан сахиусууд” сэдвүүдэд нийцэж байлаа.

Олимпийн бамбар «Мөнх цэвдгийн хаант улс» Якутскаар зочлоод өнгөрлөө. Аяны энэ хэсэгт 82 бамбар аялуулагч 20 км 193 м замыг туулж, дараа нь Чукоткаар дайран Оросын хамгийн зүүн хот Анадырд зочилжээ.

Өнөөдөр 11-р сарын 13-нд Олимпийн бамбарын аяны ээлжит үе шат Камчаткад өндөрлөх юм. Наадмын бэлэг тэмдэг тус хойг дээр 2 өдрийн туршид аялахдаа Камчатскийн хязгаарын засаг захиргааны төв Петропавловск-Камчатск, Елизово хот болон ажиллагаатай Авачинскийн галт уулын оройд гарчээ.

11-р сарын 8-нд Филиппиний төв нутаг «Хайянь» хар салхинд нэрвэгдэв. Филиппиний аврагчдын тоо баримтуудаас харахад 1800 орчим хүн хар салхинд хэлмэгдээд байна. НҮБ-ын мэдээлснээр 9,8 сая орчим хүн нэрвэгджээ. Энэ нь сүүлийн бараг 100 жилд Филиппинийг нэрвэсэн хамгийн хүчтэй сүйрлийн хар салхи юм.

Венесуэлын 25 настай Габриэла Ислер 2013 оны дэлхийн хамгийн сайхан бүсгүй цол болон 120 мянга гаруй долларын өртөг бүхий титэм 11-р сарын 9-нд хүртэв. «Эмэгтэйг сөгдүүлж мэдэх азгүй явдал үгүй» гэдэг хэллэг дэлхийн шинэ хамгийн сайхан бүсгүйн амьдралын уриа болсон байна.

Олон улсын сансрын станцын багийн гишүүн оросын Фёдор Юрчихин, италийн Лука Пармитано, америкийн Карен Найбер нар бүхий «Союз ТМА-09М» жолоодлогот сансрын хөлөг 11-р сарын 11-нд Казахстанд буув. Олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаа задгай сансарт гарсан өвлийн Олимпийн наадмын бамбар сансрын нисэгчидтэй хамт дэлхийд буцаж ирлээ.

«Цаг үеийг нэвт харсан нь» орос-монголын хамтын үзэсгэлэн Монгол Улсад амжилттай ажиллаж байна. Энд гол төлөв БНБуриад Улсын Хиагтын музейн эртний гэрэл зургуудыг дэлгэн тавьжээ. Одоогоос 125 жилийн тэртээ Монголд ажиллсан эрдэм шинжилгээний ангийнхан эдгээр хосгүй хар-цагаан гэрэл зургийг авчээ.Оросын язгууртан Николай Чарушин зураг авсан юм.

Олон улсын балетын сургуулийн наадам Москвагийн улсын бүжгийн урлагийн академид болж байна. Бүжгийн нэрд гарсан багш нарын мастер-классын хүрээнд туршлага солилцох арга хэмжээ болон гала-концерт хөтөлбөрт нь багтсан юм. Наадам хэдэн жилийн дараа дэлхийн балетын одод болох залуу бүжигчдийн уран чадварыг тайзнаа үзүүлэх боломж олгож байна.

“Союз” хөлгийн бүхээгт оросын сансарын нисгэгчид 11-р сарын 9-нд нээлттэй сансарт гаргах Олимпийн бамбар байгаа юм. Чухамдаа энэхүү бамбараас 2014 оны Сочийн Өвлийн Олимпийн наадмын гол бамбарыг асаана .

 

 

 

11-р сарын 5-нд “Дэлхийн Мисс”-ийн тэмцээний албан ёсны ажиллагаа Москвагийн “Крокус сити” төвд эхэллээ. Хагас финалын тэмцээнд дэлхийн 86 орны сайхан бүсгүйчүүд оролцов. 11-р сарын 9-нд тэмцээний ялагчийг тодруулна. “Дэлхийн Мисс”-ийн ер бусын сайхан баярыг 60 гаруй жил тэмдэглэж байгаа бөгөөд Орос улсад анх удаагаа явагдаж байна.

Шаньси мужийн Тайюань хотод Хятадын Коммунист намын хорооны байрны дэргэд 11-р сарын 6-нд цуврал дэлбэрэлт гарсан. Уг бөмбөгнүүдийг замын дагуу байрлах цэцгийн саванд суурилуулсан байжээ. Уг хэргийн улмаас нэг хүн алагдаж, долоон хүн шархадсан. Бөмбөг үйлчилсэн радиусад автомашинууд өртжээ.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
1
2
3
4
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
29
30