«Усман Барат, Абдухени Абдухадир нарын толгойлсон бүлэг террорын ажиллагааны дүрс бичлэгийг үзэхээр цугларч, шашны хэт даврагч үзлийг дэвэргэж байсан» гэж ХМХ уламжлан мэдээлэв. Бүлгийн гишүүд мөнгө хөрөнгө цуглуулж, террорын ажиллага явуулахаар тэсрэх зэвсгийг гараараа хийж байсныг тэмдэглэжээ.

Өчигдер хутаг, тэсрэх зэвсэгтэй 9 хүн Кашгар хотоос холгүй Йаркаенд хошууны цагдаагийн газрыг дайрав. Халдан довтолсон найман хүнийг хөнөөж, нэгий нь баривчилжээ. Тэд цөм уйгар хүмүүс байсан. Уйгарууд бол нэгэн түрк хэлээр ярьдаг лалын шашин шүтлэгтэй Шинжааны уугуул хүн ам юм. Зарим нь ШУӨЗО-ны талаархи Хятадын бодлогыг эсэргүүцэж байна. Шинжааныг БНХАУ-аас салгаж тусгаарлуулахын төлөө тэмцэж байгаа «Дорнод Туркестан» террорын байгууллага ШУӨЗО-д идэвхтэй ажиллаж байна.